Зам тээврийн яаманд сэргэлэн, гүйлгээ ухаантай, амьжиргаатай нөхдүүд ажиллах юм аа гэж олон хүн хошигнон ярьдаг.
Арга заль ихтэй нөхдүүд өөрсдөд нь юу харьяалагдаж байна тэр бүхнийг бизнес болгож хувиргаад багагүй мөнгө тоншоод бүр сурчихсан байдаг гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх.
Ийн хэлэхийн учир нь Зам тээврийн яамны бүртгэлийн байцаагч нар тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн он, орж ирсэн он, бусад бүртгэлийг хуурамчаар үйлдсэн хэрэгт холбогдон өдгөө Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байна.
Хамгийн гол нь энэхүү хэргийг шалгаж байх явцад 2000 оноос өмнөх бүхий л бүртгэл нь устаж үгүй болсон байна. Уг нь тээврийн хэрэгслийн бүртгэлийг 70 жил архивт хадгалах ёстой байдаг аж.
Энэ бүхнээс болж өнгөрсөн хугацаанд 62 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна гэсэн тоооцоо судалгаа гарч байгаа талаар эх сурвалж мэдээлж байсан.
Товчхондоо бол 62 мянган автомашины тээврийн хэрэгслийн үндсэн бичиг баримт материал нь өнөөг хүртэл олдохгүй байгаа гэсэн үг.
Албаны хүний хэлж буйгаар тээврийн хэрэгслийн бүртгэлийг устгаснаас болж манай улсад яг хэчнээн тооны автомашин байдаг тухай нарийн тооцоо аль хэдийнэ алдагдаад удаж байна хэмээн хэлж байсан.
Тухайлбал, тухайн автомашин үйлдвэрлэсэн оныг арлын дугаараар нь тогтоодог ч иргэд түүнийг нь тэр бүр мэддэггүй, шалгадаггүй зэрэг нь энэ төрлийн наймаа эрхлэгчдийг өөгшүүлж байна гэдгийг мэргэжилтнүүд онцлов. Өөрөөр хэлбэл, машин борлуулж буй этгээд он засч буй Зам тээврийн яамын албан хаагчид хөлжиж, дунд нь худалдан авагч, хэрэглэгчид хохирч байна. Тэдний зарим нь шинэ машин авлаа хэмээн бодож хуучин машин худалдаж авахдаа банкнаас их хэмжээний зээл авсан нь ч байна. Хаана хандаж, хохирлоо хэрхэн барагдуулахаа мэдэхгүй тэд итгэж болохоор байгууллага үгүйг хэлж байсан юм. Мөнгө төлсөн л бол хувь хүн, аж ахуйн нэгжтэй төрийн байгууллага хуйвалдаад баталгаа гаргаад өгчихөж байхад тэд хаана хандах вэ гэдэг нь учир битүүлэг.
Энэ хуумгай үйлдлийн улмаас шаардлага хангахгүй болсон тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд эрүүл мэнд, цаашлаад амь насаараа хохирохгүй гэх баталгаа үгүйг дурьдахгүй өнгөрч болохгүй. Иргэдийн ихэнх хувь нь амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой, манайх шиг жижигхэн зах зээлтэй оронд иймэрхүү хэрэгт зохих шатны байгууллагууднь анхаарлаа хандуулж, яаралтай арга хэмжээ авах цаг нь аль хэдийн болжээ.
Хууль бус үйлдлийг хийгсэд хуучин машиныг шинэвтэр, бүр шинэ гэсэн дүгнэлт өгөөд явуулсаар байх вий.
Эл хэргийн бас нэг сэжүүр нь тээврийн хэрэгслийн бүртгэгч нар өөрсдөө ч мэдэлгүйгээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна. Энэ нь байцаагч нарын өмнөөс хэн нэг нь бүртгэлийн кодоор нь орж тээврийн хэрэгслийг бүртгэдэг гэсэн үг.
Энэхүү авлигалын гэмээр шинжтэй гэмт хэрэг нь Зам тээврийн яам байгуулагдсан цагаас эхэлж цэцэглэсэн байна.
Хуучин Автотээврийн газар гэж байхад бүртгэлтэй холбоотой гэмт хэрэг нэг ч удаа гарч байгаагүй аж. Бүхий л тусгай зөвшөөрөл болоод бүртгэлтэй холбоотой үйлчилгээг Зам тээврийн яам өөр дээрээ төвлөрүүлэх болсноор энэ гэмт хэрэг гарах болжээ.
Бид дараагийн дугаартаа ямар, ямар бүртгэлийн байцаагч нар энэ гэмт хэрэгт холбогдсон, мөн хэчнээн тооны автомашин гаалийн мэдээллийн санд бүртгэгдээгүй зэрэг баримтуудыг дэлгэх болно.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
би (November 11, 2014 9:05:39 am )
Зиак нөгөө авилгач, хужаа жаргал п…-гийн БУЛИХАА ч булчингаараа БУЛТ хийлээ. Яацан төр вэ энэ новшийг яаж ч чадахгүй давраагаад. Алаад хая аа ч
-
Цагдаа (November 11, 2014 9:29:44 am )
Цагдаад 2000 оноос өмнөх болон 2012 он хүртэлх бүх тээврийн хэрэгслийн бүртгэл цахим архив хэлбэрээр байгаа шүү дээ
-
999 (November 11, 2014 9:43:37 am )
Жаргал пиздааг зайлуулаач бүртгэлийг АТҮТ-д бүрэн өгөх хэрэгтэй
-
1234 (November 11, 2014 10:27:15 am )
Хуучин Автотээврийн газар гэж байхад бүртгэлтэй холбоотой гэмт хэрэг нэг ч удаа гарч байгаагүй аж. Бүхий л тусгай зөвшөөрөл болоод бүртгэлтэй холбоотой үйлчилгээг Зам тээврийн яам өөр дээрээ төвлөрүүлэх болсноор энэ гэмт хэрэг гарах болжээ.-GAZRIIN DARGA JARGAL TOMILOGSONOOS HOISH ENE HEREG GARAH BOLJEE GEED TOVCHHON BICHEECH
-
gan (November 11, 2014 2:50:35 pm )
xen gedeg xvn ymar barimt xuuramch xisen be nerte alban tushaltai ni bichech mala eswel xudla yum u
-
Irgent (November 11, 2014 4:52:59 pm )
yam iim uilchilgeenii ajil hiij bolohgui. Ali ch Ulsad uilchilgee hiideg yam gej bhgui. Ene Hujaa naraar bodlogiin Turiin undur alban tushaal hashuulj bolohgui. Hujaa jargaliig ATG shalgaachee
-
bodol eregtcuulel (November 11, 2014 6:53:15 pm )
Turiin yamarch l ajliig busniulaad hayachih yumaa har deviin buzruud chini ard tumniig doromjilj guitcleeshdee bolildoooooooo
-
Anonymous (December 03, 2014 1:08:45 am )
gadnaas selbeg nereer mashin zadalj oruulj ireed end ugsarch zardag,/ huuchin mashinii gerchilgee hudaldaj avaad/ …enend huuliin uamar hariutsalga tootsdog uym be
8 Comments