Дорнод аймгийн Прокурорын газраас онц хүнд хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.
Тухайлбал А.Бадрал гэгч нь согтуугаар өнгөрөгч хоёрдугаар сарын 18-ны орой 20 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын гуравдугаар баг, Бумбатын 5-03 тоотод оршин суух иргэн В.Батхүүгийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг хутгалж санаатай хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн байна. Түүний энэхүү үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байжээ.
Анхан шатны шүүх 2014 оны есдүгээр сарын 30-ны өдөр 171 тоот шийтгэх тогтоол гаргаж, А.Бадралыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож, 11 жилийн хорих ялыг оногдуулсан байна.
Мөн Э.Мөнхжаргал гэгч нь Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаанчулуут” гэх газарт нутаглах иргэн Ч.Балдандоржийн гэрт 2014 оны зургадугаар сарын 16-ны орой 22 цагийн орчимд хохирогч Б.Цэрэнбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед хүнд гэмтэл учруулсан санаатай алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байжээ.
Анхан шатны шүүх 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 183 тоот шийтгэх тогтоол гаргаж, Э.Мөнхжаргалыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож, 10 жил 10 хоногийн хорих ялыг тус тус оногдуулсан байна.
Холбоотой мэдээ
-
Ачу (October 30, 2014 11:55:36 pm )
Ардчилсан нийгэм гээч савсагнууруудын үед алуурчид зоолчих болтой юм.Хаа ч амьдрах арван жил юу юмбэ???Хань нөхөр үр хүүхдүүдээсээ бүхэл насаараа салсан хөөрхий эхнэр аавгүй хоцорсон алаг үрс ертөнцийн жамыг хатуу хүртсэн ээж аавууд хөгшид буурлууд яана вэ????Үхсний хохь амьдын зол гээч нь энэ бусармаг тамын үед тохиох гэж!Хүний амьд явах эрх чөлөө энэ улсад байгаа юмуу?Хүмүүсээ сэтгэгдэл үлдээгээч.Ийм бузар байдалтайгаа эвлэрцэн эсвээс хужаагуудаар амаа бариулцан үхрүүдүү??Шоронгоор нь дүүрэн алуурчид язагнаж байхад сэтгэл хангалуун байгаа юм болуудаа энэ ерөнхийлөгч.Ард түмнээ гэх сэтгэлгүй ийм хунхууз сонгож өөрөө өөрсдийгөө устгаж байхч гэж.Гашуудалтай бас гомдолтой байна.Санаатай хүн алхад аравхан жил арайчдээ.Энэ байдлыг анхаарч үзэх,хүн ардаа гэх сэхээтэй хүн байна уу?!Магадгүй маргааш та ч өртөж болхоор амьд явах баталгаа алгаа!!Яах вэ??Шудрага хэлхэд зандалчин надруу довтолвол би шууд буудаж ална шүү!!Хүнийг санаатай алхад 10 жил байхад өөрийгөө араггүй хамгаалхад 3 жил биз.Ямар бухимдаж үхмээр тамын орчин бэ??!
-
zochinzochin (October 31, 2014 3:00:06 am )
өө за,,,,,,,санаа амар юм болох юм бна лдаа……санаатай хүн хөнөөчихөөд тэгээд түүнд нь 10-11 хэн жилийн ял өгөөд түүнийг нь ид бах болгож бичээд,,,,,,энэ ч дэндэнээ,,,,,бүхэл бүтэн хүний амь насыг бүрэлгэж орхисон бхад тер шүүгч нарыг хардаж бна шүү..
-
ccc (October 31, 2014 10:03:38 am )
novshhhhh!!!!!!. ene toriin terguun ene uls orniig mine yu bolgochihvoo ?!!!!!!!.!! uhsen baasnii tsaaziin yalgui oron be?!!!!!!. odoo baitlaa hun sanaatai alaad 10-han jil uu ? te?!!!!!!!!!! arai ch deeeee! arai ch deee!!!!!!!!..hudlaa l uran burak tsarailaad hodoonoos hotod orj irsen malnuudiig hoorgood yavaad baihiin…suuliin heden jil yamar aimar aimar hund gemt herguud garch bna ve?..shorond suugaad garch irsen humuus hezee ch tolovshdoggui..garch ireed ahiad hun alna, gemt hereg hiine gesen ug… mongolchuud n arhind jivj duuslaa,gazar nutag n hariinhnii erhsheeld baga bagaar ortsoor bna..hairan saihan eh oron mine……. ..
-
бүдүүн залуу (October 31, 2014 11:09:40 am )
хахуул өгөхгүй юу өөр яадаг юм. нөгөө хэдэн шүүгч нарын чинь үнэн царай энэ шүү дээ. өөрсдийх нь хань үр хүүхэд хамаатан саданд нь ийм юм тохиолдвол яах бол новш юм даа.
-
Anonymous (October 31, 2014 12:08:35 pm )
НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
-
Anonymous (October 31, 2014 12:12:43 pm )
АЙЛЫН ГЭРОРОНД СОГТУУГААР ДАЙРАН ОРОЖ АЛНА ТАЛНА ХЭМЭЭН СҮРДҮҮЛЭЖ АРХИ ДАРАС НЭХЭЖ ТАНХАЙРЧ БАЙДАГ ХҮМҮҮС ХӨДӨӨД ОЛОН БИ ИЙМ ҮҮЛДЭЛ ГАРАГСАН ХҮНИЙГ ГЭРИЙН ЭЗЭН ОРОН ГЭР ЭХНЭР ХҮҮХЭДЭЭН ХАМГААЛАН АМЬ НАСАНД НЬ ХҮРСЭН БАЙХАД ЯЛГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
-
zochin (October 31, 2014 12:39:21 pm )
залуучууд нийлж байгаад салахдаа нэгнийгээ цээжрүү дараа уулзая гээд л цохисон чинь наран сүлжээ гэдэгт нь цохигдоод нөгөө залуу нь нас барсан цохисон хүн нь 16 жил 1 сарын ял чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр болсон.гэтэл хүнийг санаатайгаар алсан байхад ял нь бага л байна даа ер нь энэ хууль хүнд тэгш үйлчилдэг гэдэг ч худлаа
-
Hehehe (October 31, 2014 7:22:23 pm )
Sonin l huulitai yum bn neg huuhen us tsatsaad 7 jil 10 sar barag 8 jil gesen ug hun alaad 10 jil oilgohgui yum bn naad huuliig chine
-
basgii (November 01, 2014 8:37:50 pm )
Bvhel bvten hvnii ami nasiig hohirooson hvnd iim baga yal ogood bhda yaahaw de
-
Anonymous (November 01, 2014 8:54:28 pm )
энэ чинь л ардчилал шүү дээ хамуудаа алуурчин бид АН-ынхан шүү дээ
10 Comments