Хүний эрхийн үндэсний комисс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу “Ломбард” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ үеэр “ломбард, хулгайч хоёр найзалсан” олон зөрчлүүд илэрсэн байна.
Нийслэлийн хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж байгаа 532 аж ахуйн нэгж, байгууллагын байршлыг тогтоож, холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 482, зөвшөөрөлгүй 50 аж ахуйн нэгж байгааг тогтоожээ. Шалгалтанд хамрагдсан барьцаалан зээлдүүлэх газарт байгаа эд зүйлээс 664 эд зүйлийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 2612 эд зүйлийг эрэн сурвалжлагдаж байгаа эд зүйлүүдтэй тулгалт хийсэн байна. Энэ нь таны хулгайд алдсан эд зүйлс ломбарданд байж болзошгүй байна гэсэн үг.
ЯМАР ЗӨРЧИЛ ИЛРЭВ
Шалтгалтанд хамрагдсан нийт аж ахуйн нэгжээс 37 барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагааг явуулах зөвшөөрөлгүй, эд зүйл хадгалах хүндрүүлэгчтэй сейф байхгүй, хяналтын камергүй, иргэдээс эд зүйлийг барьцаанд авахдаа гэрийн хаяг, холбогдох утасны дугаарыг бүртгээгүй зэрэг нийтлэл зөрчил илэрсэн бөгөөд зөрчлийг арилгуулах талаар тухайн барьцаалан зээлдүүлэх газрын удирдлагад албан мэдэгдэл өгчээ. Мөн барьцаанд тавьсан эд зүйлийг гадна талаас нь харагдахгүй битүү уут саванд хийж, битүүмжилсэн тул шалгуулах боломжгүй байх зөрчил ч илэрчээ. Энэ мэт хулгайч ломбард хоёр найзалсан цөөнгүй зөрчлүүд илэрчээ. Ялангуяа хулгайн эд зүйл удаа дараа авч байгаа болон гэмт хэргийн замаар үйлдэж олдсон эд зүйлийг цагдаагийн байгууллагад бүртгүүлэхгүй, өөрсдийн ашгийг бодон хурдан зарж борлуулах явдал ломбардны эздэд байна.
Ломбард иргэдэд мөнгө хэрэгтэй үед тус болдог ч үүнийг дагасан олон хор уршиг байгаад иргэд анхаарах шаардлагатай байгаа юм.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв
Холбоотой мэдээ
-
irgen (November 10, 2014 10:52:45 am )
lombardand hulgain ym bdguimaa yagad gevel camertai bichig barimtar uilchildeg uchir hulgaichid orj irhgui l dee.1 taliig barisan medelel ni todorhoi bna.
1 Comment