antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2014 8 comments

“Хүннү эйр” ХХК-д гомдолтой байна гэв

нийтлэсэн Admin

03cfd1c854c1bcdd7c705cd4893faccdd2341308“Хүннү айр” компанийн Улаанбаатар Мөрөнгийн чиглэлийн нислэгийн 5 тасалбарыг Б гэх эмэгтэй өнгөрсөн аравдугаар сарын 17-нд захиалжээ. Энэхүү нислэг нь энэ сарын 5-ны өдрийн өглөөний 07:45 цагт Улаанбаатараас Мөрөнгийн чиглэлд нисэх нислэг аж. Тасалбар захиалсан Б-гийн хувьд Италийн Милан хотоос гурван зочин урьж Хөвсгөл аймгийн Мөрөн хотод томоохон уулзалт хийхээр төлөвлөсөн байсан гэнэ. Ингээд уригдсан зочдоо Москва Улаанбаатарын нислэгээр энэ сарын 5-ны 06:10 цагт тосч аван улмаар 07:45 цагт нь Мөрөн рүү нисэхээр төлөвлөөд байсан аж. Гэтэл энэ сарын 1-нд буюу өнгөрсөн бямба гарагт “Хүннү эйр” ХХК-ийн ажилтан Б-руу утасдаж “Нисэх онгоц хүрэлцээгүйн улмаас энэ сарын 5-ны 07:45 цагийн Улаанбаатар Мөрөнгийн чиглэлийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж, тухай өдрийнхөө 05:15 цагт нисэхээр болсон” хэмээсэн байна. Үүнийг сонссон бүсгүй гадаадаас зочид хүлээн аваад шууд Мөрөн рүү нисэхээр төлөвлөсөн тухайгаа хэлэхэд тус компанийн ажилтан “Би мэдэхгүй” гэх хариуг өгчээ.

 

Ийн гадны зочид урин ирэх очих бүхий л зардлыг нь дааж, уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн эмэгтэйн ажил бүтэлгүйтэхэд хүрсэн тул манай сайтад ханджээ.

 

Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

Улаанбаатар Мөрөнгийн чиглэлд “Хүннү эйр” ХХК-иас өөр авиа компани нислэг үйлддэг үү?

 

-Үгүй, ганцхан “Хүннү эйр” л нислэг юм билээ. Эдний нислэг нь даваа, лхагва, баасан гарагт байдаг. Бид энэ сарын 5-нд буюу лхагва гарагт Мөрөн рүү нисээд 7-нд буюу баасан гарагийн нислэгээр Улаанбаатарт буцаж ирэхээр тийзээ захиалсан байсан. Ингээд маргааш нь буюу энэ сарын 8-нд зочдоо нутаг буцаахаар тийзийг нь захиалсан юм. Гэтэл тус компанийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсноор бүх ажил маань нурж байна.

Юуны өмнө би нислэгийн компани маш их хариуцлагатай байх ёстой гэдгийг хэлмээр байна. Дор хаяж сарын график гаргачихаад хүмүүсийнхээ захиалгыг авах ёстой. Би өнгөрсөн хавраас эхлэн энэ ажлыг хөөцөлдөн энэ арваннэгдүгээр сарын 7-нд Мөрөнд уулзалт хийхээр төлөвлөн бүх зүйлээ бэлдэж, зочдынхоо ирж очих гээд бүхий л зардлыг хувиасаа захиалсан юм. Зочид маань ч тэнд дор бүрнээ ажлаа зохицуулаад ирэх гэж байгаа нь энэ. Гэтэл тавхан хоногийн өмнө гэнэт нислэг урагшилснаа хэлж байна.

 

-Энэ тухайгаа “Хүннү эйр” ХХК-ийнханд хэлсэн үү. Тэд асуудлыг нь шийдэж өгнө гэнэ үү?

 

-Нислэг урагшилсан талаар хэлсэн операторт нь “Юу яриад байна аа, ямар хариуцлагагүй компани вэ”  гэсэн чинь “Би мэдэхгүй, миний ажил биш” гэсэн. Тэгэхээр нь би хэд хэдэн хүн дамжин холбогдож байж менежер Баясгалан гэх залуутай холбогдсон л доо. Тэгээд би энэ хариуцлагагүй байдалд нь бухимдаад “Ямар хариуцлагагүй юм бэ. Би хэлэх газар нь хэлнэ” гэсэн чинь тэр менежер гэх залуу “Хэл, хэл” гээд бүр доромжилж байсан. Онгоцны тийзээ би аравдугаар сарын 17-ны үед захиалсан. Тэгээд аравдугаар сарын 24-нд авсан л даа. Гэтэл энэ хооронд надад нислэг урагшилснаа мэдэгдэж болох байсан. Тэгсэн бол ядаж арай өөр. Гэтэл бүх ажлаа төлөвлөөд “Аэрфлот”-ын нислэгээ хүртэл захиалчихсан байхад тавхан хоногийн өмнө хэлчихээд эртхэн хэлэхгүй яасан юм бэ гэхэд “Бид нэг өдрийн өмнө ч хэлэх эрхтэй” гэж хэлсэн. Үнэхээр үйлчлүүлэгчийн өмнө хүлээх хариуцлага гэж алга. Бүхэн бүтэн нислэгийн компани ингэж хэлнэ гэж юу байхав дээ. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашгаа бодож байгаа байхгүй юу.

 

-Одоо та яая гэж бодож байна вэ?

 

-Одоо би төлөвлөсөн ажил нураах эсвэл гадаадаас ирэх зочдоо нэг өдрийн өмнө ирүүлэхээр цагийг нь урагшлуулж ахин тийз захиалах болчихоод байна. Гадаадаас ирэх нислийг өөрчлөх гэвэл би ахиж мөнгө төлөх болно. Буцаах боломж байхгүй. Тэглээ ч ахиад өөрчилсөн ч яг хуваарьт нислэг нь таарах уу, үгүй юу гээд их том асуудал тулгарч байгаа юм. Үүнээс гадна өчнөөн хүний ажил үрэгдээд байна.

 

Тиймээс энэ компани нислэгээ хуваарийн дагуу үйлдээсэй, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг бодоосой гэж бодож байна. Ганц би биш, олон хүн над шиг ажлаа төлөвлөн тийзээ захиалсан байгаа шүү дээ. Ялангуяа нислэгийн компани байж урт хугацааны график, төлөвлөгөө гаргаад ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Улаанбаатар, Мөрөнгийн чиглэлд нислэг үйлдэж байгаа ганцхан компани байж цагаа дураараа нааш, цааш нь болгоно гэдэг олон хүний ажлыг үрж байгаа юм л даа гэлээ.

 

Б.Баясгалан: Захиалагчийн хохирлыг барагдлуулж өгнө

 

Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс энэ асуудалтай холбогдуулан “Хүннү айр” компанийн маркетингийн менежер Б.Баясгалантай холбогдож нислэг хойшилсон болон захиалагчийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар лавласан юм.

 

Тэрбээр “Нислэгийн компанийн хувьд нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зарим үед цагийн хуваарийг өөрчлөх тохиолдол гардаг. Энэ удаад ч гэсэн ийм шалтгаанаар нислэгийн цагийг урагшлуулсан. Бидэнд үйлчлүүлэгч өөрсдийн эрх ашиг зөрчигдсөн талаарх гомдол, саналаа албан ёсоор гаргаад хандвал бид нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд хохирлыг барагдуулж өгнө. Улаанбаатар Мөрөнгийн чиглэлийн нислэгийн тийз захиалсан гэх эмэгтэйн хувьд компани дээр ирж бидэнд албан ёсоор санал, гомдлоо гаргаагүй, утсаар л холбогдсон” гэлээ.

 

П.Мөнхжаргал

Эх сурвалж: Eagle.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • zochin (November 03, 2014 12:07:44 pm )

    Монголчуудад хариуцлага гэдэг юм даанч алга, цаг бол үнэхээр алт шүү дээ

  • oyuna (November 03, 2014 12:38:23 pm )

    хүннү эймрд үг хэлэх боломж олгосонд баярлалаа. үнэхээр хүн цаг хугацаа хожих гэж л нислэг сонгодог гэтэл онгоц хүрэлцэхгүй зарим үед үүнийгээ агаар муу гэсэн худал үгээр хаацайлж ихэнхдээ хойшилдог, үнэ нь тэнгэрт хадсан өндөр атлаа доторхий үйлчилгээ маш муу жижиг печениэс өөр үйлчилгээ байхгүй бас ачааны хязгаарлалт арай хэтэрхий 15 кг гэж байгаа нь гар тээш бүгд орно тэгээд л жижиг сажиг бүгдийг хэмжээд 1 кг байсанч төлүүлнэ ачааны үнэ нь өндөр гэтэл гадаадын нислэгүүд гар тээш бараг хэмжихгүй бас дютигээс бараа авсан бол бүр ч хамаарахгүй гэх мэт алс нутагт төрсөн нь бидний буруу мэт бухимдлыг нисэх бүртээ л мэдэрдэг дээ . энэ бүхнийг харж үзэж арга хэмжээ авна гэж найдаж байна

  • хачирхал (November 03, 2014 12:39:29 pm )

    хүний төлөвлөсөн ажлыг нураагаад хариуцлагагүй заваан гэдэг нь, энэ байдлаа болимоор, бусад газраас сурмаар юм, улс орон хөгжихийн хэрээр дор дороо хариуцлагатай байцгаая л даа таминээ

  • oyuna (November 03, 2014 4:56:17 pm )

    ядаж өөрсдийн буруугаас нислэг хойшилсноо үнэнээр өчих, түүндээ нөхөн төлбөр олгодог болох хэрэгтэй

  • иргэн (November 03, 2014 4:59:56 pm )

    ачааны хязгаарлалт дээрээ анхаараач ээ хүн гартаа ёстой дээд тал нь үсрээд 10 аас илүү кг ачаа авч явж чадахгүй үүнийг олон улсын нислэгүүд мэдэрдэг учраас хязгаарладаггүй . ядаж л амь даатгал төлөөд явж байгаа хүүхэд 5 кг ачааны эрхтэй байх ёстой биш үү

  • monopoli (November 03, 2014 5:26:51 pm )

    ursuldugchuu tylheed uuruu monopolidoj busdiin erh ashgiig husur hayagch uudluhgyi dee

  • Anonymous (November 03, 2014 6:16:05 pm )

    ЗАРИМДАА.ОРОН. НУТАГТ VЙЛ. АЖИЛЛАГАА. ЯВУУЛДАГ. НИСЛЭГЫН. КОМПАНИУД. АГААРТ. ЯВДАГ. МИКРАВТОБУС. ШИГ. ЯВДАГ. НЭГ УДАА МОРОН. НИССЭН. ЧИНЬ. ОМНОГОВЬД. БУУЖ. ХVH АВААД МОРОН. ОРСОН. ТАЛТАЙ. ИЗНЕСЭЙРВИС КОМПАНЬ

  • hunnu air (November 05, 2014 9:06:58 am )

    ajilchdaa bodohgui baigaa yum chin ard irgediig yaj bodoh ve de, mak gej hugiin gazart shiljeed bur hunii hulsiig sorj duusch baina. Tsalingaa avmaar bainaa,esvel ingej ulgen salgan yavj baihaar dampuurlaa zarlah heregtei.

antalya rent a car