antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2014 1 comment

УИХ-ын гишүүн Г.Уянга хуулийн төсөл өргөн барив

нийтлэсэн Admin

yngnaУИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга “Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай” хуулийн төсөл өргөн барилаа.
Иргэдийн бэлэн мөнгөний хэрэгцээг түргэн, шуурхай хангах үйлчилгээ бол ломбардны үйлчилгээ болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Санхүүгийн зах зээлийн оролцогчид болох банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэх мэт салбарт тодорхой зохицуулалт бүхий тус тусын хууль тогтоомжууд үйлчилж, хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй төрийн байгууллагууд ч ажиллаж байна. Гэвч энэ зах зээлийн нэг оролцогч болох ломбард буюу барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааг эрхлэх этгээдийн үйл ажиллагаа маш дутмаг зохицуулалттай, ямар ч хяналтгүй байсаар байгааг хууль санаачлагч тайлбарлав.
Иймд дээрх асуудлыг шийдвэрлэх, тодорхой зохицуулалтгүй байгаа салбарыг зохицуулалттай болгох, нийгэмд бий болгож байгаа сөрөг үзэгдлийг арилгах хэрэгцээ, шаардлага нь энэ хуулийн төслийг боловсруулах гол үндэслэл болж байгаа юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • irgen (November 05, 2014 8:53:53 am )

    Uyanga yamar sonin, evgui huvtsaslaa ve. Oroin tsagaar shownd oroh gej bga yum shig. Huvtsaslaltandaa soyoltoi handaj bhgui bol, gudamjnii huuhen shig haragdaj bna. Ajil heregch murtloo goy goy zagvarlag huvtsas zondoo l baidag sh dee.

antalya rent a car