antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 5, 2014 1 comment

Нийслэл орчмын малд вакцинжуулалт хийж байна

нийтлэсэн Admin

vaktsinНийслэлийн Засаг Дарга “ Төл малыг гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах тухай” А/935 дугаар захирамж гаргасан. Үүний дагуу аравдугаар сарын 5-ны өдрөөс 15-ны хооронд Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа шүлхий өвчинд мэдрэмтгий малын төлийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцинжуулалтад бүрэн хамруулсан. Мөн сарын 29-нөөс арваннэгдүгээр  сарын 9-ний өдрийн хооронд төл малыг вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байна.

Вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг татан оролцуулж, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл шатахуун болон  бусад зардлаар ханган ажиллаж, тогтоосон хугацаанд  вакцинжуулалтын ажлыг шуурхай  зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.
халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг  зохион байгуулж   шаардагдах  вакцин, эм урвалж, халдвар хамгааллын хувцас, бусад материалаар   ханган,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ажлын явцад хяналт тавьж, цаашид ариутгал халдваргүйтгэлийн  бодис, бензин шатахуун, вакцины нөөц бүрдүүлэн бэлэн байдлыг хангаж  ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн  газар, Мэргэжлийн хяналтын газарт  тус тус даалгалаа.

Мөн энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (November 05, 2014 2:52:40 pm )

    Хэрвээ ард иргэд тариулна гэвэл ямар утсаар холбоо барих юм.

antalya rent a car