antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2014 5 comments

“Журам”-гүй Ж.Ганхуягийн дүрэмгүй тоглолт

нийтлэсэн Admin

1414558527_screen-shot-2014-10-29-at-1.19.44-pmХан-Уул дүүргийн “Нэхмэл”-ийн шар хэмээгдэх хуучны 2, 3 давхар байрнуудыг уншигчид та бүхэн сайн мэднэ. Тэдгээр байрнуудыг энэ жилээс дахин төлөвлөлтөд хамруулсан байна. Гэтэл тус байрны иргэдийн хүсэн хүлээж байсан зүйлд дүүргийнх нь засаг дарга болон нэгэн хувийн компани саад учруулсаар удаж буй тухай мэдээ мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа.

Тодруулбал, “Нэхмэл”-ийн шар байрны дахин төлөвлөлтийн тендерт “Фүжи” холдинг шалгарсан байна. Уг компани нь япон технологиор орон сууцнуудыг барьдаг бөгөөд барилга баригдаж байх хугацаанд “Нэхмэл”-ийн шарын оршин суугчдад зах зээлийн ханшаар тооцон түрээсийн байрны мөнгийг олгох мөн шинэ орон сууцыг хүлээлгэн өгөхдөө өрх бүрт 8 метр квадрат талбай нэмж өгнө гэсэн санал оршин суугчдад ихээхэн таалагдсан байна. Гэтэл Засаг дарга Ж.Ганхуягийн лоббигоор “Орчлон констракшн” ХХК иргэдийн үзэл бодлыг сонсолгүй оршин суугчидтай дээрэнгүй байдлаар харьцаж эхэлжээ. Тус компани нь сонгон шалгаруулалтын тендерт хоцорч материалаа өгсөн хэдий ч хариуцлагагүй үйлдлээ засах гэж элдвээр оролдож буй аж. “Нэхмэл”-ийн шарын орон сууцнуудыг дахин төлөвлөж барилгажуулах саналаа “Фүжи Холдинг” ХХК Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт есдүгээр сарын 22-ны өдөр 11.00 цагаас хүлээлгэн өгсөн өгчээ. Харин “Орчлон констракшн” дээр дурдсан хугацаанаас хойш буюу 11.00 цагаас хоцорч ирэн саналаа өгөхөөр маргалдаж, “Сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны дарга болох Ж.Ганхуягтай бид ярилаа, материалаа үлдээгээд яв гэж байна” хэмээн эрээ цээргүй аашилсан нь дүрс бичлэгээр баталгаажин үлдсэн байна.

Сонгон шалгаруулалтын санал хүлээн авах хугацаанаас хоцорсон “Орчлон констракшн” хууль бус үйлдлүүд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягтай шууд холбогдож эхэлжээ. Ж.Ганхуяг нь тендерийг дахин зарлах ёстой хэмээн сонгон шалгаруулалтын журамд огт дурдагдаагүй заалтуудыг санаатай буюу санамсаргүйгээр мэдэн будилж буруу зөрүү ярих нь ихэсчээ. Тэрбээр саяхан нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “…Үнэлгээний хорооны хурал хийгдэхээс өмнө Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраас төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг зарлаад материалаа хүлээгээд авсан байсан. Уг нь бол Үнэлгээний хороо байгуулагдаад, хуралдаж нөхцөл шаардлагаа тавьж байж дараа нь сонгон шалгаруулалт зарлах ёстой юм л даа…, үнэлгээний хороо анхны хурлаа хийгээд энэ урилга алдаатай болсон байна гээд дахин зарлах шийдвэр гаргасан байгаа” гэжээ.

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ MEDEE.mn ээс…


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Zochin (October 30, 2014 10:26:42 am )

    Маргалдаад яах вэ ХУД 10-р хороо 34-р байрны суугчид бидэнтэй тохиролцоод барилгаа бариач Бид бэлэн байна Манай байр мөн дахин төлөвлөлтөнд хамрагдсан Эхнээсээ дээд давхарын айлын модон хучилттай тааз нь нурсан байгаа

  • Су (October 30, 2014 12:13:06 pm )

    ЭНЭ ГАНХУЯГ ЧИНЬ ХАНУУЛЫГ ГАЗАРГУЙ БОЛГОСОН ТЭГЭЭД Ч ЕР НЬ ХУЛГАЙЧ НОВШ Ш ДЭЭ

  • Су (October 30, 2014 12:16:42 pm )

    Энэ нэг юмаа зайлуулаачээ хануулаас

  • Су (October 30, 2014 12:17:40 pm )

    Орчилонгоос юм аваад сурчихсан гар даа

  • монгол (October 30, 2014 6:38:34 pm )

    дахин төлөвлөлт нэрээр улсын нэрийг барьж энэ намууд, хувийн компануудын том бизнес газар авч эхэллээ дээ. Яг хэдэн жилийн өмнө хотын төвийн газруудыг тоглоомын талбай мод буттай нь сүйтгэж илт давуу эрхээр өндөр өндөр орон сууц барьж ашигтай бизнес эрхэлсэн шигээ аашилж байна. Одоо арга нь улам нарийсаад хот төлөвлөлт, хотын нэр, улсын нэр, иргэдийн 70 хувийн санал авах гэх зэргээр улам ширүүн довтолж эхэллээ. Үүнийг иргэд өөрсдөө л нэгдэж таслан зогсоох хэрэгтэй. Амьдарч байгаа алга дарам газар, хэдэн кв.м газарт чинь шунасан хулгайч нарыг давраах хэрэг байна уу???

antalya rent a car