Францын Өмнөд Бретанийн их сургуулийн эрдэмтэн Николас Геген, Селин Жейкоб нар нэгэн сонирхолтой судалгаа явуулж, сонин үр дүнд хүрч чаджээ. Тэд Ванн хотын нэгэн рестораны үйлчлэгчдийн заримыг нь уруулаа улаан өнгөөр будаж, заримыг нь огт будахгүй байхыг хүссэн гэнэ. Тухайн өдөр тус ресторанд 447 эрэгтэй үйлчлүүлэгч орж ирсэн бөгөөд улаан уруулын будагтай үйлчлэгчид төлсөн цайны мөнгө уруулаа огт будаагүй үйлчлэгчид төлсөн мөнгөнөөс гурав дахин их байжээ.
Үүнээс эрдэмтэд улаан уруулын будаг эрчүүдийн сэрлийг хөдөлгөж, эмэгтэйчүүдийг эрүүл сайхан харагдуулдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Мөн улаан уруулын будаг эрчүүдийг тухайн бүсгүйн төлөө их хэмжээний мөнгө зарцуулах хүслийг ч өдөөдөг ажээ.
Холбоотой мэдээ
-
Zochin (November 06, 2014 8:27:14 am )
Unen erchuud ehneree budahad durgui, harin budsan huuhnuuded durtai.
Nohriinhoo toloo buhnee zoriulaad nohor ni baingiin l duu shuugaa huraasan, umaa nuusan ymarch bgaad nemergui. Ehner ni zuudelj nohor ni dahin oor huuhend sain boljee. Hoorhii ehner etsest ni ooroo neg udaa ch gesen tiim umtai taaraldaj uzeheer shiidjee. Ehneriin buruu bish bizdee
1 Comment