antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2011 Comments are off

Баабар. Хөөрхий дээ, муу НИНЖ

нийтлэсэн Admin

Нинжийг хэдэн сараар баривчлан хорих шүүхийн шийдвэр гарчээ. Тэрээр Эл­бэгдорж, Бат-Үүл нарыг Зо­ригийн аллагыг удирдан хий­сэн, Лүндаажанцанг Япо­ны якузагаас 350 сая доллар авсан төдийгүй Жасрай гуайг алсан, Батболд, Баярцогт, Баяр, Хүрэлсүх гээд баахан нөхөд Оюутолгойн гэрээ хий­сэн гэж 2.9 тэрбум доллар хахуульд авсан, Нямдорж болохоор улсын төсвөөс 350 сая төгрөг хуссан гээд явж өгсөн л дөө. Бүр хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийж үүнээ нарийн чанд но­тол­гоотой гэж тунхагласан юм. Энхбаяр “Ард түмний хуралдай” гэгчийг зарлаж, ална шудна гэсэн заналхийл­лээ улс даяар тунхаглаж байх үед л дээ. Тэр үед ТВ9 Нин­жийн төрсөн өдрийг тэмдэг­лэн олноо алдаршуулж бай­сан. Мань Нинжийг “Ард түм­ний хянан шалгах хорооны дарга” гэж цоллож байв.

Хэдийгээр энэ мэдэгдлээ “гарцаагүй баримт”, “цаг нь болохоор нотолгоог нь гаргаж ирнэ”, “баттай эх сурвалжаас авсан” гэх мэтээр бүлтэрч байсан ч Шүүх хуралд “Ард түмэн мэдэж байгаа, Ард түм­ний хянан шалгах хорооны даргын хувьд ард түмэн биеэр болон бичгээр эдгээр хэргийн мэдээллийг надад авчирч өгсөн” гэдгээс өөр нотолгоо гаргаж чадсангүй. Нинж худлаа хэлээгүй байх. Ард түмний хянан шалгах хороо ч гэж юу байлаа, түүний дарга марга гэдэг нь ч юу л байв гэж! Гэхдээ “ард түмэн” түүнд биеэр болон бичгээр хэргийн мэдээлэл авчирч өг­сөн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Нинж үнэн хэлсэн.

Шийтгэл хүлээгээд ачиг­даад явсных нь дараа зураг­таар гэр орныхныг нь харуулж авгай хүүхэдтэй нь ярилцлага хийж үзүүлэв. Хотын хаягдсан муу хороонд, яйжгар ха­шаанд жайжгар өмгөр гэрт суудаг юм байна. Манай өнөө­­­гийн нийгэм дэхь хам­гийн ядруу айлын дүр зураг. Юутай ч зурагтаар тэгж ха­рагдсан. Хүний хань юм бо­лохоор авгай хүүхэд нь Нин­жийг өмөөрч, шүүхийг буруут­гав.

Нинж урьд нь эсгий гэрт амьдарч үзэх нь байтугай тоотой шагайж явсан байх аа. Ардчилсан Холбооны анхны 13-ын нэг тэрээр тэдэн дун­даа хамгийн “элит” гаралтай нь байсан. Саяхан Америкт гарсан Россабигийн номд Ардчилсан хувьсгалыг эли­түүд ба тэдний хүүхдүүд гар­дан удирдаж хийсэн гэж но­толсон ба тэр элит гэдгээ гадаадад ажиллаж байсан дипломатууд, Москвад Олон улсын харилцааны сургуульд сурсан тэдний хүүхдүүд гэж тайлбарласан байсан. Үнэ­хээр тийм юм бол Ардчилсан хүчнийхэн дотроо Нинж, Сүх-Эрдэнэ хоёр л элит, бусад нь борчууд байсан юм. Тэрээр Гадаад яамны толгой дипло­матчийн хүү, Олон улсын харилцаа Москвад төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй нэгэн.

Ерэн оны өлсгөлөнгийн эсэргүүцэл ялалтаар төгслөө. Өлсгөлөн зарлагсдын нэг нь Нинж байсан. Гэвч үүнээс сарын дараа Ардчилсан Хол­боонд анхны том хагарал гарч, гол үзэл сурталч Нэргүй, Бошгот болон тэднийг дага­сан Нинж, Жаргалсайхан, Жавхлан, малыш Энхтөвшин зэрэг нэлээд нөхөд холбоо­ноос гарч зарим нь хөөгдсөн юм. Үндсэндээ энэ хүмүүс ардчилсан хувьсгалын эхний давалгаанд оролцсон, зарим нь тэр байтугай голлох үүрэг гүйцэтгэж байсан боловч хувь заяагаа холбосон хуга­цаа нь тун богинохон, ердөө хэдхэн сараар хэмжигдэнэ. Дараа нь зарим нь ч гадаадад цагаачиллаа, зарим нь ганза­га хөөгөөд чимээгүй боллоо, зарим нь эргэж холбоондоо орлоо, зарим нь өөр нам холбоо байгуулаад шинэ шуугиан үүсгэлээ. Хувь заяа­ны л урсгал юм даа. Урвасан шарвасан тухай огт яриагүй байна. Таалагдсангүй, тэгээд л өөрийн замыг сонголоо. Эрх чөлөө нээгдсэний хэрээр хүн болгоны өмнө өөрийн хувь заяагаа шийдэх олон салаа сонголт мөн нээгдсэн. Ерөнхийлөгч болохоос эх­лээд шоронгийн хадаас бо­лох хүртэлх өргөн сонголт, олон салаа зам!

Хувьсгал бол хэсэг үргэлж­лээд өнгөрдөг процесс. Улс төрийг мэргэжлээ болгоогүй л бол ихэнх хүмүүс цааш өөр өөрийн амьдралыг хөөнө. Тэгээд ч улстөрчийн орон тоо тун ч хязгаарлагдмал. Ерэн оны хувьсгалд Монголын хэ­дэн арван мянган хүн идэв­хийлэн оролцсон. Хэн нь ч хэнээсээ өр нэхээд байх зүйл­­гүй, учир нь энэ бол нийтийн эрх ашгийн төлөөх нийгмийн хөдөлгөөн байсан юм.  Гэвч оролцсон гавьяаг нь зохих ёсоор үнэлсэнгүй гэсэн гомдолтой олон хүн одоо ч их байдаг.

Үүнээс гадна хувьсгалд оролцогсдын дундаас нэг биш хүн амьдралын нуга­чаанд хөл алдсан юм. Ард­чилал зах зээлээс ч болсон юм биш, ерөөсөө нийгмийн байгууламжаас үл хамаа­раад зарим хүмүүс амьдралд хөл алддаг. Тэдний нэг нь зайлуул муу Нинж маань л даа. Гэтэл ийм азгүй өрөвд­мөөр хүмүүсийг ашигладаг зах зээл гараад иржээ. Сон­гууль, жагсаал, үймээн са­муун болохоор л тэднийг ашиглаж тун хямдханаар бу­зар хэрэгтээ ашигладаг. Ар­хинд донтох, сэтгэцийн өөрч­лөлттэй болох, гэр бүлийн хүнд байдалд орох, гудам­жинд гарах зэрэг нь цаанаа учир шалтгаантай зөөлөн хэлэхэд эмгэнэл, ихэнх то­хиолдолд өвчин юм шүү дээ. Нийгэм ийм хүмүүстээ тусалж зовлонг нь нимгэлж байх ёстой. Нийгмийн нинжин сэт­гэл гэдэг энэ. Хүний зовлонг ойлгох, туслах шиг буян гэж хаа бай­на. Гэтэл энэ зовлонг нь ашиг­лаж, өөрийгөө хариу­цах мэд­рэмжгүйгээр нь да­лимдуулах нь хичнээн муухай нүгэл вэ! Хүний ёсноос гадуур үйлдэл биш үү?

Жагсаал болгоноор нэгэн ардчилагч асан согтуу эмэг­тэй шившгээ хутган орилж чарлаж явдаг нь бараг л зайлш­­гүй үзэгдэл болжээ. Бошготынхон гэх гурван жил өлсгөлөн зарласан идэвхт­нүүдийн дийлэнх нь хэвийн бус хүмүүс байсан. Гэтэл тэдний ардах санхүүжүүлэгч нь найрка зэрэг хямд зард­лаар аргалсан болдог жудаг­гүй шаарууд байлаа. Өөрий­гөө хариуцах чадваргүй тэр хүмүүс түмний нүдэн дээр төрийн цагдаа хутгалж байв шүү дээ. Таван оны сон­гуулиар зөнөөд өөрийгөө хянах чадваргүй болсон нэг өвгөн Жаргалсайхан, Эрдэ­нэ­бат, Энхсайхан гурвыг зу­рагтаар орой болгон “хятад манжийн эрлийз учир төрд таарахгүй” гэж рекламддаг байлаа шүү дээ.

Нинжийг хэрэгт оруулдаг тэр олон гүтгэлгийг “ард түмэн биеэр болон бичгээр ирж мэдээлсэн” гэдэг түмэн үнэн. Шүүхийн өмнө хариуц­лага хүлээх болохоор нөгөө “ард түмэн” нь нуугдаад Нин­жид бүх бурууг үүрүүлчиж байгаа юм. Ерөөсөө ч эхнээ­сээ ингэж төлөвлөсөн. Хүний зовлон­гоор жаргал хийсэн тэр жу­даггүй “ард түмэн” ядахнаа хувцсыг нь солиод өгөхгүй, нялх хүүхдэд нь сүү хүргээд өгөхгүй, яйжийсэн гэрийг нь тэгшлээд өгөхгүй мөртөө хямд хуурамч архиар, хайр­цаг тамхиар хувь заяаг нь үнэлж байгаа юм. Тээр жил мөнөөх 7/1 болоход хөөрхий өрөөл татанхай сэтгэцийн өвчтэй хүнээр Магнайг гүтгүү­лэн зурагтаар хэдэн өдөр нэвтрүүлж жаргаж байсан жигшүүрт явдлыг санаж бай­на уу? Бат-Үүлийг баривч­лахын тулд малыш гэгчийг явуулж албаар зодоон үүс­гүүлж байлаа. Ямар муухай улс вэ?

Энэ өгүүллийг бичиж байх явцад хорь хүрээгүй хэдэн хөөрхөн охин банди нар хэв­лэлийн бага хурал хийж бай­гаа нь зурагтаар мэдээ болон гарч байна. Шударга сон­гууль, эх орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдал хэмээн аманд нь томдчихсон юм түгдчин байж унших нь их л өхөөрдмөөр. “Ард түмэн” л захиж дээ. Ганц орой шоудах зардал өгсөн болов уу, аягүй бол концертны тасалбар өгч аргалсан даа, муусайн жу­даггүй шаарнууд!

  baabar


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car