antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2014 3 comments

Есөн хүүхэдтэй нэн ядуу айлд тусалцгаая

нийтлэсэн Admin

eviideeeБаянзүрх дүүргийн 22-р хороонд нэн ядуу өрх  9 хүүхдийн хамт оршуулгын газартай хаяа нийлэн амьдарч байна. 4 сартайгаас 15 настай, гурван  хүү зругаан охинтой энэ айлын гэрийн эзэгтэй цэвэрч бололтой юм билээ. Бидний очиход хүүхдүүдээ усанд  оруулаад,  бүх хувцасыг нь угааж цэгцтэй тавьсан байсан юм.

Гэрийн эзэн долоон жил Дөлгөөн нуурт Вьетнам засварын газар манаачаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед  150.000 төгрөгийн цалин авч, байр цахилгаантай амьдарч байжээ.  Гэвч ажлын байр нь газарт орж хөөгдсөөр ийнхүү оршуулгын газрын хаяанд буусан нь энэ юм байна. Дүү нь өөрийн гэрээ өгсөн боловч  эхнэр авч байгаа болохоор тусдаа гарна гэж  үе үе  согтуу ирж зовоож байгаа гэнэ. Тэдний амьдарч байгаа газар нь гэрэлгүй  учир хойд айлаасаа сард 25.000 төгрөг төлж цахилгааныг нь салаалдаг байна.

Сар бүр хүүхүүдийнхээ тэтгэмжийн 20.000 төгрөгөөр амьдардаг энэ айлд туслах шаардлагатай  гэдгийг БЗД-ийн 22-р хорооноос мэдэгдэж байна.  Тодруулбал энэ айлыг гэртэй болгох зорилгоор  тусламж хүсэж байгаа юм.  Тиймээс  хүүхдийн хувцас, хүүхдийн живх, тоглоом хоол, зэрэг илүүчлэх бүхнээрээ  тусалцгаая гэдгийг уриалсан юм. Туслахыг хүссэн иргэд  88068205, 91998885 дугаараар  бас холбогдох боломжтой бөгөөд буяны энэхүү ажилагаа эзэндээ хүрч байгаа эсэхийг  хамт яваад шалгах боломжтой юм байна.

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зочин (November 10, 2014 4:07:06 pm )

    Тусалцгаая, бүгдээрээ

  • MGL (November 10, 2014 4:29:33 pm )

    Ийм хүмүүст туслах хэрэгтэй байна даа.Юм багадахгүй шүү бүгдээрээ сэтгэл гаргаж чадвал болно.

  • 1234 (November 11, 2014 10:31:54 am )

    МӨНГӨӨ НИЙЛҮҮЛЖ ЭНЭ ХҮҮХЭНД СПИРАЛ ТАВИУЛЖ ӨГЬЕ.

antalya rent a car