Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговор олгох тухай” А/941 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа Чингэлтэй дүүргийн 16, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй Их тойруу 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон иргэдийн, өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрыг долоон иргэнд олгоно. Үүнд 364 сая 848 мянган төгрөг шаардагдах бөгөөд уг хөрөнгийг 2014 оны газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа. Мөн иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.
ЗУРВАСТ ОРСОН ИРГЭНИЙ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
д/д | Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр /Регистрийн дугаар/ |
Хаяг, хашааны дугаар |
Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ | шугамын трасст орсон газрын үнэлгээ | Эдэлбэрийн хэлбэр |
Кадастрын зураглалын үнэ |
Нийт /төг | ||
үл хөдлөх хөрөнгө | эд хөрөнгө | Хэмжээ /м2/ | Үнэ /төгрөг/ |
||||||
0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
1 | Жанжив Цэнд-Аюуш /ИЗ85062204/ | ЧД, 16-р хороо Согоотын 49-ийн 569е тоот | 35 760 000 | – | 700 м2 | 9 240 000 | Өмчилсөн | – | 45 000 000 |
2 | Бярваа Эрдэнэ-Очир / УС72021318 / | ЧД, 18-р хороо Яргайтын 22-ийн 793 тоот | 48 835 600 | – | 467 м2 | 6 164 400 | Өмчилсөн | – | 55 000 000 |
3 | Сүхбаатар Шагжсүрэн / ХБ65111376 / | ЧД, 16-р хороо Согоотын 49-ийн 569Г тоот | 25 890 000 | – | 699 М2 | – | Эзэмших | – | 25 890 000 |
4 | Лхагвасүрэн Даваажав / ХЖ83110715/ | ЧД, 16-р хороо Согоотын 83-ийн 1197Б тоот | 130 430 000 | – | 725 м2 | 9 570 000 | өмчилсөн | – | 140 000 000 |
5 | Дамдин Дашдэлэг / ХЖ57052011 / | ЧД, 16-р хороо Согоотын 49-ийн 569Ж | – | 2 885 112 | 483 м2 | 6 375 600 | Өмчилсөн | – | 9 260 712 |
6 | Намсрай Орсоо / ЧК63062210 / | ЧД, 18-р хороо яргайтын 22-ийн 795 тоот | 22 117 677 | 3 852 498 | 277 м2 | 3 656 400 | Өмчилсөн | – | 29 626 575 |
7 | Нацагцэрэн Алтанчимэг / УХ70062886 / |
ЧД, 18-р хороо Яргайтын 22-ийн 0296 тоот | 48 436 166 | 7 703 800 | 294 м2 | 3 880 800 | Өмчилсөн | 50 000 | 60 070 766 |
Нийт-7 | 311 469 443 | 14 441 410 | 3645 | 38 887 200 | 50 000 |
Холбоотой мэдээ
Comments are closed.