antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 5, 2014 Comments are off

Нефтийн үнэ хамдарлаа

нийтлэсэн Admin

neftWTI маркийн газрын тосны үнэ сүүлийн гурван жилийн доод түвшинд хүрлээ. Шинжээчид үүнийг АНУ-д нийлүүлэх түүхий тосныхоо үнийг Саудын Араб бууруулсны зэрэгцээ биржүүдийн нөөц өссөнтэй холбон тайлбарлаж байна. Лондоны биржид “Brent” бенчмарк мөн хямдарчээ. Саудын Арабын “Saudi Aramco” компани нефтийн арванхоёрдугаар сарынхаа үнийг ялгаатай тогтоож, Ази, Европт өндөр хэвээр, Америк руу хямдралтай үнээр нийлүүлэх болжээ. Цахим ертөнцөөр дамжуулсан эл албан ёсны мэдэгдлийн дараа WTI маркийн газрын тосны фьючерс ханш хоёр хувиар “унаж”, 77.2 ам.доллартай дүйсэн нь 2011 оны аравдугаар сарын 5-наас хойших хамгийн хямд үнэлгээнд тооцогдож байна. Америкийн боловсруулаагүй газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 1.9 сая баррельд хүрсэн тухай мэдээлэл хавсарч, хар алтны үнэ ийн буурахад нөлөөлсөн аж.

“ОПЕК-ийн гишүүн орнууд болон АНУ-ын хооронд зах зээлийн төлөөх өрсөлдөөн ширүүсч байна. Америкийн нөөц өсөх нь ОПЕК олборлолтоо бууруулах хангалттай шалтгаан болж чадахгүй. Үнэ 75 ам.доллараас доош орох нөхцөл бүрдээд байна” хэмээн Сөүл дэх “Hyundai Futures”-ийн таДолларын ваарын шинжээч Уилл Юн “Bloomberg”-т ярьжээ. Нью-Йоркийн биржид өчигдөр хийсэн фьючерс арилжааны хэмжээ сүүлийн 100 өдрийн дунджаас бараг хоёр дахин их байв. Он гарснаас хойш WTI бенчмаркийн газрын тосны үнэ 21 хувиар хямдраад байна.

Uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car