antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2014 22 comments

Социализмын үеийг санагдуулам тэмдэглэлт ойд 2,8 тэрбум төгрөг гарцуулсан гэв үү?

нийтлэсэн Admin

sotsНийслэлийн 375 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ өдөр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн тугийг сүр жавхлантайгаар мандуулав.

Тус ёслолын арга хэмжээнд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга болон албаны төлөөлөгчид оролцсон юм. Нийслэлийн ойн өдөр 1930-1990 оны үеийн машины парад явж өнгөрсөн нь Майн нэгэн, Октябрийн баярын дүр зургийг санагдуулж байлаа.

Ардчилсан хотын дарга социализмын үеийн В.Л.Лениний хөшөөг буулгаж, Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож нэрлэх болсон. Гэтэл В.Л.Лениний зургийг өмнөө барьсан парад төв талбайн дундуур явж өнгөрөхөд Э.Бат-Үүл даргад хэрхэн санагдсан бол гэсэн иргэдийн хардах сэтгэл ч төрж байсныг нуух юун.

Нийслэл хотын 375 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх төсөвт нь эх сурвалжийн мэдээлж буйгаар 3.2 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Харин ойн арга хэмжээнд гаргасан зардал 2.8 тэрбум хэмээн мэдээлсэн ч энэ нь эцсийн тоо биш.

Үүнээс үзэхэд, 400 гаруй сая төгрөг хэмнэж чадсан хэмээн албаны хүмүүс хэлж байлаа. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс эдгээр мөнгийг хэрхэн, юунд зарцуулсан тайлангаа танилцуулахаар болсон гэдгийг онцолж байв.

Улмаар эдийн засаг хямралтай байгаа энэ үед энэ хэмжээний мөнгөөр нэг өдөр баярлаж өнгөрүүлэх нь хэр зохистой бол гэсэн шүүмжлэлийг иргэд ч хэлж байсан юм.

Түүх өгүүлсэн хүндэтгэлийн парад

Нийслэлийн ёслолын үйл ажиллагаа төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хүндэтгэлийн парадаар үргэлжлэв. Парадад 40 гаруй байгууллага оролцсон юм. Тэд 12 жилийн дарааллаар жагсан төв талбайд ололт, амжилт, алдар гавьяагаа дуудуулсаар хүндэтгэлтэйгээр орж ирсэн бөгөөд цугласан олонд өөр өөрсдийн байгууллагын онцлогийг тусгасан үзүүлбэр, тоглолтоор мэндчилж байлаа.

Парадын салхийг хагалж СУИС-ийн хамт олон үлгэрийн баатрын дүрд хувирсаар орж ирэв. Үүний дараагаар Нийслэлийн түргэн тусламжиин хамт олон байгууллагынхаа үе үеийн түүхийг харуулсаар төв талбайд зочилсон юм.

Тэд морьтой, морин тэрэгтэй, бидний өвөө, эмээгийн үеийн Волга машинаас өнөөдрийн бүрэн тоноглосон түргэн тусламжийн тэрэгтэй жагсч байсан нь хүмүүст сонирхолтой санагдаж байлаа.

Зарим нь “Бид үнэхээр ийм үед амьдарч байсан. Биднийг хүүхэд байхад хөдөө сум, бригадын эмч нар морьтой, морин тэрэгтэй ирж үзлэг хийж, эмчилгээ үзүүлдэг байсан шүү” хэмээн ярих нэгэн ч байв.

Ийнхүү парад Улсын драмын эрдмийн театр, Нийслэлийн онцгой байдлын алба, Хаан банк, Нийслэлийн цагдаагийн ерөнхий газар, “Өгөөж чихэр боов” ХХК, “Талх чихэр’’ ХХК зэрэг байгууллагын жагсаалаар үргэлжлэв.

Мөн жагсаалын дунд зогсч байсан Волга, ГАЗ-69 зэрэг машинд тухайн үеийн хувцастай уран бүтээлчид суусан нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байсан юм.

“Мэлхийт” хөшөөг “Үлэмжийн чанар”-аар мялаав

Тэртээ 1639 онд ендөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжпөн одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуур хэмээх газарт Шар бөсийн ордонд суулгасан нь нийслэл хот үүсэх үндэс суурь болсон хэмээн түүхэнд тэмдэглэсэн аж.

Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ.

Энэ цагаас хойш нийслэл Улаанбаатар хотын үндэс суурь тавигдсан түүхтэй. Хожим хойно шав тавьсан газарт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, жил бүр нийслэлийнхээ ойн өдрөөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх, уртын дуугаа өвлүүлэх, « Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг гаргасан.

Тиймээс нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын орлогч нар, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд болон гадаадын зочид төлөөлөгчид “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн Их Хан Хуурч, Ц.Цэрэндож төрийн сүлдэт хуурийг цэнгүүлж, Улаанбаатар чуулгын   уран бүтээлчид “Үлэмжийн чанар” дуугаар ая барьж, Хүрээ цамын бүжгээр хүндэтгэл үзүүлэв.

Явуулын гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

“Шар бөсийн ордноос улсын нийслэл хүртэл” нийслэл хотын түүхийг харуулсан явуулын гэрэл зургийн үзэсгэлэнг нийслэлийн Төв цэцэрлэгт хүрээлэнд дэлгэлээ. Тус үзэсгэлэнд нийслэл хотын 140 жилийн түүхийг багтаасан 160 гаруй зураг багтжээ.

Үүнд 1890-1900 он, 1900 оны дунд үе, бүтээн байгуулалтын үе, өнөө цагийн нийслэлийн түүхийг харуулсан гэрэл зургууд Улаанбаатар музейн сан хөмрөгөөс залагдсан байна. Тухайлбал, Ардын зураач Ү.Ядамсүрэн 1961 онд зурсан “Анхны өргөө” уран зураг байсан юм.

Энэхүү зургийг шар бөсийн өргөө нь эхэн үедээ тухайн үеийн Монголын бусад ноёдын орд өргөөнөөс ялгагдах зүйлгүй, Занабазарын өөрийн»болон түүнд үйлчлэгч хүмүүсийн суух цөөн тооны эсгий гэр, бурхан шүтээний гэр-дуганаас бүрдсэн, өргөөний гадуур шар бөсийн хамгаалалттай, сүм хийдийн гэхээсээ илүү ордны шинжтэй байсан хэмээн тайлбарлалаа.

Уг үзэсгэлэнг нийслэлийн ойд зориулснаас гадна хүүхэд, залуучууддаа хотын үүх түүхтэй танилцаж, хотоо хайрлах, хотын соёлыг ойлгож хэвшихэд чухал ач холбогдолтойг энэ үеэр онцлов.

Хямдарсан ч иргэдийн худалдан авах чадварт хүрээгүй үзэсгэлэн худалдаа

Ойн баяраар “Их хотын хямдрал 375” үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан юм. Үзэсгэлэнд үндэсний томоохон үйлдвэрлэгч, импортлогч худалдаа, үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуйн нэгж, “Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо” зэрэг төрийн бус байгууллагууд оролцож тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ борлуулав.

Энэ үеэр “Үндэсний үйлдвэрлэл болон хувийн хэвшлийн байгууллагуудын бараа бүтээгдэхүүн 10-50 хувь хямдарсан гэсэн. Нэлээд хямдарч байгаа юм чинь хэрээр хямдхан болох байх” гэж ярих хүнтэй ч олон тааралдсан юм. Гэтэл аж ахуйн нэгжүүд “Бараа бүтээгдэхүүнээ 5-20 хувь хямдарсан, өөр хаана ч ийм үнэрээр авахгүй, задгай талбайн хямдрал” хэмээн иргэ-дийг асар, майхан руу оруулж бараа бүтээгдэхүүнээ танил-цуулж байлаа.

Ингээд бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг сонирхуулъя. Макс хүнс ХХК үхрийн цул мах 5500, хонины цул 7200 нарийн болон бүдүүн хиам 4300-5700 төгрөгөөр худалдаалж байлаа.

Харин бүх нарийн боорцог үйлдвэрийн үнээр зарж байна гэх “Өгөөж” компаний асарт очиход үйлдвэрийн үнээр бус дэлгүүрийн лангуу дээрх үнээс ганц хоёр зуун төгрөгийн зөрүүтэй байв. 50 хувийн хямдрал гэж бодож зогстол “Хямдарсан зүйл ер харагдахгүй” байна гэж ярьж өнгөрөх хүнээс сэтгэгдлийг нь сонссон юм.

Сүхбаатар дүүргийн иргэн С.Дулмаа “Хэд хоногийн өмнөөс хүүхдүүд талбай дээр бараа бүтээгдэхүүний хямдрал тай үзэсгэлэн худалдаа болно гэж ярьцгаасан. Ирж үзээд сонирхоод явж байна. Үзэсгэлэн үзсэнээс хүндэтгэлийн парад илүү сонирхолтой санагдлаа. Үнэндээ хямдарсан зүйл алга. Үзэсгэлэн худалдаанд сэтгэл дундуур байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Ийнхүү иргэний ярьж дууссаны дараа “Дархан нэхий”-н бараа бүтээгдэхүүний үнийг сонирхлоо. Эмэгтэй хүний урт богино нэхий дээл 380-400 мянга, хүүхдийн нэхий 115000 тегрөгийн үнэтэй байв. Бараа бүтээгдэхүүний үнэ хямдарсан байж болох ч иргэдийн худалдан авах хэмжээнд хүрээгүй гэхэд хилсдэхгүй.

Харин дахиад байгаа юу?, одоо хэд байна вэ? гэх мэтээр асууж сурагласан урт дараалалтай асар бол “Өдөр бүр өндөг хэрэглэе” уриатай НВЦ компанийн майхан юм. Ёстой л хаана ч байхгүй үнийг энд л орж харав.

Ар араасаа дугаарлах иргэд ч олон байлаа. Нэг ширхэг өндөг 180 төгрөг бөгөөд ширхэгээр худалдаалах гэхээс илүүтэй багцаар нь зарж байлаа. Иргэд ч олзуурхаж байгаа нь харагдав.

Хогийн сав дутмаг байлаа

Энэ үеэр Чингисийн талбайд үзэсгэлэн худалдаатай холбоотой олон нийтийн арга хэмжээ, урал-даан тэмцээн, амталгаат худалдаа болсон. “Талх чихэр” 10 метрийн урттай баярын бялуу, “Багет” талх, “Өгөөж чихэр боов” ХХК “Өгөөж Боорцогны хорхойтон” тэмцээн, ‘Ъат байгаль” ХХК баярын бялуу, “НВЦ” ХХК шарсан өндөгний амталгааг тус тус зохион байгууллаа.

Уралдаан тэмцээн, амталгаат худалдаа цагтаа эхлэхгүй, асар майхны үүдэнд амталгаат худалдаа гэсэн бичигтэй хэрнээ иргэд нэг ширхэг хуушуурыг 1000, жижиг бургер талх 2500, гахай, тахиа, үхрийн махтай шорлог 1500-3500 төгрөгийн хооронд зарж иргэд өөрсдөө худалдаж авч байлаа.

Зарим нь “Мөнгөдөө таруулж авч идэх зүйл ч олдохгүй юм байна” хэмээн хошигнон ярьж байсан юм. Мөн зарим асар ширээ зассан хэдий ч өмнө нь суусан хүний аяга тавгийг хураах газар байхгүй, хогийн сав дутмагаас болж газарт хаях, сууж хоол идэж байгаа хүний хажуугаар зарим нь хээв нэг чихрийн цаас, илүү дутуу зүйлээ хаяг зэрэг соёлгүй бөгөөд зохион байгуулалтгүй дүр зураг ажигдагдлаа.

Үүнийг зохион байгуулагчид төдийгүй үзэсгэлэн худалдаанд оролцож буй аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл ч анхаарах нь зүйтэй юм шиг санагдав. Мөн байнга задгай талбайн үзэсгэлэн худалдаа болдог биш, ганцхан өдөр болж өнгөрөх зүйлд арай сэтгэл гаргаж хандах нь зүйтэй байсан болов уу. Мөн төв талбайн хоёр талын зам хааж парад явах зам гаргасан нь иргэд бухимдаж байв.

Учир нь иргэд талбай руу орж үзэсгэлэн худалдаа үзэх гэтэл зам хаасан тойрч орох гэсэн шаардлага тавьж байсан нь настай хүмүүс олон бага насны хүүхдүүдэд хүндрэлтэй байсан юм.

Мөн жагсаалд оролцох байгууллагуудын техник, хэрэгсэл зэргээс шалтгаалан явган хүн явах нөхцөл боломж тааруухан, ямар ч зохион байгуулалт байхгүй байсан талаар иргэд ярьж байлаа.

Д.Нэргүй, М.Энхцэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • zochinzochin (October 31, 2014 1:35:24 pm )

    Yostoi teneg uil ajillagaa bolj hairan mungu ursgav.

    • zochin (October 31, 2014 5:50:20 pm )

      Сэтгэл хөдөлгөсөн сайхан парад болсон. Дандаа уурлаж нервтэж байхаар нэг удаа ч гэсэн баяр хөөртэй байсан нь юу нь буруу гэж. Баярлалаа, нийслэлийн захирагчаа ажлын албаныхаан. Харин манай компаниуд ёстой хямдраагүй байсан шүү. Яахав дээ ширхэгээр нь зарна гээд хямд үнэ тавьсан бол хүмүүст сайхан л санагдах байсан байх. Түгээлтийн зардал зар сурталчилгаа зээлээр борлуулах гээд зардлуудаа тооцоод хассан бол хүнсний барааг илүү хямдруулж болох л байсан.

    • сүртэй юм (October 31, 2014 8:11:32 pm )

      чи гуйлгачин

      • сүртэй юм (October 31, 2014 8:14:23 pm )

        уучлаарай буруу хэсэгт тавьжээ уг нь дээр zochinzochin гэсэн боловсролгүй
        д зориулсан байсан юм

  • hun (October 31, 2014 4:47:02 pm )

    novshiin yum hiihiin hairan mungu tsag… pizdaa

    • сүртэй юм (October 31, 2014 8:10:45 pm )

      Чи өөрөө жинхэнэ тэнэг, ертөнцийг үзэх үзэл нь шалан дээр унасан тэнэг хөдөөний п…даа

  • хачирхал (October 31, 2014 5:11:55 pm )

    сайхан л болж, өнгөрсөн түүхээ харах хэрэгтэй, мөнгө юу юм, хэн хөдөлмөрлөж чадна тэд л сайхан амьдарна, хүн хүний тавиланг цаанаас нь бурхан зурсан байдаг юм гэнэлээ, чадаж байгаа хүмүүст бүү атаарх, зөвхөн өөрсдийгөө хичээж амьдарцгаа,

  • сүртэй юм (October 31, 2014 8:09:17 pm )

    Сайхан л үйл ажмллагаа болсон. Юун социализм түүхээ тусгасан, харуулсан үзүүштэй л байсан. Энэ яриад байгаа мөнгөний тоо үнэн юм уу даа. Муусайн юмнууд, хөдөөнийхөн битгий атаархаа ч. Ингээд байвал өмдөндөө тусаана шүү та нар. Ха ха ха

  • zochin (October 31, 2014 8:22:57 pm )

    Майн нэгэн, Октябрийн баяр-aar l xudulmurchdiin jagsaal yawdag baisan. Saixan l baisan yu ni buruu baigaan. Uls turjvvlsen ch gesen chooxon barimjaatai bai l daa erxem setgvvlchidee. Zaxialgaar boloxoor ingeed bichchixsenees chamd ch bas GOE L BAISAN biz dee.

  • Tuya (October 31, 2014 9:29:39 pm )

    Hairan muhgu ahmaduuddaa tetgeberiig ni hemchihgvi yavdaa 1udur iim ih mungu yreh gej enezasgiin gazar svirvvlj bnaa ard tvmeen,!!!!!!!!!!!!

  • irgen (October 31, 2014 10:46:30 pm )

    Shine yum gej martagdsan huuchniig helne gedeg shig l yum bolsondoo! Hotiin darga guai dandaa l socializmiig muuldag bish biluu. Shuumjildeg niigmeesee davj setgej chadahgui baigaag l haruulsan daa. Ug n Uul darga muu hun bish l dee.

  • Ц.ОЮУНГЭРЭЛ (November 01, 2014 9:56:24 am )

    ЗӨВ ШҮҮ

  • Иргэн (November 01, 2014 11:52:48 am )

    Аймаг, сум болгон тэрбум тэрбумаар ойгоо тэмдэглэж байхад юу ч дуугардаггүй байж Улсын нийслэл 375 тэмдэглэж байхад юу нь илүү үгтэй юмнууд вэ? Хотын бидэнд ч гэсэн тэмдэглэх ёстой баяр гэж байдаг юм. Сайхан сэтгэл хөдлөм парад болсон. Хотын хүний хувьд сэтгэл гарган зохион байгуулсан Батүүл, Баттулга болон танай хамт олонд баярлалаа. Өчөө ч өргөн дэмдэглээрэй. Хотын байгууллагууд сэтгэлийн хандив болгон жагссан парад юм. Юун 2,8 тэрбум бэ????

  • Хөдөөнийхөн битгий хуц - !!! (November 01, 2014 5:20:11 pm )

    Нэг муу хөдөөний СУМЫН ОЙД л гэхэд хэдэн тэрбумыг зарцуулдаг биз дээ. Тэр хэдэн тэрбумынх нь тал нь архидалт, завхайралд зарцуулагддаг биз дээ. УЛСЫН АЧААГ ҮҮРЧ БАЙГАА ИХ ХОТЫН ИРГЭД-ийг нэг удаа баярлуулахад яадгийн.

  • шоогоо (November 01, 2014 6:02:02 pm )

    МАХН/МАН/-ын гишүүн нэг нөхөр 14 сая ам доллар луйвардаад хувьдаа завшиж казинодсоны хажууд бол 2,8 тэрбум ард иргэдэд зориулсан мөнгө байна. Энэ 14 сая долларыг МАХН/МАН/ ынхан хувааж цусалчихсаны дээр эргэж төлөөгүй байгаа шүү. Энэ мөнгийг МАХН/МАН/ ынхан хэзээ улсад төлж улсыг хохиролгүй болгох гэж байна даа

  • ХҮН (November 01, 2014 6:44:15 pm )

    ХӨДӨӨГИЙН БАЯР ИРГЭДИЙН ХАНДИВААР БОЛОЖ БАЙНА ХОТЫН ЭНЭ БАЯР ТӨСВИЙН ХӨРНГӨӨР БОЛЛОО ЯЛГАА БАЙНА АА ДУНДААС НЬ ДАРГА НАР НЭГ ХЭСГИЙГ НЬ ЗАЛИГСАН БИЗ ЭЭ ТЭДНИЙ СУРСАН АЖИЛ ЮМ ЧИНЬ

  • Anonymous (November 01, 2014 6:50:01 pm )

    ТӨРӨӨС ТӨРСӨН БАЯЧУУДЫГ ЧӨМИЙГ НЬ ШҮҮХ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
    МӨНЧ ИХ ХУЛГАЙ ЛУЙВАР ИЛ БОЛНО ДОО

  • cuxbat (November 01, 2014 9:06:42 pm )

    za daa niigem tsag ue xetsuu bna ldaa ug ni batuul bol zgeer ym xiix sanaa bsan bx gurvan terbum togrog gedeg arail xeterchee kazino battulga saixan gar dulzen tsarailaad estoi xoliog ni xutgaj bnaa xonjiliinxoo xereer xoloo jii ldee uul mine urgui zardaliig xemne orgui bolchood oigoo xiie ldee neg odor xoorood l martax zuild iim ix mongo tosov zarmaargui bnoo batuul ee

  • cuxbat (November 01, 2014 9:08:34 pm )

    suxbat goe xeljee

  • ZOCHIN (November 02, 2014 10:04:14 am )

    hairan mongo neg n buteen baiguulalt hiihgeed baidag asar ih mongoor ingeh hereg bn neg checherleg barih mung hairan ym

  • төөгий (November 02, 2014 12:36:43 pm )

    хүн өрөх тусмаа олж чададгиймаа. Баяр сайхан л боллоошдээ дараа нь үлдсэн хог новшийг эс тооцвол, тэр зарцуулсан гээд байгаа мөнгө хэн нэгэн эрх мэдэлтний халаасанд л орох байсаншдээ зөвүү???

  • MAN -ragiiin setguulch zaraitai yumuudad (November 02, 2014 10:29:37 pm )

    za za hudlaa shaa sozialismiin ued hezee iim chuluutei hugjiltei parad baisiim …

antalya rent a car