Монгол Улсын эдийн засаг санхүүгийн байдал тун базаахгүй байгааг Олон улсын санхүүгийн байгууллагууд, Дэлхийн банкны Монгол дахь төлөөлөгчийн газраас анхааруулсаар байгаа.
Нэгэн үе 17 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт энэ оны эцэст зургаан хувь хуртэл буурах нь тодорхой болж, төсвийн орлого бүрдүүлэлт одоогийн байдлаар 200 гаруй тэрбумаар тасарч яваа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёрхон жилийн өмнөхөөс 50 хувь буурч, Монгол Улсын гадаад өр 19.4 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ний 102 хувьтай тэнцээд байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс өдөр болгон шаардан, сануулсаар л байгаа.
Энэ бүхэнд гол буруутнаар шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тодруулж МАН-ын бүлгийн 26 гишүүн дээр АН-ын Ж.Батзандан, “Шударга ёс” эвслийн Л.Цог нар огцруулах хуулийн төсөлд гарын үсэг зурж УИХ-ын даргад өргөн барьснаас хойш 14 хоног болох гэж байна.
Гэтэл эх орондоо “Хөдөө айл хэсч ааруул идэхээр ирсэн” МАХН-ын дарга Н.Энхбаяртай хууль бус гэрээ байгуулсан хэргээр Улаанбаатар хотын захирагч, улсын баатар Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ын гишүүд намын даргынхаа эсрэг бослого гаргах нь холгүй түрхрэлдэж эхлээд хэд хонож буй. Ёстой л байж болох бүх л базаахгүй “Хувьсгалын тохироо” Н.Алтанхуяг сайд дээр овоорчихоод байна.
Байдал ийм л эгзэгтэй, эвгүй байгаа үед өчигдөр үдээс хойш төрийн гурван өндөрлөг яаралтай уулзсан мэдээ өвсөнд ассан түймэр шиг л гэнэтхэн дэгдэв. Улаанбаатарчууд төрөлх нийслэлийнхээ 375 жилийн ойг тэмдэглэн баярлацгааж байх хойгуур төрийн гурван өндөрлөг уулзаж улс орны өмнө тулгараад байгаа өнөөдрийн хүндрэл бэрхшээлийн талаар ярилцсан бололтой.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар төрийн гурван өндөрлөгийн уулзалтаар ерөнхий сайдын асуудлыг нухацтай хэлэлцсэн байж магадгүй байна. Учир нь УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа “Маргааш өглөө намын бүлэг хуралдаж, Н.Алтанхуяг мэдэгдэл хийх болсон тухай зар ирлээ” хэмээн жиргэжээ. Ерөнхий сайд өөрийн саналаар огцрох хүсэлтээ тавьж, төрийн ажлыг гацаанаас гаргах болсон талаар зарим эх сурвалж ч хэлж байгаа юм.
Хэрвээ төрийн гурван өндөрлөгийн уузалтаар Ерөнхий сайд үүрэгт ажлаасаа сайн дураар татгалзах талаар ярилцаж, түүнийг нь Н.Алтанхуяг сайд хүлээн зөвшөөрсөн бол өнөөдөр жинхэнэ халуухан мэдэгдэл хийж таарна. Асуудал хэрхэн өрнөхийг хүлээх, харах л үлдэж байна. Хэрвээ энэ асуудал батлагдвал жинхэнэ халуухан улстөр шинээр эхлэх нь тодорхой болно.
Д.Түвшин
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (October 30, 2014 10:23:24 am )
Ичиж амьдардаг хүн бол тэгмээр юм даанч хүн чанар нь үнэртэх ч юмгүй болсон болохоор зэрэг одоо зөвхөн харах л үлдлээ. Аль болох үлдэхийг хичээх байлгүй дээ
-
Anonymous (October 30, 2014 11:16:56 am )
hariutslagaas bultah gej bn
-
АН-д (October 30, 2014 11:22:05 am )
Шинэчлэлийн гэх гоёмсог нэрээр Ардчилсан Нам монголыг маань амаар нь шороо өмхүүлж туйлдуулж дуугалаа даа. Ухаангүй амьтдыг сонгож улс орноо удирдуулсандаа маш их харамсаж байна.
-
шударга (October 31, 2014 11:52:42 am )
огцрууллаа гээд бүх зүйл сайхан болох уу, энэ бол сонгуулийн өмнөх башир арга, юм хийгээгүй гэх энэ зам, хөдөө орон нутагт өрнөж байгаа ажлуудыг мэдэх юм уу, өмнөх нь харин юу хий ж байсан юм тэр үед эдийн засаг сайн байлаа гээд, манайхан өнгөрсөнөө мартаж, хүний сайн хийсэн зүйлийг хэзээ харж байлаа, бүгдээрээ тамын тогоонд шарагдаж байхдаа таарсан амьтад,
-
-
зочин (October 30, 2014 11:29:39 am )
зүгээрээ одоо зүтгээд бай Ерөнхий сайдаа
-
Fuu (October 30, 2014 11:32:32 am )
Eh ornoosoo urwsan ooriin erh ashigiig ondort tawj ulsiin ajiliig alsan nowsh
-
Anonymous (October 30, 2014 11:34:12 am )
Амар юм болон нь шивдээ Монголын төр , ард түмнээр тоголж тоголчихоод өөрөө гарнаа одоо боллоо гэсэн шиг дэндэнээ Хариуцлага хүлээлгэх хэрэгтэй ш дээ Зүгээр ингээд огцруулчихаж болохгүй
-
000 (October 30, 2014 12:13:40 pm )
tegmeer dee
-
зочин (October 30, 2014 1:21:18 pm )
огцороол болоо юм уу хариуцлага энэ тэр байхгүй юм уу
-
zochin (October 30, 2014 2:14:45 pm )
яагаад ингэж үхэн хатан зууралдаад байгааг ер ойлгохгүй юм, Дэнзэнд нь тавиад туучихсан 4 тэрбум чинь олон олон 7 буудлын должин эмээд нэг орой ч гэсэн 5 цулын шөл биш махны шөл оочуулах байсан шүү дээ.
-
sonstsogoo (October 30, 2014 2:21:02 pm )
ene hvniig ogtsruulj hariuutslaga toots.hen durt 1 ni mongoliin ard tvmeniig yduuruulj or zeeld sohorvvlcheed,mongoliin toriig dampuuruulchaad ywaad heew 1 ywaad ogdog baij herhewch taarahgvi iim jishigiig odoo l halii.hariuutslaga hariuutslaga bas dahin hariuutslaga toots.
-
01 (October 30, 2014 3:44:54 pm )
огцорлоо гээд юу өөрчлөгдөж юу сайжрах юм бэ нэгэнт эхэлсэн чигээрээ үлдсэн хугацаагаа дуусгасан нь дээрээ ЕРӨНХИЙ САЙДАА ГҮРИЙ ГҮРИЙ ажлыг хийвэл дуустал давсыг хийвэл уустал
-
V.Tsegmed (October 30, 2014 7:15:36 pm )
Altanhuyg aa chi vhel taarmna
-
боогий (October 30, 2014 7:25:50 pm )
цалин нэмээч
-
ard tume (October 30, 2014 10:38:35 pm )
Ugui shu saida ogtsorno gej bhgui shu ajla guitse
-
Хөх монгол (October 30, 2014 11:15:49 pm )
Баяжихад худалч саад Баахад нохой саад гэгчээр одоо З.Газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэрэгтэй.З.Г-тайгаа тооцоо бодож чадахгүй бол дараа сонгуулиар АН-ынхантай ард түмэн хариуцлага тооцно шүү. Одоо ард түмэн чинь сонгочихоод дараа нь уйлж ханасан шүү эрх баригчдаа!!!
-
65 (October 31, 2014 10:27:50 am )
ерөнхий сайдаа тэсэх юм шүү.
-
шударга (October 31, 2014 11:55:18 am )
битгий огцор Элбэгдоржийн зг- байхад бас л огцруулсан, тэгээд сайжирсан билүү, улс орон байтугай гэр орноо ч олигтой авч явж чаддаггүй юмнууд л огцор гэж сэтгэгдэл бичиж байгаа, хүн зөвхөн өөрийгөө л хичээж амьдар,
-
eegii (November 01, 2014 10:06:57 pm )
altanhuyag ogtsorloo gehed yu hojih be yu ch ugui yag adilhan harin uls ornoo hudaldagsad.abilgachid l dabarna,il tod baidal aldagdana saijrah zuil baihgui Ugui shu saida ogtsorno gej bhgui shu ajla guitse solih geed bgaa hun uuruu yu ch ugui hooson tolgoi
-
eegii (November 01, 2014 10:21:14 pm )
altanhuyagaas dor altanhuyag garah gj iim zuil hiij bn buuj bolohgui altanhuyag bish ard ni uursdiiguu hoohoilj suugaa oyu tolgoig bolon eh ornoo tejeej baisan uul uurhainuudiig zogsooson mongoliin sanhuugiin esreg ediin zasgaa unagaasan uildberchnii Ganbaatar metiin nuhduudtei mongoliin ediin zasgiig tootsoh heregtei ardiin namiin hudalch baataruud uneheer saihan hudal yarina hiij bgaagaa gutgene uursduu erduu ajil hiij uzeegui zubhun sandliin tuluu yarij chaddag harin altanhuyag bol aldaj onoson ch il tod ajil hiideg arai ard tumen setgel zuhalzdag ni ene zubhun minii bodol
-
Өөрөөр хараач ээ (November 02, 2014 5:05:23 pm )
Ардчилсан Намын Хэсэг нөхдүүд өөрсдийн байр сууриа хадгалж үлдэхийн тулд намын дотоод сонгууль ҮЗХ-ны сонгуулийг хорьсон нь буруу нь харагдаж байна. ҮЗХ-ийн сонгууль уг нь намын лидер гаргаж ирдэг эрүүл сонгууль байсан. Хуучин кадруудад бол хэцүү байсан байх л даа. Ардчилсан Намын цус уг нь энэ сонгуулиар сэлбэгддэг байсан юм. Одоо бөглөрчихөөд амь тавих гэж байна. Сэлгээгээ хийгээч ээ? Одоогийн ҮЗХ тэртэй тэргүй өөрөө чадамжгүй шүү дээ. Үндсэн дүрмээ өөрсдөдөө тохируулж тоглоод байгаа юм чинь. Энэ байдлаар эрүүл нэг хэсэг нь орилоод л байна. Ихэнх нь албан тушаалаасаа салах айдасдаа хүлэгдэн арчаагүй байдалд орж байна. Ялагдана гээд айгаад эрүүлжих эмчилгээгээ хийхгүй бол ӨӨРСДИЙГӨӨ АЛЬ ЭРТ ӨВЧИНТЭЙГӨӨ ЭВЛЭРСЭН ӨТӨЛЖ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ХҮНТЭЙ адилтга…..
НАМЫН ИХ ХУРЛАА ЗАРЛА ДААА
21 Comments