worldnewsdailyreport.com цахим хуудсанд Их Эзэн Чингис хааны онгоныг замын ажил гүйцэтгэж байсан хүмүүс олсон талаар өчигдөр мэдээлжээ. Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нутаг дахь Онон голын ойролцоо зам засч байгаа юм байна.
Энэ ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс газар доороос олон тооны хүнийг хамтад нь оршуулсан хиргэсүүр олжээ. Тэднийг засч янзлаагүй, маш том чулуун доор оршуулсан байна хэмээн дээрх сайтад дурджээ. Шүүх эмнэлгийнхэн болон археологичдыг олдвор олдсон газарт нэн даруй ирүүлэхээр дууджээ. Энэ хиргэсүүр 13 дугаар зууны үед буюу Их Монгол Улсын хаадынх байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна.
Бээжингийн их сургуультай хамтарч ажиллаж буй эрдэмтдийн баг хиргэсүүрийн хамгийн дээд талд байгаа 68 шарил нь бунхныг барьсан боолуудын шарил. Дараа нь тэднийг нууцыг чанд хадгалахын тулд хөнөөсөн гэж үзэж байна. Мөн 12 морины араг яс олдсон нь Их хаанд хүндэтгэл үзүүлсэн явдал гэнэ.
Бунхны эд зүйлс энд тэндгүй тарсан, ихээхэн элэгдэж хуучирсан нь голын сав газрын доор байрласантай холбоотой байж болзошгүй юм. Онон гол 18 дугаар зуунд голдиролоо өөрчлөх хүртэл бунхан голын сав газрын доор байрласан гэж үзэж байна.
Өндөр биетэй нэг эрэгтэй хүний сацуу 16 эмэгтэйн шарил олдсон бөгөөд тэдгээрийг олон мянган зоос, алт, мөнгөн эд өлгийн зүйлтэй хамт оршуулсан байжээ. Эмэгтэйчүүдийн хувьд Их хааны бага эхнэрүүд байсан бөгөөд хааныг дагалдуулах зорилгоор хамт оршуулсан гэж таамаглажээ.
Бунханд олон тооны хүн, мал, эд зүйл байснаас археологичид энэ хиргэсүүр Монголын их хаадын нэгт харьяалах нь гарцаагүй гэж үзэж байгаа аж. Судалгаа шинжилгээ хийсний эцэст бунхнаас олдсон, өндөр биетэй эрэгтэй хүн нь 1215-1235 оны хооронд нас барсан, 60-75 настай байсныг тогтоожээ. Үүн дээр үндэслэн энэ нь Их Эзэн Чингис хааны онгон байж болзошгүй юм гэсэн таамаглал дэвшүүлжээ. Хэрэв энэ хиргэсүүр Чингис хааных болох нь бүрэн тогтоогдвол 21 дүгээр зууны археологийн салбар дахь хамгийн том нээлтэд тооцогдох юм байна. Хиргэсүүрийн түүхэн ач холбогдол маш их.
Чингис хаан Монголын дайнч овог аймгуудыг нэгтгэн, Их Монгол улсыг байгуулсан юм.
Эх сурвалж: worldnewsdailyreport.com
Холбоотой мэдээ
-
yag zov (November 07, 2014 11:27:36 am )
Er n ene chinggis khaanii ongoniig oloh geed ih humuus yvdag um bna le.horigloh heregtei archeologch ner zuusen alt ersen duraakuud l bna le
-
worldnewsdailyreport.com (November 07, 2014 11:40:17 am )
Монголд болсон бүхнийг гадны сайтуудаас эхлэж уншдаг болчихоо шив дээ…
-
Denduu bn shu (November 07, 2014 11:48:14 am )
Zurag deerh gar chiidentei ni Hytad bn haa saigui gazar nutag sendiicheed yvah um hyanadag gazar ch alga
-
Hhhhhhhh (November 07, 2014 11:55:50 am )
Үүн дээрээ хориг тавьмаар юмаа. Хамаагүй оролдож болохгүй биздээ
-
amidral gj (November 07, 2014 11:59:45 am )
Odoo hujaa nart zarna biz muu sdakuud
-
Сэтгэгдлээ бичээрэй (November 07, 2014 12:05:41 pm )
Монголчууд тийм сүрхий “нууцлаж” чаддаг болоо юу? Яагаад Barbara Jennings гэдэг хүнээс, гадны цахмс хуудаснаас бид олж унших болов? манай нөгөө сэтгүүлчид “хайчив”?
-
Anonymous (November 07, 2014 12:10:41 pm )
jamuhiin sharil ch yum biluu haanii yosoor orchuulan gedeg
-
ner (November 07, 2014 12:27:54 pm )
JAMUHIIIN SHARILIIG SONGINO HAIRHAN UULIIN ARAAS OLTSON SHDEE MEDEEGUI BAISAN YUMUU
-
-
zochin (November 07, 2014 12:17:13 pm )
yamar sonin yum ve ih haanii shariliig hamaagui oroldoj bolohgui sh de teneg sdanuud
-
Hutre (November 07, 2014 1:08:47 pm )
Битгий худлаа хуц эзэн хааны шарилыг хэзээч хөндөж болохгүүй.Тэнэгүүдээ…
-
Anonymous (November 07, 2014 1:44:09 pm )
hujaaguudtai hamtraad baihdaa yahavdee
-
Зочин (November 07, 2014 1:46:39 pm )
хэнтий аймагт Өндөрхаан гэж сум байдаг юм уу…..Онон гол тэгээд энэ сумын нутгаар урсдаг гэнэ……Чингэс хааныг маань олон боолуудынх нь дор оршуулах уу.. Мөн олон оньсого байна даа…
-
Anonymous (November 07, 2014 2:00:17 pm )
Биш л баигаасай суут хүн нууц үлдэг
-
Anonymous (November 07, 2014 3:31:21 pm )
Хэнтий аймгийн төв Өндөрхаан хот /хуучнаар/ гэж байсан, энэ сум Онон гол 2 ойрхон байна гэж үү. Өндөрхаан буюу аймгийн төв хэсэгт Хэрлэн гол л баймаар юм. За тэгээд зам засаж байгаад олддог их хааны шарил байх уу. Бээжингийн их сургууль их нарийн судалгааг хийж гэнэ ээ. Хүний ҮХСЭН ХУГАЦААГ нь яаж тэгж нарийн 20 жилийн дотор тогтоож байнаа. Он цаг тогтоох шинжилгээ Мөн хүний яс, шүд, гавал зэрэг хэрэглэгдэхүүнээс хүний насыг тогтоодог гэхдээ манайхан чинь үсрээд л 10 насны зөрүүтэй тогтоодог биз дээ 60-65 ч юм уу 60-70 насны гэж. Энэ судалгаа хийж нарийн тогтоосон гэдэгт итгэх итгэл алга даа 60-75 насны гэнэ үү. Ийм худлаа мэдээлэлээ монголчууд өөрсдөө биш өөр сайтаас олж хардаг. Хий худлаа юманд битгий тэгж хууртаж байл даа. Бас зурагнаас харахад пиджак өмссөн археологич бас байнаа бн тээ ккк
-
-
irgen. (November 07, 2014 3:14:44 pm )
Bish blgui de. Oldohoorgui orshuulsan bgaasai. Ih Haan taivan noirsog. Arheologichid buu oloosoi.
-
irgenzochinzochinzzzochinochinochin (November 08, 2014 12:45:30 am )
gadaadiin ene mal yugaa medej bgaa yum be.Herev oldson bol hunduj bolohgui gedeg orosuud dogolon Tomor haanii sharilaar oroldoj baigaad yalaa delhiin 2-r dain ehlej olon myangan hunee aldsan gej sonsson unen baih…………
-
Mohgol (November 08, 2014 7:40:09 am )
BISH GEJ BAIGAAD BATAAR SHIG GADAGSH GARGANA.
-
ЗОЧИН (November 08, 2014 10:52:04 am )
чингисийн онгон хэзээ ч олдохгүй ээ угаасаа байхгүй .тийм мундаг айку хүн бодно биздээ.ирээдүйд миний гавлын ясыг гаргаж ирээд олон хүн тал талаас нь элдэвээр үзээд үзмэр болгочих вий гэж бодсон л байж таараа тийм учраас өөрийнхөө цогцсыг байгаль дэлхийд үүрд шингээлгэсэн байж таараа ОНГОН ГЭЖ БАЙХГҮЙ
-
ttttttttttttttttt (November 09, 2014 3:25:23 pm )
олдвор олсон нь сайн талтай
19 Comments