antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2011 Comments are off

Сонгууль будлиантуулдаг машиныг шахжээ

нийтлэсэн Admin

Санал тоолох машин ашиглалаа гээд 2012 оны УИХ-ын сонгууль луйваргүй болно гэх баталгаа  алга. Харин ч эсрэгээрээ санал тоолох автомат машин нь сонгууль будлиантуулах сайхан  далим болж мэдэх зарим баримт байна. Санал хураалтын дүнг богино хугацаанд шуурхай  гаргана хэмээн хөөрцөглөж байгаа ч бидэнд бодох, болгоомжлох зүйл их байна. Санал  луйвардахаас сэрэмжлэх биш харин ч бүр соёлтой, боловсоноор сонгогчдын саналыг луйвардах магадлал ч цахим сонгуулиас “үнэртээд” байна.

Ингэж хэлэх, хардах хууль бус ч гээд хэлчихэж болохоор дэндүү олон үйл явц шил дараалан өрнөлөө. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооныхон энэ сарын 2-нд хуралдаж  Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байхад сонгуулийн санал тоолох “автомат машин нь” түүнээс хамаагүй өмнө хэдийнэ тодроод  байв. Өөрөөр хэлбэл, АНУ-ын ES&S компанийн DS200 маркийн 2005 онд үйлдвэрлэсэн  сонгуулийн санал тоолох автомат машиныг хамгийн сайн нь хэмээн манай эрхэм гишүүд  сонгосон байв. Тус компанийн санал болгож буй цахим саналын хайрцагтай өнгөрсөн оны  аравдугаар сарын 5-нд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл танилцаж байжээ. Бүтэн жилийн өмнө эрхэм спикерийн танилцсан бүтээгдэхүүн гэнэт “ногоон гэрэл”-ээр ямар ч өрсөлдөөн тендергүйгээр  Монгол Улсын 2012 оны сонгуулийн саналыг тоолохоор болж байгаа нь олон хууль тогтоомжийг зөрчөөд байгаа нь ёстой л аз уу, эз үү гэдэг болоод байна.

Уг нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай” хууль байх. Энэхүү хуулиар бол төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажилд сонгон шалгаруулалт буюу тендер зарласнаар уг ажил хуулийн дагуу явах ёстой. Энэхүү хууль нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, энэхүү хуулийг зөрчигчдөд  хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршдог. Гэтэл ямар ч сонгон  шалгаруулалт, тендергүйгээр орж ирж буй энэхүү компанийн санал тоолох автомат машинд гэмтэл, саатал гарсан тохиолдолд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, энэхүү сонголтыг хүлээн  зөвшөөрсөн 76 гишүүний аль нь хариуцлага хүлээх вэ гэдэгт хариулт алга. Дээрх хуулиар төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа  мэдээллийн ил тод байдлыг хангаж, мэдээлэл авах эрхийг зохицуулдаг.

Өөрөөр хэлбэл, худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай,  хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримталдаг. Гэвч энэ бүхэн сонгуулийн автомат  машин худалдан авахад хэрэгжсэнгүй. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21,3-д “1,000,000,001 төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил, 100,000,001 төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бараа,  үйлчилгээний тендерийн урилгыг олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр гардаг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ” хэмээн заасан байгаа.

Гэтэл Улсын төсвөөс 24 тэрбум, дээрээс нь гаалийн татварт 1.8 тэрбум, үүнээс дахин өртөг нь  нэмэгдэх магадлал бүхий худалдан авах үйл ажиллагааг ямар ч тендер, хэвлэл мэдээллийн  хэрэгслээр олон нийтэд зарлалгүйгээр сонгосон нь нийгэмд хардах сэжүүрийг бий болгоод  байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн УИХ-ын даргад бүтээгдэхүүнээ танилцуулаад Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцэх эсэхийг шалгалгүйгээр, шалгаруулалгүйгээр шууд  сонгож байгаа нь хачирхалтай. Түүнээс гадна сонгуулийн санал тоолох автомат машиныг сонгосныхоо дараа Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг батлах гэж байгаа нь  шулуухан хэлэхэд энэхүү машинд зориулж уг хуулийг батална гэсэн үг.

Өөрөөр хэлбэл ES&S компанийн DS200 маркийн цахим санал тоолох машинд зориулж хууль  батлах нь тодорхой болоод байна. Энэхүү автомат санал тоолох машиныг сонгосноор сонгууль ямар ч будлиангүй явагдана гээд байгаа. Тэгвэл ирэх онд иргэдийн саналыг ямар ч будлиангүй  тоолно хэмээн амлаад байгаа ES&S iVotronic системийн талаар та бүхэнд сонирхуулья. Гэрлийн мэдрэмжээр санал тоолох (ES&S, EMS, iVotronic, DRE болон М100 М650) систем нь сонгуулийн дүнг үнэн зөв баталгаажуулах шаардлагатай техникийн суурь хяналт байхгүй болохыг  судлаачид тогтоосон байна. Уг тоног төхөөрөмжийн ажиллагаа, сонгуулийн тооллогод нөлөөлөх, сонгуулийн удирдлагын төвийн системд вирус суулган тараах боломж өндөртэй гэх.

Энэхүү сул тал нь ES&S системийн дараахь доголдлоос үүдэлтэй аж. ES&S-ийн сонгуулийн төхөөрөмжийн программ хангамж, өгөгдөхүүнийг гаднын нөлөөгөөр ямар нэгэн нууц код  ашиглахгүйгээр өөрчлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, өөрт ашигтай хувилбараар компьютерийн программыг өөрчилж тухайн цаг үед намдаа ашигтайгаар уг машиныг ашиглах боломжтой гэсэн  үг юм. Мөн удирдлагын болон сонгогчдын үйлдлийг хамгаалах нууцлалын хангалтгүй  механизмтай. Түүнээс гадна криптограф зэрэг нууцлалын технологийг буруу ашигласнаас ES&S системд нөлөөлөх боломж бүрдсэн талаар компьютерийн мэргэжилтнүүд анхааруулж байна.

Энэхүү ES&S iVotronic системээр санал тоолсон АНУ-ын Охайо мужийн Франклин тойрогт болсон сонгуулийн дүнг шалгасан тус мужийн Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бруннерийн  мэдэгдсэнээр сонгуульд ашигласан ES&S iVotronic системийн санал хураах машинуудад  сонгуульд нэр дэвшигчийн нэрийг арилгах оролдлого хийсэн байна. Шүүхийн шинжээчийн  мэдэгдсэнээр “оруулсан өөрчлөлтүүдийг илрүүлэх үүрэгтэй үйлдлийг санаатайгаар унтраасан” байжээ. Мөн өнгөрсөн онд тус улсын Өмнөд Каролинад болсон Ардчилсан намын анхан шатны сонгуулиар Алвин Грийн ялсан нь санал хураалтад ашигласан ES&S iVotronic системийн  компьютерийн программд хийсэн гаднын нөлөөллөөс болсон байна. Өөрөөр хэлбэл, Алвин  Грийний өрсөлдөгч нарын төлөө өгсөн санал бүхнийг уг компьютер Алвин Грийнд өгсөн болгон уншиж, компьютерийн аргаар тэрээр ялалт байгуулж, иргэдийн саналыг луйвардсан гэсэн үг. Арканзас мужийн Фолкнер тойрогт хийсэн шалгалтаар ES&S iVotronic системийн машины саналын эцсийн дүн санал хураалтыг цаасаар тоолсон дүнтэй таараагүй зөрж байсан байна.

Флорида мужийн Сарасота тойрогт 2006 онд болсон АНУ-ын Конгрессийн сонгуулиар ES&S iVotronic системийн машинаар санал тоолох явцад 18 мянган санал алга болсныг тогтоосон байна. Арканзас мужийн Монро тойрогт явагдсан АНУ-ын сенатын анхан шатны сонгуулийн дүнгээр хэдэн мянган санал алга болсныг өнөөдөр ч шалгасаар байгаа аж. СЕХ-ны дарга  Н.Лувсанжавын хэлснээр цахим сонгууль явуулахад иргэдийн бүртгэлийг Солонгос улсын “ Miru dama system” компанид үйлдвэрлэсэн компьютерээр хийх нь нэгэнт тодорхой болсон гэдгийг дурдах хэрэгтэй байх. Энэхүү компани нь манай улсад холбооны кабелийн шугам тавихаар анх орж ирсэн гэсэн л мэдээлэл байна. Тус компанийн оруулж ирэх компьютер нь сонгогчдыг зөвхөн бүртгэх бөгөөд ES&S iVotronic системийн компьютертэй дотоод сүлжээгээр холбогдохгүй. Нэг нь иргэд гарын хээгээ бүртгүүлэн сонгуульд оролцож байгааг бүртгэх нөгөөх нь иргэдийн өгсөн  саналыг уншина гэсэн үг. Хэрэв уг хоёр компьютерийн мэдээлэл зөрсөн тохиолдолд хэн, хэнд  санал өгөв гэдгийг ямар шалгуур, үзүүлэлтээр хэн, хэрхэн хянах вэ гэдэг асуулт гарна.

Мэдээллийн бааз нь бүрдээгүй, хөндлөнгийн өөр намын, нам бус хянагч байсан ч компьютер  доторх мэдээлэлтэй танилцах боломжгүй нөхцөлд шударга сонгуулийн үнэр үнэртэхгүй гэсэн үг.
Гурван удаа МАН, дахиад гурван удаа АН тэгээд нэг жижиг намын юм уу нэр дэвшигчийн нэр  гарах магадлал бүхий үйлдлээр компьютерийг программчилсан тохиолдолд сонгуулийн ялалт  шууд МАН, АН-д очно гэсэн хувилбар л эндээс гарна. Тэгээд дараа нь бид бүгдээрээ цахим  сонгууль шударга боллоо гээд баярлах уу, эсвэл ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр техникийн хөгжилд найдаж луйвардуулснаа мэдэж жагсах уу гэдэг сонголт л үлдэх байх даа.

Д.ЛХАГВА-ОЧИР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car