antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2014 21 comments

Эвлүүлэгч Ц.Баярсайхан

нийтлэсэн Admin

bayarshnАрдчилсан намын 3 том фракц 2 тал болон үзэлцсээр МОАХ, Шонхор фракцууд сөрөг хүчинтэй хүч хавсран Алтангадасын Ерөнхий сайдыг засгаас буулгаж авлаа. Дараагийн Ерөнхий сайд хэн бэ? Алтангадасаас Ч.Сайханбилэг, МОАХ-с Х.Баттулга, нам дахь залуучуудын төлөөлөл болох Нэг Ардчилалын Лу.Гантөмөр нарын нэр хүчтэй гарч ирж байна.  Мөн МҮДН-ий Р.Амаржаргалын нэр ч тоймчдын амнаас унасаар л байна. Шонхор фракцад УИХ-н дарга хуваарилагдсан тул Ерөнхий сайдын суудал тэдний хувьд пасс. Эдгээрийн аль нэг нь гарч Ерөнхий сайд боллоо гэхэд дараагийн амбиц, дараагийн хонзонгийн л суурь болж төрийг амар заяа үзүүлэхгүй. Л.Гантөмөр чадалтай залуу ч түүнийг намынх нь ахмад үе хүлээн зөвшөөрч даган дэмжих нь бас л асуудалтай байгаад байдаг.

1998 онд өнөөгийнхтэй төсөөтэй нөхцөл байдал бас үүсээд байлаа. МҮАН-с нэлээд олон улс төрч дараагийн Ерөнхий сайдад яригдаж байв. Да.Ганболд, С.Зориг, Гагарин хэмээх Г.Ганхуяг, Э.Бат-Үүл, Ц.Баярсайхан нарын нэр яригдаж байлаа. Эдгээрээс Ц.Баярсайхан өнөөдөр УИХ-д байна. Өнөөгийн Ерөнхийлөгчөөр тухайн үеийн МҮАН-н дарга хийж халаа авах Ерөнхий сайдад улс төрчдийг нэр дэвшүүлж байсан Ц.Элбэгдорж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл хориг саад тавьдаг Н.Багабанди хэмээх саад алга болж МҮАН-н экс дарга Ц.Элбэгдоржийн байр суурийг 16 жилийн дараа өөрөө л эсэргүүцдэггүй юм бол шууд дэмжихээр нөхцөл байдал Ц.Баярсайханы хувьд үүссэн байна.

Ц.Баярсайхан бол даруухан, амбицаа дарж чаддаг, нухацтай, хүлээлгэн өгсөн ажлыг чин сэтгэлээсээ хийдэг улс төрч болохыг бид өнгөрсөн онуудад хангалттай харсан. МҮДН фракцад амбицтай, хурц хүмүүс зөндөө ч Ц.Баярсайхан шиг эвийн цавууны хүчээр тарж бутарч, хоорондоо хэмлэлдэхгүй, нэгдмэл санаатай, хамтын шийдэлтэйгээр олон жил болж байна. Зөөлөн нь хатуугаа гэдэг шиг түүний зөөлөн ч зарчимч чанар фракц дотроо, нам дотроо, төр дотроо эв эеийг олоход үлэмж нөлөөтэй байсаар л байна. Ц.Баярсайханыг Монголын хөгжлийг хөдөлгөх үүц болоод байгаа Өмнөговь аймгийн уугуул гэдгээр нь ч хүмүүс андахгүй. Тэр нам дотроо журмын нөхөдтэйгөө байтугай сөрөг хүчинтэйгээ ам мурийж байхыг харсан хүн байдаггүй. Чухамхүү хагаралдан хуваагдаад, тарж бутрахдаа хүрээд байгаа Ардчилсан Нам, Монголын төрд яг одоо л хэрэгтэй байгаа хүн бол Ц.Баярсайхан. Гол нь түүнийг олж харж итгэж дэмжих нь л чухал. Ц.Баярсайхан бол ахмад үе, дунд үе, залуу үеийн аль алины таашаалд бүрэн нийцэх Ерөнхий сайд болж чадах хүн. Өмнөговь дахь их бүтээн босголтуудад төрсөн нутгаа хайрлах, улсын хөгжлөө урагшлуулах зөв балансыг сэтгэл зүрхнээсээ олж чадах хүн бол Ц.Баярсайхан.

Инженер-эдийн засгийн мэргэжилтэй Ц.Баярсайхан эдийн засгийн хямралт байдлыг даван туулахад чухал хэрэгтэй боловсон хүчин мөн билээ. Бид тулхтай, ажил хэрэгч байр суурьтай, олон улсын асуудлаар оноо алдахгүй чамбай энэ хүнийг Ерөнхий сайдаараа ажиллуулж чадвал төр дэх фракц, албан тушаалын дайн намжиж үүнийг дагаад эдийн засаг тогтворжих боломж байна. Энэ боломжийг ашиглаад үзвэл яасан юм бэ?

Эх сурвалж: Sodon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • зочин (November 10, 2014 6:25:49 pm )

    Энэ нөхөдүүд юу яриад байна таминь Баярсайханыг ерөнхий сайд болгоно гэнэ үү энэ нөхөр чинь барилгын сайд байх үед нь сар болгон өдөр бүр барилгаас хүн унаж үхэж байхад ямарч арга хэмжээ авч чадахгүй байсан нөхөр яаж ерөнхий сайд хийх юм бэ таминь ингэж төрөөр тоглохгүй шүү нөхөдөө үүнийг миний монголын мэргэн ард түмэн ухаарах байх гэж найдаж байна шүү

  • Anonymous (November 10, 2014 6:38:56 pm )

    reklam

  • bayasaa (November 10, 2014 7:05:13 pm )

    Mash zuv bodoh tusam chini l bayarsaihan shuu

  • ЗОЧИН (November 10, 2014 7:06:25 pm )

    за болиод өгөөрэй, Энэ нөхөр ерөнхий сайд болно гэвэл ёстой хөх инээд хүрч байна. Юун эвлүүлэгч цавуу мавуу вэ? битгий инээдтэй юм ярьж элэг хатаагаад байгаач. Бодьтой юм яриач. одоо хэрэгтэй байгаа ч гэх шиг, ёстой шал дургүй хүрчихлээ. Энэний оронд Баттулга, Амаржаргал гэж ярьвал арай л өөр байх.

    • Сайханбилэг дээр (November 11, 2014 12:52:00 pm )

      Амаржаргалыг ард түмэн муу хүн гэдгээр нь сайн мэднэ. МАН-с бусад Засгийн газрыг ажил хийлгэх дургүй нөхө л дээ. МАН биш бол “би” л байна гэдэг дурак. Муухай хүн дээ

  • Өөрөөр хараач ээ (November 10, 2014 7:25:44 pm )

    Дэмий байхаа. Баялгийн асуудлаар Ямар нэгэн юм болуул дараа нь нутаг усныхандаа хараалгаж амьдрах болно. Баялгийн хараалаа гэж…

  • Anonymous (November 11, 2014 1:31:50 am )

    Уул нь маш зов санал гэвч энэ оюуны хоо ролд орсон хар масс ойлгох гуйлдээ Ц.Баярсайхан ЕС болбол ард тумэн маш их дэмжнэ

  • 40.000 Номун тэнгис (November 11, 2014 8:55:40 am )

    Дэмжиж байна !
    Бидэнд одоо ухаантай даруу засгийн тэргуун
    Хэрэгтэй байна !
    Туунээс ард тумнээ хагалаж бутаргадаг улс торч
    Хэрэгуй !
    Баярсайхан болж байна !

  • ЭР (November 11, 2014 10:48:05 am )

    ШААДАА ГАРУУДАА

  • Зочин (November 11, 2014 11:00:28 am )

    Booronhii

  • pavjir (November 11, 2014 11:19:48 am )

    humsan nuusan muuur shig amitandaa hoorhii bolovsrol bhgui hunshuudee omnogovichuud bugd medne dee yun eronhii said veeee hoh ineed hurchihleee

  • chimgee (November 11, 2014 11:38:04 am )

    erdemtei hun daruu eh murun dulgoon gej ertnii erdemted maani zugeer ch neg heleegui bolov uu uhaantai bolgon l ug heldeg gj bodbol tiim bodoltonguud hooson tolgoitoi bhnee chaabaas ene hun neg helehdee jintei nuhatstai heldeg shuu ter savsgar humuusiig bodbol bolson boloogui heldeg bolgon ni medlegtei bdguu tnguud ene huniig demjij bn

  • Anonymous (November 11, 2014 11:54:21 am )

    demjij bna Odoo bol Bayrsaihan yag bolno

  • Anonymous (November 11, 2014 12:57:28 pm )

    Dugai xunii doodxi noiton gedeg baixa ene duugai tsarailchad ixl notoi nuxur duu dawxar deel tail ad sanal uguxgui gej bun yum yarichaad ichix dug uuriguu bichsende alban bichge ix xurliin dargad ugchuud uruunusu aldsan uxaani yum yaridag basl nowshiin nuxur biz dee.Bas bologui xariltsaj bga salbra oligtoixon awae yawj chadaxgui xun yum Erunxi said we

  • Адар (November 11, 2014 1:46:54 pm )

    Баярсайхан Ерөнхий сайд болбол Монгол Улс ерөнхий сайдгүй л гэсэн үг дээ. Юу ч хийхгүй, зүгээр л гэмгүй явж чаддаг амьгүй албат.

  • Монголчууд (November 11, 2014 2:08:50 pm )

    туйлбаргүй,онигооны эзэн этгээд мэдлэг чадвар нь ч хүрэхгүй.Давхар дээлээ тайлна гэж бичиг цаас шидээд сүйд майд болж байсанаа эсэргээр нь кнопоо дарж том онигооны эзэн болсон мангар гар.

  • Zochin (November 11, 2014 7:23:52 pm )

    odoo Mongold Baabariig Ashlgl ah tsag boljee

  • zochin (November 12, 2014 10:13:52 am )

    enuunii duu ni gej omnogoviin hogjliin bodlogiin heltsiin darga DOLBAYAR gej ystoi nohoi noos dor yum baidag yumdaa. Banknii teller baisan 1981 onii huuhed tom aimgiin hogjliin bodlogiin heltsiin darga bolsondoo. ter odoo bolio boli. 2012 onoos hoish hiigeed odoo bol avilgaliin etseg bolsondoo ter DOLBAYAR

  • Doo (November 13, 2014 4:44:34 pm )

    Баярсайханыг дэмжиж байна аа.Элдэв хэл аманд өртөж амбиц хөөцөлдөхгүй,Тэхдээ ажил хэрэгч хүн дээ.Найраанд оруулах гээд бүтээгүй хүмүүс бол юу ч гэж хэлж магадгүй шүү дээ.Тийм хүмүүсийн сэтгэгдэл нилээн байх шиг байна.

  • Бат-Эрдэнэ (November 13, 2014 6:57:47 pm )

    Төр түмэн нүдтэй ГЭДЭГ. Ардчилсан нам энэ хүнээ гаргаад нэг үзүүл олон түмэнд хэрэгтэй сэн. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг.

  • Ганаа (November 13, 2014 7:05:09 pm )

    Тэр өмч хувьчлалаар үйлдвэр завод аваагүй, албан тушаалын төлөө зүтгээгүй, мэдэмхийрч энэ тэрийг самааргүй, эв түнжин хагалж хор найруулаагүй, газар шороогоо ухаж зараагүй. Төрийн албанд бэлтгэгдэж, хатаагдсан БОЛД. Ийм ерөнхий сайдыг хүсээгүй гэж үү.

antalya rent a car