antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 3, 2011 5 comments

Хазаар монголчуудын захидлыг Монголын Засгийн газар хав дарсны нууц

нийтлэсэн Admin

Дэлхийн Хазаар Монголын Олон Улсын Холбооноос Монгол Улсын засгийн газарт хандаж хамтран ажиллах захидлыг 2001 оны 12-р сарын 16-ны едөр албан ёсоор ирүүлсэн юм байна.

Хазаарууд анх удаа гомдол биш, харин цаашид бие биенээсээ тусламж дэмжлэг авч, тэр тусмаа Их Монголын гал голомт болсон Монгол Улсын засгийн газрын тус дэмийг үнэн сэтгэлээсээ хүсэж байгаагаа илэрхийлжээ.

1949 оноос эхлэн ийм захидлыг олонтаа авсны дотор 1990 оноос хойш бүр олныг авчээ. Тэгтэл гадаад дахь монголчуудтайгаа харилцах хууль эрх зүйн орчин байхгүй, тийм чиглэлийн байгууллага алга хэмээсээр нэн удаж байна. “1949 онд БНХАУ байгуулагдахад Куньминий монголчууд Монголдоо очих хүсэлт тавихад БНХАУ-ын төрийн зөвлөлийн дарга Жоу Энь-Лай “Та нар одоогийн нутагтаа олон зуун жил амьдарсан тул дасчихсан байгаа.

Бид та нарыг ялган гадуурхахгүй нэгэн адил эрх тэгш амьдрах боломжоор хангана” гэснээр асуудал төгсгөл болсон талаар БНХАУ-ын Элчин Яамны нэгэн түшмэл сонирхуулан ярьж байсан юм” гэж Энэтхэг судлал сэтгүүлийн 2011 оны дугаар №9-д доктор О.Нямдаваа бичжээ.

Мөн тэрээр “Намайг Нью-Дели дэх Элчин сайдын яаманд 20 орчим жил ажиллах хугацаанд Монгол гаралтай олон хүмүүсээс гомдол сонссоноос заримыг нь дэлгэе гэж бодлоо. Тэднээс “Монголчууд та нар хувиа хичээсэн, мах цусныхаа тасархайг бүрэн мартсан хүмүүс. Уг нь биднийгээ эргэж татна, буцааж авна гээд амласан. Бид та нарыг нүдээ чилтэл зуун зуун жилээр хүлээж харлаа” гэнэ.

Хазаарчуудаас “20 гаруй жил байлдлаа. Энэ хугацаанд Узбекстаныхан узбекдаа, Тажикстаныхан тажикдаа тусаллаа. Харин Хазаар биднийг хүн гэж тоосон, тусалсан, хайрласан хүн байгаагүй. Та нарыг мөн их харсан шүү” гэж намайг 2002 онд Элчин сайдын Яамны барилга байшин, хөрөнгийг эргэн очиход ярьсан тэдний гомдсон үг байв” гэж бичжээ.

Иймэрхүү гомдлын үгийг дэлхийн олон монголчууд хэлнэ. Дэлхийн 2-р дайны дараа Халимагуудыг нутаг заан цөлөх үед Х.Чойбалсан “Манайд өгчих” гэж хэлж байсны төлөө Халимагууд одоо ч баярлаж байдаг.

Мөн Х.Чойбалсан 1945 онд бүх Өвөрмонголчуудыг болон бүх дэлхийн монголчуудыг нэгэн дээвэр дор нэгтгэхийг хүссэнийхээ төлөө улаан алуурчин цолоор шагнуулсан билээ.

 

Эх сурвалж: “Хөх толбо”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (October 13, 2011 7:43:36 am )

    tegeed yag nuuts ni yu yum yagaad hav darsiiin. oguulel bichihdee logictoi bichij biagaach

  • Anonymous (October 14, 2011 12:01:58 am )

    mongoloo negtgeh ymsan da mongolchuudaa

  • Anonymous (December 05, 2012 1:43:15 am )

    oyu molgoi muhliin ehlel, mgl-n zoosnii tuluu gishvvd ireedvig ogt boditoor tusuuluh chadwargvi bolj, harin vvnii orond eleg negt cusaa negtgii es vgvi bol tanii ach hen bolow ch hujaanariin sheesiig uuj ami zogooh bolhuu bod

  • Microsoft (September 10, 2013 9:45:57 am )

    143575 530876Cheapest player speeches and toasts, or maybe toasts. continue to be brought about real estate . during evening reception tend to be likely to just be comic, witty and therefore instructive as well. best man speeches free 188258

antalya rent a car