Төрийн албан хаагчид хууль тогтоомжийг зөрчин улс төрийн үйл ажиллагаанд санаатай болон санамсаргүй байдлаар оролцож байгаа тухайн мэдээлэл Төрийн албаны зөвлөлд иржээ. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газар болон төрийн байгууллага, албан хаагчдад анхааруулсан албан тоот явуулсан байна.
Төрийн албаны тухай хуулинд заасанчлан төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоон хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ гэж заасан бөгөөд албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр сууриа илэрхийлэх ёстой гэж заасан байдаг. Мөн төрийн албан хаагч албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд оролцох, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглосон байдаг.
Холбоотой мэдээ
-
Зочин (November 07, 2014 3:55:20 pm )
ТӨРИЙН БҮХ АЛБАНД ШАЛГАЛТ ХИЙГЭЭЧ ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГӨӨГҮЙ,БАЙЦААГЧИЙН ЭРХ АВААГҮЙ ХҮМҮҮС ТАТВАРО ГААЛИАР ДҮҮРЭН БАЙНАА
1 Comment