
Тэр дундаа УИХ-ын 11 эмэгтэй гишүүн өнөөдөр ямар улс төрчид гэдгээ тод томруунаар харуулав. Одоо тэднийг шийдвэр гаргах чадамжгүй бусдыг аялдан дагагч утсан хүүхэлдэй гэцгээж байна. Л.Эрдэнэчимэг гишүүн л гэхэд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийн яг өмнөх өдөр нь “МАН-тай нийлж засаг унагах тоглолт хийхгүй” хэмээн ярьж байснаа санал хураах эцсийн мөчид огцруулах кнопыг дарсан. Энэ нь түүнийг үг, үйлдэл нь хол зөрдөг туйлбаргүй улс төрч гэдгийг нь илтгэж байгаа юм.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураахад УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” фракцийн Д.Арвин хуралдаанд оролцоогүй бол “МОАХ—ын Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг С.Одонтуяа нар эсрэг санал өгсөн юм. Үүн дээр нэмэгдэж “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга мөн огцруулах саналыг өгсөн. Д.Оюунхорол, Г.Сарангэрэл нарын хувьд мэдээж сөрөг хүчин учраас эсрэг санал өгөх нь ойлгомжтой байсан. Мөн М.Батчимэг гишүүн хашаа ч юм алга болж тэр өдөр Төрийн ордонд бараг харагдаагүй.
Ямартай ч Г.Уянга, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа гурвын хувьд Засаг барьж буйгаа умартаж ил цагаанаар Засгийн газрыг огцруулахад нэмэр болсон бмлээ. Харин Д.Арвин, С.Одонтуяа, М.Батчимэг нарын хувьд нэрээ цэвэр авч үлдэхийн тулд зугатаж алга болж хуралдаанд оролцоогүй.
Харин Ц.Оюунгэрэл, С.Оюун, З.Баянсэлэнгэ нар Засгийн газрыг огцруулахгүй гэсэн кнопыг дарсан билээ. Ц.Оюун, Ц.Оюунгэрэл нарын хувьд Засгийн газрын гишүүн учир мэдээж ийм санал өгсөн байж таараа. З.Баянсэлэнгийн хувьд ч мөн ялаагүй. Учир нь түүний нам засагт хамтарч байгаа гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ энэ гурав эрх ашгаа бодож ийм шийдвэр гаргаагүй бол эмэгтэй гишүүд бүгдээрээ Н.Алтанхуягийн эсрэг санал өгөх байлаа.
Ямартай ч эмэгтэй гишүүдийг бие даан шийдвэр гаргах чадваргүй, урваач шарваач, улс төрд шал хэрэггүй хүмүүс гэдгийг нотолоо хэмээн хүмүүс ярьж байна. Уг нь бид 2012 оны сонгуулиар 11 эмэгтэй гишүүн парламентад суух болсонд ихээхэн баяртай хүлээж авсан. Гэтэл өнөөдөр парламентын түүхэнд өмнө нь байгаагүй үзэгдэл гарч 11 эмэгтэй УИХ-д багтсан нь тийм ч баярлаад байх зүйл биш байж хэмээн саарал ордныхон ярьж байна. 2016 оны сонгуульд эмэгтэй гишүүдийн квотыг нэмэгдүүлж 25 хувьд хүргэнэ гэсэн саналаа эргэж харахгүй бол ер нь болохгүй нь гэдэг ч яриа гарав.
Гэхдээ өдөр тутмын аж, амьдралд гар бие оролцож сайн мууг хэнээс ч илүү мэддэгийнхээ хувьд тэд ийм шийдвэрийг гаргасан ч байж болох юм. Ард түмний амьдрал доройтож буйг илүү сайн мэдэрч буй хүмүүсийн хувьд бодит байдалд үндэслэж шийдвэрээ гаргасан байж болох. Ер нь ард түмний амьдрал уруудаж, өгсөж буйг өдөр тутмын хоол унд, гэр орны төсвийг зохицуулдаг эмэгтэйчүүдээс илүү өөр хэн сайн мэдэх билээ.
Холбоотой мэдээ
-
зочин (November 07, 2014 9:47:29 am )
Дахин наад арчаагүй эмэгтэй улс төрчдийг дахин битгий сонго Оюун гишүүн шиг тулхтай хүн ховордоо
-
Дүлзэнгүүд ичиж амьдар (November 07, 2014 10:09:40 am )
Ер нь фракц гэдэг чинь албан тушаал авах гэсэн улс төрийн шантаажчингуудийн бүлэг шүү дээ тэгэхээр намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж аль ч намд фракц нэртэй шантаажчингууд байхыг хориглох хэрвээ намынхан нь бодлого таалагдахгүй бол фракц байгуулж намын нэрэн доор фон хийж албан тушаал авах сонирхолтой бүлгийг хөөн гаргаж тусдаа нам байгуулж үзэл бодлоо илэрхийлэх боломжийг нь олгох заалт оруулж намуудыг фракцгүй болгох хэрэгтэй. Эд чинь монголн төрөөр тоглож эхлэлээ шүү дээ. Нэг нэгдсэн бодлого чиглэл хөтөлбөрт санаа зорилго нэгдсэн бүлэг хүмүүсийг нам гэж нэрлэдэг биз дээ хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй бол намаасаа гарч тусдаа намаа байгуулах ёстой
-
Anonymous (November 07, 2014 10:20:37 am )
гичийнүүд
-
зочин (November 07, 2014 10:25:46 am )
Батчимэг гишүүн байсан,бөөрөнхийлөөд үлдсэн гар Одонтуяа байгаагүй шүү,ер нь л туйлбар муутай
-
гэрэл (November 07, 2014 12:26:37 pm )
Энэ 11 эмэгтэйгээс яах аргаггүй хэн нь хэн бэ гэдэг нь ёстой шалгарлаа даа.Уг нь ноён урваач нохой шарваач гэдэг дээ.Та нар өөрсдийгөө ноёдууд гээд эндүүрсэн байна шүү.Харин харамсалтай нь шарваач ноход болж таарлаа л даа .Санаа зовмоор юм.Ингэж ноёдын гар хөл болохоо больж, гэртээ нөхрийнхөө хоолыг хийгээд сууж байвал барав.
-
huu (November 07, 2014 12:33:29 pm )
Humuusee ene eejuud chine bidnii eejuud shig humuus chuu dee eej baihgui bol bid yu baih bilee eej hun hezeech alivaa zuild gol alddaggui shuu dee bi ene 8 eej emegtei uls turchduuruu baharhaj baina ene humuusiin uildel hezeech muu zuiliig zugnuugui zuudleegui bolohgui baigaa huudee eej hun hatuuhan hamddag handsanii daraa bolj butehgui zuil tsegtserdeg iim saihan uilstei eejuud emegteichuudee buu muulaachee hamgiin zuv shiidveriig ene humuus gargasand bayrlalaa
-
irgen (November 07, 2014 12:38:50 pm )
Yun mongol turuur togloh Altanhuyg chine jinhene mongol turuur togloj togloj unend guitsegdeed shudraga humuusiin buynd zailuulagdlaa shuu dee tur gej chuham yu hen ym Altanhuyg ym uu arai bish bizdee Denzendsen nuursedsen haan jimstsen avgai huuhen solison urund barigdsan uil yvdliig ureljluulhiig arai turiin ajil geed baigaa ym bish biz dee Altanhuygiig odoo AN ss hurtel huuh heregtei
-
иргэнnjut; (November 07, 2014 2:26:18 pm )
Засгаараа тоглодог муусайн эмсийг дахиад төрийн ордонд алхуулдаж болохгүй нь харагдлаа,сургамж авцгаа,эмс олон болвол энэ төжр засгийн ажил сайн явах ухааны юм ярьж ангалзсан амьтад ичиж үхээсэй билээ
-
чулуун (November 07, 2014 4:22:22 pm )
Засаг төрөөр тоглоод эсрэг кноп дарсан хүмүүс өөрсдийгөө их мундаг гэж бодож байгаа байх даа ичмээр юм. та нар л сандал ширээ хожих байх харин иргэд хохирч байна эдийн засгийг удаашруулж байна. дараа нь гарч ирсэн сайд нар худлаа юмаа мэдэхгүй судалж байна энэ тэр гээд ямар их цаг хугацаа алддаг билээ. Алтанхуяг сайн, чадвартай ерөнхий сайд байсан
-
Anonymous (November 07, 2014 10:48:59 pm )
Сэтгэгдэл бичигч нар бүгд алтанхуягтангууд болж бна. Эхчүүд зөв шийдвэр гаргацгаалаа. Ямарч эх хүн үр хүүхэддээ өр үлдээхийг хүсэх үү үр хүүхдүүдээ өлсгөлөн байлгахын хүсэх үү тийм учир бага дээр нь таслан зогсоож арга хэмжээ авах нь зөв
-
zochin (November 07, 2014 11:41:26 pm )
Эмэгтэйчүүд зөв шийдвэр гаргасан бна.
-
Ц БААСАН (November 08, 2014 9:53:58 am )
ОЮЗОРИГЫН ТАЛААР ГАНЦ УДАА АМ АНГАЙСАН УУУН ЯАХААРАА ТУЛХТАЙ БОЛДОГ БИЛЭЭ АЛБАН ТУШААЛД НУГАСГҮЙ ДУРТАЙ ЮМАА УГ НЬ ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН НАРИЙН МЭРЭГЖИЛЭЭРЭЭ АЖИЛЛАСАН БОЛ МОНГОЛД ХЭРЭГТЭЙ БАЙСАН ДАА ОУ ЫН БАЙГУУЛАГАД АЖИЛЛАЖ БАЙСАН БИЗ ДЭЭ ДООО Ч ӨНГӨРЧ ДӨӨ ҮХСЭНИЙ ХОХЬ АМЬДЫН ЗОЛ ГЭДЭГ ҮНЭН ШҮҮ ЭЛБЭГЭЭГ ХАР
-
Zochin (November 08, 2014 10:03:09 am )
Emegtei gishuudiin zov sain bna
-
Гэрэл (November 10, 2014 3:27:33 pm )
Засаг солигдлоо гээд өөдлөх нь юу л болдоо.Одоо яаж тэнэгтэцгээхий нь бүгдээрээ харнаа.Албан тушаалын хэнээтнүүд далд ороосой билээ.
14 Comments