Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн голын дагуух талд “Цасангоо” нэртэй шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ. Цэцэрлэгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаны мэргэжилтнүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү цэцэрлэг нь хотын төвөөс 18 км-ын зайд орших бөгөөд 232 хүүхдийн багтаамжтай юм. Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар хувийн хэвшлийг дэмжин ажилласнаар тус хорооны 400 гаруй сургуулийн өмнөх насны хүүхдийн тодорхой хувь нь ийнхүү цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна. Тус цэцэрлэг нь тоглоомын талбай, спорт заал, танхим, унтлагын өрөө, гал зуух, угаалгын өрөө зэргээс цогцлон бүрдсэн бөгөөд хүүхдүүдийн хүмүүжилд онцгой нөлөө үзүүлэх бүжиг, дуу, зэргийг хичээллүүлж, оюуны боловсролд нь анхаарч, эрүүл ахуйн болоод олон улсын стандартыг хангасан хүүхдийн сурах таатай орчинг бүрдүүлж чаджээ. Мөн хорооныхоо ажлын албатай хамтран амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 4 өрхийн хүүхдийг үнэ төлбөргүй сургахаар болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Дүлзэнгүүд ичиж амьдар (November 10, 2014 1:31:52 pm )
Ингээд энэ засгийн газар юм хийгээд л байсан байгаа юм биш үү эсвэл саяхан хэд хоногийн дотор засаг огцоруулагч нар хийчихсэн юм уу. Юмыг нураах эвдэх бусниулах амархан бүтээх хэцүү дээ. Засаг төргүй хэд хонох юм бэ Үндэсний Аюулгүй Зөвлөл эдгээр улс орныг бусниулагч хорлон сүйтгэгч нарыг баривчлан хорьж хэний даалгавараар Монгол улсыг Засгийн газаргүй байлгасаныг шалгаач. Монгол улс нэг ч хором Засгийн газаргүй байх ёсгүй биз дээ
1 Comment