antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2014 1 comment

БНХАУ-д худалдаа эрхэлдэг монголчуудад сэрэмжлүүлж байна

нийтлэсэн Admin

ghyamМанай улсын зарим иргэд БНХАУ-д худалдаа хийх зорилгоор хилээр нэвтрэхдээ авч явсан гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг зохих ёсны лабораторид шалгуулалгүйгээр, цөөн тоогоор зөөж оруулсан нь БНХАУ-ын хуулийг зөрчсөн үйлдэл тул барааг хурааж авсан тохиолдол сүүлийн үед багагүй гарч иргэд өндөр торгуульд унаж байна.

Хэрэв иргэн та БНХАУ-д худалдаа хийх зорилгоор гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг Хятад улсын хилээр нэвтрүүлэхээр бол уг бараа, бүтээгдэхүүнийг стандартын дагуу шинжлүүлж, гарал үүслийн болон БНХАУ-ын стандартад нийцсэн тухай бичгийг дотоодын холбогдох байгууллагаас авах шаардлагатайг анхаарна уу.

Түүнчлэн иргэд БНХАУ-ын Эрээн хотын “Шэнтун” болон бусад тавилгын захаас бараа худалдан авахдаа мөнгөө бэлнээр төлөхөөс гадна бичгээр гэрээ хэлцэл үйлдэхгүй бол таны эд бараа Монголд ирсний дараа дутах, хагарч гэмтэх болон ирэхгүй байх асуудал гарч, иргэн та өөрийн буруугаас мөнгө, эд хөрөнгөөрөө хохирч болзошгүйг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ОК (October 31, 2014 3:14:32 pm )

    өмхий хужаанууд бас юу бодоод олсон юм бол

antalya rent a car