Нийслэлийн 375 жилийн ойн өдөр өчигдөр тохиосон. Энэ өдөр Их эзэн Чингис хааны талбайд “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа болсон юм. Хямдрал 10-50 хувь гэсэн учраас иргэд хямдралтай худалдааг ихээр зорьж очсон. Талбай дээр болсон хямдарсан худалдааны асаруудаас хоёр асар бусдыгаа бодвол хамгийн их хөл хөдөлгөөнтэй байлаа. Тухайлбал, манхны асар тэнд ясгүй үхрийн мах 1 кг 5500 төгрөгөөр худалдаж байсан учраас манхны асарт дугаарлан зогссон нь содон харагдсан.
Мөн “НВЦ” компанийн барьсан “Баян” асар хүн гэж их байлаа. Ихэнхи хүмүүс нь өндгийг 1 ширхэг нь 180 төгрөг гэдгийг сонсоод сет сетээр нь авч байгаатай таарсан. Гэвч тус компани нь мөн чанартаа хямдрал зарлаагүй байжээ. Тодруулбал, тус компанийн өндөг 180 төгрөгөөр худалдаанд гардаг аж. Харин дэлгүүрийн лангуун дээр очихоороо хэрэглэгч бид нарт 300-400 төгрөгийн үнэтэй ирдэг юм байна.
Их хотын хямдрал нэрийн дор НВЦ компани иргэдийг мэхэлсэн бололтой. Нэгэн иргэн тус компаний утас руу холбогдоход “Угаасаа жижиг өндөг 180 байдаг шүү дээ. Уучлаарай” гэжээ.
Х.Даваа
Эх сурвалж: www.dorgio.mn
Холбоотой мэдээ
-
Үнэн (October 30, 2014 1:09:33 pm )
НВЦ-ийнхэн хэрэглэгч бидний гарт үйлдвэрийн үнээр ирж байгаа нь сайшаалтай. Үнэхээр НВЦ хэрэглэгчийг мэхэлсэн гэвэл үнэнд арай нийцэхгүй байх. Та бид дэлгүүрийн лангуу дээрээс 1 ширхэг өндгийг 300-400 төгрөгийн хооронд худалдан авдаг гэхээр НВЦ хэрэглэгч бид нарын дундаас үйлчилгээний хөлс гээд 1 дахин үнийг нэмж зарж байгаа дэлгүүрийг та бид юу гэх вэ. Бодит үнийг мэдрүүлсэн НВЦ-ийн хамт олонд баярлалаа.
-
Худал (October 30, 2014 2:18:00 pm )
Тэр жижиг өндөг чинь барс захад 190 төг байдаг би авдаг юм Тэд нарт 160төг-өөр нийлүүлдэг гэсэн
-
Зочин (October 30, 2014 2:19:33 pm )
НВЦ хамт олонд талархая өндөг хямдарсан байна лээ би бүр 3 сетк өндөг авсан тооцоод үзсэн нэг өндөг 180 ₮ байна лээ
-
zochin (October 31, 2014 10:51:08 pm )
tsainii gazartai naizdaa sain hun bolj 3setk undug avch ochson chin manaih naad undgiig chin 170aar avdag gej onigoond orlooshdee iim baidald orson hun zunduu baihaa surtachilgaagaa zuv hiimeer yum
-
Zochin (November 01, 2014 7:33:37 pm )
uu yamar archaagui uym be Tom company Baij hayamdruulah l heregtei sh dee
-
Zochin (November 03, 2014 8:35:37 am )
Shuud irgeded buunii uneeree niiluulj bgd bayarlaj bn olon hun nadtai adil bayarlaj bgaa. ene setguulch odoo bur zaaval yumiig muulj harluulahiin dontoi yum bhdaa chi garaad 180aar undug ololdoo bodit baidal dr oldohgui l bgaa bizdee teneg archaagui novsh bolovsrolgui haltar novsh
6 Comments