antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2014 14 comments

Ц.Оюунгэрэлийн яамыг татан буулгавал зөв биш үү, Ерөнхий сайд аа

нийтлэсэн Admin
19318293bfbba906original_500x500Засгийн газрын бүтцийг өөрчлөх хуулийн төслийг анхлан хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлгээс Соёл, спорт аялал жуулчлалын яамыг татан буулгаж, эрхлэх асуудлыг нь Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчны яаманд шилжүүлэх санал гарч байсан юм. Гэвч чуулганы нэгдсэн хуралдаанаар Ц.Оюунгэрэл сайдын яамыг татан буулгах асуудал гишүүдээс олонхийн дэмжлэг авч чадаагүй. Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газраас шинээр байгуулсан Соёл, спорт, аялал жуулчлалын яам өрх бүтэн үлдсэн. Нэг ёсондоо өршөөгдсөн. Гэтэл эцэс сүүлдээ энэ яамыг татан буулгахгүй авч үлдсэн нь олны хэл амны бай болно гэдгийг хэн ч бодоогүй биз. Учир нь Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл гэдэг хүн өнөөдөр хэр ёс зүйтэй вэ гэдгээ харуулчихсан нь харамсалтай хэрэг.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Салбараа удирдаж чадахгүй байгаа зарим сайдын статусыг өөрчлөх нийгмийн захиалгын үүднээс манай бүлгийн зүгээс Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг нэгтгэх асуудлыг хөндсөн. Энэ яамыг холбогдох яаманд нь нэгтгэж, байршуулъя гэдэг саналыг гаргасан юм. Бидний гаргасан энэ саналыг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцээд олонхийн дэмжлэг авсан ч чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэд хэн хүний саналаар унасан. Угтаа энэ санал бол соёлын болон спортын салбарынхны хүсэлт байсан юм. Яах аргагүй тамирчид, спортынхон маань өмнө нь ямар материаллаг баазтай үйл ажиллагаа явуулж байв. Гэтэл энэ яамыг дангаар нь байгуулснаар дордсон. Соёлын салбар өмнө нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд харьяалагддаг байхдаа төсөв мөнгө, цалин, нийгмийн хамгаалал гээд ахуй хангамж сайн байсныг салбарынхан ярьж байгаа. Өнөөдөр төрийн албан хаагчдын дундаж цалин 700-800 мянган төгрөг болсон байхад соёлын салбарынхан 400-500 мянган төгрөгийн цалинтай байх жишээтэй. Төрийн албан хаагч нар тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэвэр авдаг бол соёлын салбарынхан 12 сарын тэтгэмж авдаг. Иймэрхүү байдлаар орон нутагт соёлын салбарынхан хүнд байдалтай байна. Товчхондоо, энэ салбарт хөрөнгө оруулалт хийгдэхгүй, төсөв нь хүрэлцэхгүй байна. Ийм учраас бид соёлын салбарыг зохих яаманд нь нийлүүлье гэдэг санал гаргасан ч харамсалтай нь дэмжигдсэнгүй” гэж ярьж байсан удаатай. Үнэхээр ч өөр яамтай нэгтгэчихсэн бол соёлын болон спортын салбарынхан хүнд байдлаас гарчих ч байсан юм билээ. Ямар ч байсан дахин бодох л асуудал болоод байна. Нөгөөтэйгүүр энэ яам хөл, толгойгоо олохгүй байгаагийн гол шалтгаан нь Ц.Оюунгэрэл сайддаа байна уу гэдгийг Ерөнхий сайд та яагаад харж болохгүй гэж.

Баримт 1: Ц.Оюунгэрэл сайд дүүгээр МИАТ-ийн дарга болгохоор зүтгүүлэв. Зам тээврийн сайд асан А.Гансүхийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын дүү Ц.Бат гэгч залуу өөрийн твиттер хуудсаар дамжуулан гүтгэн доромжилсон байдаг. Харин Ц.Батын энэхүү үйлдлийг шүүхээс буруутгаж 100 хоног хорих шийдвэр гаргасан. Үүнийг эсэргүүцэж Ц.Оюунгэрэл сайд “МN-25” суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орж, А.Гансүхийн болохгүй байгаа ажлыг ил тодоор шүүмжилсэн дүүг нь хорих ялаар шийтгүүлсэнд гомдож байгаагаа илэрхийлсэн бол Зам тээврийн сайд А.Гансүх “Монгол HD” телевизийн нэвтрүүлэгт оролцож өөрийн байр сууриа илэрхийлж, тэр хоёрын тулаан нэг хэсэгтээ шуугиан тарьсан. Тэр байтугай Ц.Оюунгэрэл сайд дүү болох Ц.Батыг МИАТ-ийн дарга болгохоор ил цагаанаар ярьж явсан гэх. Тэгэхээр тэрбээр төрийн албыг төрлийнх болгох эхлэлээ тавьсан гэлтэй.

Баримт 2: Үлэг гүрвэлийн музейн дарга Н.Жавзмааг ажлаас нь халах тушаал гаргав. МАН-ын харъяанд байсан Лениний музейг Төрийн өмч болгон хураан авч, Үлэг гүрвэлийн музей болгох асуудал жил гаруйн хугацаанд маргаан дагуулсаар ирсэн. Шүүхийн бүх шатны шийдвэр ССАЖЯ-ны талд гарч, Лениний музей Үлэг гүрвэлийн музейгээр солигдсон. Хэдийгээр уг музейн үйл ажиллагаа эхлээгүй байхад Н.Жавзмааг дарга болгох тушаал нь хэдийнэ гарсан байсан юм. Гэтэл өнөөдөр хэрүүл маргаантайгаар байраа авсан хэрнээ Үлэг гүрвэлийн музейн даргаа халдаг сайд байх уу. Учир нь тус музейн захирал нь “Ц.Оюунгэрэл сайдын томилж явуулсан, өөрийнх нь хүмүүсийг ажил хийлгэсний төлөө өнөөдөр намайг даргын ажлаас чөлөөлж байгаа юм байна” гэж ярьж сууна. Өөрөөр хэлбэл, Үлэг гүрвэлийн төв музейн дэд захирал Б.Цолмонбаяр нь ажлаа мэдэхгүй. Тэр байтугай музейн талаар ямар ч мэдлэггүй нэгнийг Ц.Оюунгэрэл сайд томилоод явуулсаныг юу гэлтэй. Тэгэхээр Соёл, спорт, аялал жуучлалын яам гэдэг байгууллага таналын хүрээгээр ажиллаж, гарч байгаа үр нь “муу” гэсэн үнэлгээтэй байгаа учир бусад яаманд нэгтгэчихсэн нь хамаагүй дээр болж байх шиг байна, Ерөнхий сайд аа.

С.БАЯСГАЛАН

Эх сурвалж http://www.info.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • зочин (October 30, 2014 11:35:22 am )

    яй ёстой баримт гэхэд хэцүү л юм байна. энэ яам хэнд гай болоод байгаа юм бол

    • Anonymous (October 30, 2014 2:45:48 pm )

      mash chadvargui, mergejliin bus yam. yamarch uchirtai yam yum oilgomjgui. Saidyn alban tushaalyn zindaa ingej doosh oroh gej.

  • ZochinZochin (October 30, 2014 12:12:49 pm )

    Tataj buulgah ni zuv shuu dee ! Bag a chance gesen Mungu hemnen shuu dee! Er ni yagad tatan buulgah sanal ni yagad unasan be! Irged ugee Heleh heregtei shuu dee!!! Yg boditoi hiisen zuil baigaa ym uu?!

  • Anonymous (October 30, 2014 12:19:52 pm )

    соёл нь боловсролдоо, спорт нь эрүүл мэнддээ,аялал жуулчлал нь байгал орчиндоо ороод болчихоор л салбарууд,цагтаа хүний доогуур шургаж нэр хүнд олж долдойтож явсных нь хариуд л энэ орсгор гадаад өвгөн тэвэрсэн авгайг шагнаа биз дээ

  • Зочин (October 30, 2014 12:38:00 pm )

    Оюунгэрэл сайд үлэг гүрвэл гэж гүйж байдгаа болих хэрэгтэй. хэдийгээр үлэг гүрвэлийн яс хэрэгтэй ч бүхэл бүтэн монголын соёлын бодлогын хувьд жижигхэн зүйл шүү. Гэтэл энэ яс ярьсаар тэр яс ярьсна нь их ажил хийсэн мэт харагдсаар хоёр жил өнгөрлөө. Юу ч хийгээгүй баахан МУСТА төрүүллээ.Одоо жинхэн ажлаа хийсэн дээр байхаа. Эмэгтэй хүний нарийн ухаанаа одоо хоёр жил гаргаарайдаа.

  • zochun (October 30, 2014 4:21:29 pm )

    САЙДАА та нуухыг нь авах гээд нүдийг солох гэдэг үгийг эрх биш мэдмээр дээ Жавзмааг Дариймаа гэдэг хүнээр солих нь нэмэгдэхүүний байр солиоход нийлбэр өөрчлөгдахгүй гэдгийг эрх биш мэдмээрсэн тач хэлээд нэмэргүй хүн юмдаа 2уулаа л туршлага муу энэ эх айлыг авч явна гэж байхгүдээ наад ажлыг чинь нилээн зангараатай хүн хийдэг байхгүй юудаа заза илжгэний чихэнд ус хийсэнч сэгсрээтэй гэдэг биздээ ССАЖЯ-ны төрийн нарийн үүнд оролцох болож байгаагүй юм байхдаа уг нь юм үзэж нүд тайлсан хүн юмсан

  • Anonymous (October 31, 2014 10:49:54 am )

    Ссажя ыг татан буулгах нь дээр олон толгойтой байснаас нэг нь дээршдээ

  • Алтанхуяг (October 31, 2014 1:13:11 pm )

    ёрөнхийлөгч загнаад юун татан буух, өөрөө буучих гээд байхад

  • zochin (October 31, 2014 1:58:56 pm )

    Ene hun yu ch hiisen ym buu med.Bataar gej yas yarisaar bgaad l duusah n de.

  • зочин (November 01, 2014 9:25:12 am )

    Оюунгэрэлийн хэрэггүй яамыг татан буулгасан нь дээр амьдралд ямар ч хэрэгцээгүй яам шүү

  • zochin (November 01, 2014 4:54:31 pm )

    mongold 1 tom bataar baival bysdiigaa toloolood bolno hvv dee.Olon arag ys ene tendees zardal chiregdel bolj chirj ireed baigaach.Naa noxort chin oor xiix ajil alga yy

  • zochin (November 02, 2014 5:29:41 pm )

    Iim iluu yamnuud zendee baina Terguulehk chigleliin EHYamiig buur dagyyl bolgosoor odoo ter Amgalan stanst chini ch meregjliin bus hkymuus yu hkiidgiig hkarab uu. Bas Hkedelmeriin., Hkalmjiim yamuudiig hkuuchnaar ni negtgee chee Hkalamjiig egehked ni egdeggui ajlaa hkiideggui , zeblelgeenee tyhkain eder ni hkiideggui , meregjiltnuud ni yu ch meddeggyi zarim ni yamniihkaa barshliig hkelj meddeggui shuu dee boli

  • Anonymous (November 02, 2014 5:46:42 pm )

    Оюунгэрэлийнх биш ээ,төрийн яам

  • zochin (November 02, 2014 7:53:15 pm )

    mongol ahan duus mini soeloo aldval buhnee aldana shuu dee.soeliin yam baih ni zuv.harin tolgoilogchoo l sain yar daa.

antalya rent a car