Монголын хамгийн эрэлттэй, чадварлаг жүжигчдийн нэг СТА Б.Амарсанаа “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтэх “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг бүтээж байгаа. Тэгвэл Монголоос анх удаагаа холливудад тоглож буй жүжигчин Амраагийн тоглосон тус киноны трейлер гарчээ. Тэрбээр дэлхийн 20 орны 600 гаруй уран бүтээлчид оролцон бүтээж буй нэрт аялагч Марко Пологийн тухай кинонд гол дүрүүдийн нэгийг Амраа бүтээсэн юм.
“Марк Поло” киног энэ улиралд есөн цувралаар хийх бөгөөд дараа жилээс үргэлжлүүлэхээр төлөвлөж буй. Тус киноны зохиолыг “Хидалго” зэрэг Холливудын олон шилдэг киноны зохиолыг бичсэн Жон Фуско бичсэн бөгөөд тэрбээр Монголд ирж, судалгаа хийсний үндсэн дээр энэ зохиолыг бичсэн тухай Холливудын вэбсайтуудад бичсэн байна.
Мөн тус киног алдарт найруулагчид Жоачим Роннинг, Эспен Сэндберг нар найруулж байгаа бөгөөд эдгээр найруулагчид “Карибын далайн дээрэмчид” киноны тавдугаар ангийг найруулж байгаа юм байна.
Ийнхүү Монголын жүжигчдээс анх удаа жүжигчин Амраа Холливуудад мөрөө гаргаж, нэр хүндтэй жүжигчид, найруулагчдын багтай мөр зэрэгцэн хамтран ажиллах боллоо. Энэ бол Монголын кино урлагийн 90 гаран жилийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (October 30, 2014 11:51:19 am )
Амараа маань хаана байна.
-
ene hujaa yaj mongoliin neriig bariad end tend tenej chadaj bna! yag amjiltand hvrch haragdaach baahan haltaruudtai kkkk (October 30, 2014 1:18:59 pm )
kkkkk
-
zochin (October 31, 2014 10:56:29 am )
muu hujaa gulug
-
zochin (November 01, 2014 2:34:09 pm )
davhij bgaa tserguudiin dundni amaraa yavj baih shig bna
-
irgen (November 05, 2014 5:25:00 pm )
shaaal teneg kino bna leeshd
5 Comments