antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2014 1 comment

Эмзэг арьсанд зориулсан батганы эсрэг маск

нийтлэсэн Admin

maskjЭнэ масканд 3 төрлийн орц орно: шавар, зөгийн бал, өргөст хэмх. Ер нь гоо сайхны шавар бол арьсанд маш сайн бөгөөд ялангуяа тослог арьсны батгашилтанд сайнаар нөлөөлдөг. Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй. Харин өргөст хэмх нь арьсыг зөөллөлж, тайвшруулах үйлчилгээтэй юм.

Найрлага: 
-1/2 аяга ногоон шавар
-1ш өргөст хэмх
-1 ц/х зөгийн бал
Өргөст хэмхийг хэрчээд 2 хэрчимийг хойш тавина. Өргөст хэмхний шүүсийг шүүс шахагчаар гаргана. Хэрэв шүүс шахагч байхгүй бол үрэгчээр үрж болно. Үүний дараа ногоон шавар дээрээ гаргаж авсан өргөст хэмхнийхээ шүүс болон зөгийн балыг нэмээд сайтар хутгана. Хэтэрхий өтгөн байвал бага зэрэг ус нэмж болно.
Бэлэн болсон маскаа нүүрэндээ түрхээд 2ш өргөст хэмхний хэрчимийг нүдэн дээрээ тавина. 10-15 минут тайван хэвтээд маскаа угаана.
Сануулга:
Энэ маскийг нүүрээ сайтар цэвэрлэснийхээ дараа 7 хоногт 1 удаа тавина.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ээгий (October 27, 2014 9:51:32 pm )

    ногоон шавар гэж хаанаас авах вэ яг хаана байдаг юум тодорхой зүйл бичиж бай да админ

antalya rent a car