antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2014 9 comments

Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрын жинхэнэ гэрээнд тусгасан зүйлийг л нууц гэрээнд хураангуйлсан юм биш үү

нийтлэсэн Admin

da5a208f29b30facoriginalМонгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн мөрдөх товчоо болсон ТЕГ-аар олон хүнийг шалгуулж эхэллээ. Нэлээд хэдэн сэт­гүүлч, жиргээчээс гадна МАН-ын зарим ажилтнаас эхлээд УИХ-ын гишүүн түүний туслахыг ч ТЕГ-аас шалгаж байна. Эдгээрээс хам­гийн дуулиантай нь нууц гэрээ гэгчийг хэн үйлд­сэн бо­лохыг олж тог­тоох байв. Тэгээд зарим хү­мүүсийг өөрсдөөс нь бай­цаалт, тод­руулга авалгүй буруутан болгон зарлав.

Үнэндээ бол нууц гэгч гэрээнд нууц болчихоор юм нэг ч алга. Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрын 10 жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан зүйлийг л хураангуйлсан байна. Нууц гэж дуулиан тариад байгаа гэрээний дөрвөн заалтыг товчхон тайлбарлая.

Нууц гэрээ гэгчийн нэгдүгээрт “МАН-ыг зад­лах, түүний эсрэг бүх талаар хамтран ажиллаж үр дүнд хүрэх” гэсэн заалт бий. Тэгвэл энэ тухай ил гэрээнд ч байж л байна. Жинхэнэ гэрээний тавдугаар зүйлд “улс төрийн намууд өмч хөрөнгөтэй байхыг хориглох”, долоодугаар зүйлд “нэг намаас гаргасан са­налыг нөгөө нам нь дэм­жинэ” гээд цагаан дээр хараар биччихсэн байна. Одоо ганцхан МАН л өмч­тэй. Энэ намаас өөр ил тод өмч хөрөнгөтэй нам алга. Түүнийг эхнээс нь булаагаад эхэлчихсэн шүү дээ. Хоёр жил дамнан шүүх­дээд МАН-ын хотын намын хорооны байрыг авчихсан. Одоо үлдсэнийг нь санаархаж байгаагаа шууд л гэрээний заалт болгоод оруулчихсан хэрэг.

Иймэрхүү байдлаар л МАН-ыг задалж, бүх талаар хамтран ажиллахаа тусгаж. Үүнээс гадна бүх намуудад хамааралтай “УИХ-д суу­далтай намуудын санхүү­жилтийг төсвөөс хийх”, “УИХ-д суудалтай намуудын үйл ажиллагаа явуулах зардлыг авсан суудалтай нь уялдуулан шийдвэрлэх” гэх мэт том заалтууд ч бий.

Нууц гэрээний хоёр­дугаарт “Ерөнхий сайдыг огцруулахгүй байх та­лаар нэгдсэн байр суурь­тай байж тууштай хам­гаалах” гэж бичсэн байна. Тэгвэл жинхэнэ гэрээ­ний долоодугаар зүйлд “Зас­гийн газрыг тогтвортой байлгах”, “Намууд хамтран ажиллаж байгаа намынхаа хүний нөөцийн бодлогод хүндэтгэлтэй хандаж, до­тоод хэрэгт нь үл оролцох зарчмыг баримтлан ажил­лана”, “Аливаа сайдыг огцруулах, сольж өөрчлөх саналыг зөвхөн тухайн сайдыг Засгийн газрын ги­шүүн болгох санал гар­гасан нам нь санаачлан тавьж шийдвэрлүүлэх”, арав­­­­­­дугаар зүйлд “Аль аль на­­мын гаргасан са­наач­лагыг хамтарсан Зас­гийн газарт орж ажиллаж байгаа нөгөө нам нь тууштай дэмжиж ажиллана”, зур­гаадугаар зүйлд “Төр зас­гийн үйл ажиллагааг шу­дарга зар­чимд нийцүүлэн сайж­­руулах” гэх мэт ориг заалтууд орсон байна.

Энэ бүхэн Ерөнхий сай­дыг огцруулахгүй байх талаар нэгдсэн байр суурь­тай байх гэдгийн ил заалт мөн болно.
Нууц гэрээний гурав­дугаарт “МАХН-ын удирд­­­­лагыг гэмт хэрэгт холбог­­дуулан шалгахгүй, аливаа хэлбэрээр бүрэн хам­гаа­лах” гэж бий. Тэгвэл жинхэнэ гэрээний найм­дугаар зүйлд “Тухайн на­мын гаргасан саналд нөгөө тал хүндэтгэлтэй хан­дан тууш­тай дэмжиж ажил­лана”, арванхоёрдугаар зүйлд “Түншлэлийн гэрээнд заас­­наас бусад аливаа асуу­дал гарсан тохиолдолд ту­хай бүр ажил хэргийн журмаар санал солилцож, байр сууриа нэгтгэж, хэрэг­жүүлж ажил­лахаар тогтов” гэсэн нь гэрээнд заагаагүй өөр асуудал үүссэн ч байр сууриа нэгтгэн хамтран ажиллахаар тохирч.

Нууц гэрээний дөрөв­дүгээрт “УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээс үл хамааран Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэл болж оролцох” гэж бичиж.

Тэгвэл жинхэнэ гэрээний 14-р зүйлд “Энэхүү гэрээнд Талууд гарын үсэг зурс­наар хүчин төгөлдөр бо­лох бөгөөд 2024 оныг дуус­­­­тал хүчинтэй байна”, нэг­­дүгээр зүйлд “АН болон МАХН 2016 оны болон 2020 оны УИХ-ын сонгуулиудад бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах замаар түншлэн оролцох, эдгээр сонгуулийн дараа аль ч нам олонхийн суудал аваагүй тохиолдолд АН ба МАХН хамтарч Засгийн газар байгуулан ажиллах бодлого баримтлах болно”, гуравдугаар зүйлд “Сонгуульд нэг эвсэл болж оролцоогүй тохиолдолд УИХ-ын мажоритар той­рогт хоёр намын нэр дэв­шигчид нэг нэгнийхээ саналыг хуваахгүй байх зар­чимд нийцүүлэн хоёр на­мын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицуулах зар­чимыг баримтална”, ес­дүгээр зүйлд “Нийслэл, хөдөө орон нутагт нэг нэг­нийхээ нэр дэвшүүлсэн бо­ловсон хүчнийг дэмжиж ажил­лана” гэх мэтээр зад­лан бичсэн байна.

Энэ бүхнээс дүгнэж үзвэл нууц гэрээ бол зүгээр л хураангуйлсан дөрвөн заалт. Өөр юу ч биш. Магадгүй жинхэнэ гэрээг задлаж ол­ны анхаарлын төвд оруулж ирэх гэсэн заль, ов мэх болж таарлаа.

Манай тагнуулынхан мундаг юм болохоороо тэр өгөө­шинд нь ороод жинхэнэ гэрээг олны анхаарлын төвд татаад оруулаад ирлээ.

Тиймээс жинхэнэ гэ­рээнд жинхэнэ асуудал бай­на. Жинхэнэ гэрээний дагуу АН, МАХН хоёр 2016, 2020, 2024 оны УИХ-ын болон орон нутгийн, 2017, 2021 оны Ерөнхийлөгчийн гэсэн нийт найман сон­гуулиар Засгийн эрхийг үгсэн то­хирч хууль бусаар авахаар санаархаж байна.

Эдгээр найман сон­гуу­лийг хар ма­шиныхаа тус­­ламжаар авч, дүнг нь урьдчилан зарлаж, олон түмний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж төрийн эрхийг хууль бусаар авахаа мэдэгдсэн хэрэг. АН ирэх найман сонгуульд ялах ит­гэлгүй байгаагаа зарлаж бай­гаагийн илэрхийлэл боллоо.

Тэгэхээр нууц гэрээг са­наачлагчийг биш жинхэнэ гэрээг үйлдэгчдийг төрийн эрхийг 10 жилийн турш найман сонгуулиар үгсэн тохирч хууль бусаар авах гэж оролд­сон гэсэн хэрэгээр ТЕГ шалгах хэрэгтэй бол­лоо доо.

Т.Эрдэнэ

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Зочин (October 28, 2014 10:05:07 am )

    Бараг тахир дутуу нэг сэтгэцийн өвчтэй гэмээр нэг нөхөр орогнож байсан газраасаа монголд ирээд хэд хонохдоо төрийг самарчихаад яваад өгөх юмаа.Монгол ийм өчүүхэн улс уу.

  • zlo (October 28, 2014 10:14:04 am )

    ene odoo ter nuuts gereg hisen hun n ooriigoo omorch zahialgt um bichulsimu zialuul. huni garin useg durailgaj gere hiih bol notstoi gemt hereg shud e

  • zochin (October 28, 2014 11:10:04 am )

    vendee l xuraangui geree bna enhbayar altanhuyag 2n hiij bgaa ajil vnen yarshigtai yum a

  • Setguul (October 28, 2014 11:27:24 am )

    Ezen ni negent todorhoi bolson baihad yamar ch tail bar bicheed nemergui dee.

  • МАН ОЮУНЫ ХОМСДОЛТОЙ БӨГС ДОЛООГЧДООР ДҮҮРЧЭЭ ТЭДНЭЭСЭЭ ХУРДАН САЛ (October 28, 2014 11:49:48 am )

    элдэв юм эрээчиж эргүү үйлдлээ зөвтгөх гөсний хэрэггүй дээ

  • Залуу (October 28, 2014 2:59:45 pm )

    Ардын нам,МАХН 2-оос л салж үхэх юмсан.

  • Anonymous (October 28, 2014 3:42:51 pm )

    Шинэчлэлийн гэгдэх Ардчилсан нам улс орныг доройтуулж,элгээр нь мөлхүүлж дуусгах нь ээ, жоохон тартай байгаа дээр нь МАХН аврах ажиллагаа явуулдаг нь зөв. АН чадахгүй байгаа нь ард түмэнд ойлгомжтой тул хамтраад ч гэсэн улс орноо сэхээн тэтгэхээр хамтарсан нь туйлын зөв алхам боллоо. Тэгэж чадахгүй бол АН монголыг бодоод зайгаа тавьж өгөх хэрэгтэй.

  • Anonymous (October 28, 2014 6:17:13 pm )

    солиорсон хоер тэнэгээ

  • mongol (October 29, 2014 6:14:11 am )

    zailaach umhii shunaltanguud

antalya rent a car