antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2014 3 comments

Д.Хаянхярваа: Н.Алтанхуягийн нэхэмжлэлээр Иргэний хэргийн шүүхээс зарлан дуудах ирсэн

нийтлэсэн Admin

9ce81b4c81dc70ecbigЕрөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулахаар МАН-ын бүлгээс УИХ-ын 28 гишүүний гарын үсэг бүхий хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлснээр Н.Алтанхуяг сайд албан тушаалаасаа огцрох зам шуударсан билээ.

Тэгвэл тэрхүү хуулийн төсөл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хувийн албан бланкан дээр бичигдсэнээс үүдэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг түүнийг Иргэний хэргийн шүүхэд өгчээ. Нэр төрөө сэргээлгэнэ хэмээн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шүүхэд хандсан ч түүний цаана өөр учир шалтгаан байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхаярваа тайлбарлаж байна. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Ерөнхий сай­дыг огцруулах хуулийн төсөл өргөн барьснаар өчигдрийн /уржигдрийн/ УИХ-ын нэгдсэн чуул­ганаар уг асуудал эцэс­лэн шийдэгдсэн. Тэрхүү асуу­далтай зэрэгцэн Ерөнхий сайд асан Н.Алтан­хуяг өөрийг тань Иргэний хэргийн шүүхэд өгсөн байна. Эхлээд энэ талаар таны байр суурийг сонсоё?

-УИХ-ын нэр бүхий 28 гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд санал нэгдэж Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг бо­ловс­руулан УИХ-ын даргад өргөн барьсан. УИХ-д өр­гөн барьсан тэрхүү үндэс­лэл дотроо улс орны эдийн засаг, санхүүгийн байдал, Ерөнхий сайдын ёс зүйтэй холбоотой хэд хэдэн фактыг дэлгэн тавьсан юм.

Харин Н.Алтанхуяг сайд өөрийнхөө ёс зүйтэй холбоотой зарим нэг асуудлыг гүтгэлгийн шинж чанартай гэж үзээд Иргэний хэргийн шүүхэд өгч л дээ. Тэр тухайгаа ч өчигд­рийн /уржигдрын/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр нэлээн шазуур зуусан, заналхийлэх байдлаар хэлж байсныг сэтгүүлчид та бүхэн хар­сан. Ингээд өчигдөр орой ажлаа тараад гэртээ очиход дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүү­хээс нэхэмжлэл ирчихсэн бай­сан. Манай шүүх, хууль хя­налтын байгууллагууд асар шуурхай ажиллаж, аль нэг хүний өргөдөл гомдлыг тэр дор нь шийддэг болсон юм байна л даа.

Өөрөөр хэлбэл өчигдөрхөн Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг гэдэг хүн нэхэмжлэл өгөнгүүт тэр орой нь манай гэрийн хаягаар 7-ны өдрийн 10 цагт шүүх дээр хүрэлцэн ирэхийг үүрэгдсэн зарлан дуудах ирж байх жишээтэй.

Товчхондоо бидний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл бүхий албан бичигт ямар нэгэн гүтгэлгийн шинж чанартай зүйл огтхон ч байгаагүй. Бид хууль хяналтын бай­гууллагуудын гаргаж тавьсан мэдээ баримтад тулгуурлан тэрхүү үндэс­лэлүүдээ бо­ловсруулсан юм.

-Таны хувьд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Эрдэнэс Таван­толгой”-н үйл ажил­лагаатай танилцах аж­лын хэсгийн ахлагчаар томи­логдон ажилласан. Та бүхний шалгалтаар Ерөн­хий сайдын хүргэн Г.Дэнзэнгийн эхнэрийн “Говь Повер” ХК зэрэг “Эрдэнэс Тавантолгой”-той хол­боотой багагүй зөрчил илрүүлсэн юм билээ. Таныг шүүхэд өгсөн нь эдгээртэй холбоотой болов уу?

-Зарим талаар хол­бог­дохыг үгүйсгэхгүй. “Эрдэнэс Таван­толгой”-н асуудлаар бид газар дээр нь очиж байдалтай нь нэг бүрчлэн танилцсаны хувьд бүрэн үндэслэлтэй дүгнэлтээ оруул­сан. Тэр Г.Дэнзэн гэдэг нөх­рийн эхнэрийн мэдлийн “Говь Повер” гэдэг компани “Эрдэнэс Тавантолгойн”-н дансыг хааж байгаад тав, зургаан удаагийн үйлдлээр 4.6 тэрбум төгрөг гаргуулан авч төрийн мэдлийн компанийг эдийн засаг, санхүү­гийн хувьд маш хүнд байдалд оруулсан байгаа юм. Тэр тухай маш тодорхой баримт, материал нь бидэнд байгаа. Ийм ч учраас миний хувьд Н.Алтанхуяг гэдэг хүнийг гүтгэж, нэр төрд нь халдсан гэж огтхон ч бодохгүй байна.

Харин ч бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг санхүү­гийн хувьд маш хүнд байдалд оруулсан “Говь Повер” ком­па­нийн дээрх хууль бус үйлдлийг хууль хяналтын байгуул­лагуудаар шал­гуулах болно.

Бидний хувьд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ёс зүйтэй холбоотой асуудлыг л хөндөж тавьсан болохоос гүтгэж, нэр төрд нь халдсан зүйл байхгүй. Яагаад гэвэл төрсөн охин, хамаатан садан, ойр дотно ажиллаж байгаа хүмүүс нь Эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай асуудлуудад удаа дараа холбогдож, зарим нэг нь одоо ч шалгагдаж байгааг л гаргаж тавьсан. Н.Алтанхуяг бол асуудлыг их дэвэргэж “1937 он давтагдаж байна. Шинэ хэлмэгдүүлэлт эхэллээ” гэж ярьж л байна лээ.

Тэгвэл өнөөдөр намайг шүүхэд яаравчлан дуудаж байгаа нь харин жинхнээрээ 1937 он руу эргээд явж байгаа юм бишүү гэж асуумаар байна. Хууль тогтоох дээд байгууллагын 28 гишүүний гаргаж тавьсан үндэслэлийг Д.Хаянхярваа гэдэг хүн ганцаараа гаргаад ирсэн юм биш шүү дээ.

Миний албан бланкан дээр өөрийг нь огцруулах үндэслэл бүхий бичиг үйлдэгдснээс болж шүүхэд өгч байгаа юм уу, Ерөнхий сайдынх нь хувьд алдаа дутагдлыг нь УИХ-ын чуулган дээр нэлээн хэдэн удаа шүүмжилсний тооцоог бодож хувь гишүүн надтай заргалдаж байгаа юм уу гэдгийг би сайн ойлгохгүй л байгаа. Гэхдээ би хэн нэгнийг ор үндэсгүй гүтгэн доромжилж нэр төрд нь халдаагүй болохоор сандарч мэгдээд байх юм огтхон ч алга. Ер нь буруутай хүн л яагаа ч үгүй байхад сандарч тэвдэн ойр тойрондоо асуудал үүсгэдэг л дээ.

-Таны албан бланкан дээрх Ерөнхий сайдыг огц­руулах үндэслэлд УИХ-ын нэр бүхий 28 гишүүн га­рын үсэг зурсан. Тэдгээр ги­шүүдийг бүгдийг нь шүүхэд дуудах юм болов уу?

-Н.Алтанхуяг гэдэг хүн Д.Хаянхярваатай тоо­цоо бодох гэсэн юм уу, УИХ-ын нэр бүхий 28 гишүүнтэй заалдах гэсэн юм уу гэдгийг одоогоор сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн манай гэрийн хаягаар ирсэн шүүхийн энэ зарлан дуудахын дагуу маргааш /өнөөдөр/ би анхан шатны хоёрдугаар шүү­хэд очих юм байна. Тэгэхээр энд нэг л юм ажиглагдаж байна.

Монгол Улсын хууль, шүүх ард түмнээ үнэхээр их ялгаж, салгаж ханддаг юм байна. Эрх мэдэлтэй, сайд дарга нарт бол үнэхээр нүд ирмэхийн төдийд л жигтэйхэн ажил хэрэгч, хурдан гавшгай үйлчилдэг юм байна. Бүх иргэндээ ингэж ханддаг бол Монголын хууль, шүүхийн шинэчлэл жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаа юм байна гэж ойлгохсон. Харамсалтай нь бодит амьдрал дээр ямар байгааг та бид харж л байгаа шүү дээ.

-2015 оны төсвийн төс­лийг 11 дүгээр сарын 15-нд ам­жиж баталж чадахгүй бай­дал үүсчихлээ. Шинэ сайд нар томилогдохтой хол­богдон төс­вийг шинэч­лэх юм уу, аль эсвэл хуучин оруулж ирсэн төслөө бат­лаад явах юм болов уу?

-Ер нь бол нэгэнт өргөн ба­ригдсан төсвийг хуулийн хуга­цаанд нь батлахын төлөө л явах ёстой. Хуулиараа энэ хугацаа нь ирэх 15-н буюу үндсэн­дээ есхөн хоног үлдчихлээ. Миний хувьд өөрийн байр сууриа хэвлэл мэдээллээр дамжуулан хэд хэдэн удаа өгсөн. Ер нь 2015 оны улсын төсвийг нэлээн чамбайруулж, усыг нь сайтар шав­хахын тулд батлагдах хуга­цааг нь зайлшгүй сунгахаас өөр аргагүй байдал үүсчихээд байна.
Ирэх 12 дугаар сарын 15-н гэдэг ч юм уу, эсвэл шинэ Засгийн газар байгуулагдсаны да­раа энэ төсвийг тал та­лаас нь тун сайн тооцоо судал­гаатай, нягт нямбай боловсруулахгүй бол 2015 онд Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал олигтой дээрдэх байдал ажиглагдахгүй байгаа. Ер нь л нэлээн сайн хэмнэлтийн горимд шилжиж, ард иргэдээ ч тэр зүгт бэлтгэх шаардлага үүсчихлээ шүү дээ.

Шинэ Засгийн газрын Ерөнхий сайд, танхимын гишүүд нь орж ирээд 2015 оны төсөвт тодорхой тодотголыг яаралтай хийх болов уу гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл сая орж ирсэн төсөв бол ямар ч үндэслэлгүй, тооцоо судалгаа тун хангалтгүй хийгдсэн юм орж ирсэн л дээ. Энэ жилийнхээ тодотголыг ч хийж чадаагүй.

Жишээ нь эхний есөн сарын байдлаар хөрөнгө оруулалт 42 хувьтай байна гэж байсан бол одоо хэдэн хувьтай байгаа юм бүү мэд. Татварын орлого гэхэд л нэг их наяд төгрөгөөр тасарчихсан явж байгаа. Ийм төсөвтэй явж байгаа мөртлөө тодотгол хийхгүй бай­гаа нь үнэхээр хариуцлагагүй явдал гэж хэлэхээс өөр аргагүй. Тэгэ­хээр энэ жилийн гүй­цэтгэл гараад ирэхээр ирэх жилийн төсөв, төлөв­лөгөөнд нэлээд өөрч­лөлт орох нь зайлшгүй.

Ер нь бид хойшдоо энэ их үрэлгэн зангаа хазаарлаж, хям­ралын менежментээр ажил­лах хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн С.Баяр­цогтын дэвшүүлээд байгаа Үндэсний эв нэгд­лийн Засгийн газар бай­гуулах тухайд хувь ги­шүү­нийхээ зүгээс ямар бодолтой яваа вэ?

-С.Баярцогтын удаа дараа яриад байгаа Үндэсний эв нэгд­лийн Засгийн газар байгуу­лах тухайд одоогоор надад бодсон санасан юм алга. Мэдээж АН-ынхан тодорхой санал гаргах нь зайлшгүй. Засгийн газрын тухайд хувь гишүүний гэхээсээ намын бүлэг, олонхын байр суурь л бүхнийг шийдэх учир­тай. Зайлшгүй хувь ги­шүү­ний са­налаа хэлэх шаардлага гарвал миний хувьд энэ Засгийн газарт яагаад ч орж болохгүй л гэж хэлнэ.

Шинээр байгуулагдах Зас­гийн газар үнэхээр ажлаа мэд­дэг, мэргэжлийн танхим бүр­дүүлэх ёстой л гэж бодож байна. Үнэхээр яах аргагүй мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэй, ажлаа мэддэг Засгийн газар бай­гуулагдах юм бол УИХ дахь МАН-ын бүлэг бүх талаар дэмжиж туслаад, хамтран ажил­лахад бэлэн байгаа.

-Сайд нарын давхар дээлийн тухайд?

-Миний хувьд танхимын сайд нар дан дээлтэй байх ёстой гэдэгтэй эхнээсээ л санал нэг байсан. Одоо ч хэвээрээ. Миний хувьд УИХ, Засгийн газрын гишүүнийг богинохон хуга­цаанд ч гэсэн хашиж үзсэн. Үнэхээр хоёр аж­лыг жигд сайн хийгээд явъя гэвэл хувь хүний эрүүл мэнд яагаад ч дийлэхгүй, яах аргагүй аль нэгийг нь дутуу дулимагхан хийхээс өөр аргагүй болдог юм байна лээ. Ер нь хойшид энэ асуудлыг даруйхан нэг тийш болгох л ёстой.

-Үндэсний эв нэгдлийн Зас­­гийн газар байгуулах бо­ломжийн тухай МАН-ын бүлэг дээр ярилцсан юм биш үү?

-Та яагаад ийм асуулт тавьж байгааг би мэдэхгүй. Ямар ч гэсэн энэ талаар манай бүлэг дээр яригдсан зүйл ерөөсөө байхгүй. Хэрвээ тийм санал ирлээ ч гэсэн УИХ дахь МАН-ын бүлэг ч шийдэхгүй, МАН-ын Удирдах зөвлөл ч шийдэхгүй.

Яг ийм асууд­лыг МАН-ын Бага хурлаар шийддэг зарчимтай юм. Тэгэхээр энэ асуудлаар тай­ван байж болно.

Д.Энхтүвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin (November 07, 2014 1:38:28 pm )

    Za ene ichih nuurendee ileg naasan zalitan odoo boliosoo, bas tegeed ard tumen ene ter gechihejee, unshihaas sanaa zovmoor yum. ene luivarchin ch ingeed heleez zogsoj bgaadaa yum bodoj bga yum ch baihgui l dee. Gol ni ene met hen ch bish, shunaldaa atgagdsan nuhduus l bolj uls ornii baidal hetsuudeed bgaad hamag uchir bna. tiimees iim met uuriiguu uls torch geed anduurtsan tuuruldsun amitad baih yostoi gazarluugaa l yavmaar bna.

  • зочин (November 07, 2014 3:29:13 pm )

    ЭРХЭМ ГИШҮҮН ТА ХОНГОР СУМИЙН АСУУДЛИЙГ ЯАЖ ШИЙДВЭРЛЭХ ГЭЖ БАЙНА.ХҮН МАЛИЙН УДМИЙН САНД ЯМАР ИХ ХОХИРОЛ УЧРУУЛСАНАА САНААЧ,,,,,,,,,,

  • ганаа (November 08, 2014 5:26:19 am )

    Түрүү засаг барьж байхдаа танай нам бүгэд л давхар дээлтэй байсан шүүх дуудлаа гэж юундаа сандраад гучин долоон оныг санаад хашиграад байгаа юм бэ гэм т хүн гэж хэцүү юмдаа гэм хийсэн хүн дандаа дотоод хормой нь чичирч яавдаг юм гэсэн

antalya rent a car