Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өчигдөр эхэллээ. Олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд дэлхийн 65 улсын эрэгтэй 246, эмэгтэй 155 жүдоч өрсөлдөж байна. “Их дуулга”-д түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 500 оноо, мөнгөн медаль хүртсэн бол 300 оноо, хүрэл медаль 200 оноотой болох юм.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзсэн МУГТ М.Уранцэцэг аваргалж, алтан медаль хүртлээ. Тэрбээр 2893 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж байсан билээ. Ийнхүү “Их дуулга”-д түрүүлж, 500 оноо нэмснээр 3393 оноотой болж байна.
Мөн тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д манай хоёр бөх барилдаж, хоёул медалийн тавцанд зогслоо. Гавьяат тамирчин Д.Амартүвшин мөнгөн медаль хүртсэн бол ОУХМ Г.Хэрлэн “Их дуулга”-ын хүрэл медаль зүүлээ.
Холбоотой мэдээ
-
kh erbold (November 02, 2014 11:04:03 pm )
goy bnoo bohchuuddee amjilt husii
1 Comment