antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2011 1 comment

Гачууртын Л.Чинбат гишүүн Э,Мөнх-Очир нар Тусгай хамгаалалтай газар руу гар дүрэв

нийтлэсэн Admin

Монголын тусгай хамгаалалттай газар баячуудын эзэмшилд ороод дуусах нь хэмээн хашгирсаар удаж байна. Энэ удаад ч гэсэн ийм төрлийн нэгэн мэдээллийг хүргэе. Баянзүрх дүүрэгт харьяалагдах Гачууртын ам нь энэ хавьдаа төдийгүй Монголын дархан цаазат, байгалийн үзэсгэлэн цогцолсон газар юм. Ойр хавьд суурьшсан цөөн хэдэн айл өрхүүдээс өөр торох зүйлгүй.

 

Устай бол устай, модтой бол модтой сайхан цэлгэр газар байдаг. Уг нь энэ хавийн газар нутаг Зайсангийн бүс шиг Монголын тусгай хамгаалалттай орон нутгийн тоонд зүй ёсоор багтдаг юм. Тэгтэл байгалийн үзэсгэлэн бүрдсэн Гачууртад Монгол баяжуудын нүд хараагаа бэлчээгээд нэлээд удсан гэнэ. Монгол баячуудын хараа зүгээр ч нэг газар нь тусчихаагүй гэнэ.

 

Яг байгалийн үзэсгэлэн бүрдсэн, тойром хавьцаа газрыг нь нүдэлчихсэн юм байх. Гэвч тус газрыг өөрийн эзэмшилдээ авсан зарим мөнгөтэй эрхмүүд нутгийн иргэдийн ширүүхэн тэмцэлтэй эхэндээ тулгарсан бололтой. Гачууртынхантай мөнгө далайлган ширүүхэн тэмцсэн эрх мэдэлтэнгүүдийн магнайд УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, “Гацуурт” группийн ерөнхийлөгч Л.Чинбат нар орчихсон явна гэнэ.

 

Нутгийн иргэд эхэндээ Зайсангийнхантай адилхан хэр чадлаараа баахан эсэргүүцсэн аж. Тэгтэл УИХ-ын гишүүн Э.Мөнх-Оргил эрх мэдлээрээ иргэдийн эсэргүүцлийг үл огоорон тэнд нь тансаг хаусаа барьчихаж. Тэгтэл Э.Мөнх-очироос юугийн нь дутахав. Би ч гэсэн тэнд суурьшина гээд “Гацуурт” группийн ерөнхийлөгч Л.Чинбат Э.Мөнх-Очирынхоос ч илүү тансмаг хаусаа бариад өөрийн вант улсаа бий болгочихсон гэнэ.

 

Энэ мэтчлэн мөнгөтэй эрхмүүд ээлж дараалан Тусгай хамгаалалтай ам бүрийг өөрийн эзэмшилдээ эрх мэдлээрээ далимдуулан авсаар байх уу. Нэгэнтээ тусгай хамгаалалттай газар л бол хамгаалалтад байх учиртай. Гэвч манайд газар тусгай хамгаалалттай, хамгаалалтгүй нь хамаагүй болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 30, 2011 10:54:11 pm )

    gatsuurt bol tusgai khamgaalattai gazar bishee medej baij bicheechee

antalya rent a car