antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2014 7 comments

Дуучин Я.Гэрэлчулууны шинэ уран бүтээл “Амьдрал чамд хайртай” дууны клип олны талархалыг хүлээгээд байна

нийтлэсэн Admin
gerelchuluun“Монголоо санасан сэтгэл”, “Амьдрал хайраар гоёдог”, “Андын сэтгэл” дуугаараа олны танил болон гарч ирсэн Хөвсгөл нутгийн залуу дуучин Я.Гэрэлчулуун   багагүй хугацаанд чамлахааргүй амжилт гарган дуучны ур чадвараа олонд таниулаад байгаа билээ. Тэрээр Европын орнуудаар хөгжмийн зохиолч, УГЗ Т.СэрОдтой хамт аялан тоглолтоор яваад ирсэн бөгөөд эх орондоо ирсэн даруйдаа шинэ уран бүтээлээ гаргаж сонсогч олноо баярлуулаад байгаа.
Түүний шинэхэн уран бүтээл болох  “Амьдрал чамд хайртай” дууны клип нь нийгмийн үнэн байдлыг  харуулахаас гадна амьдралын үнэ цэнийг харуулсан үгтэй дуу бөгөөд үзэгчдийн таашаалд хэдийнэ нийцээд эхэлсэн байна.  Шинэ дууны хөгжмийг хөгжмийн зохиолч Аранза буюу Бат-Эрдэнэ зохиосон байна. Харин үгийг нь дуучин залуу маань өөрөө зохиосон юм. Тэрээр өөрийн бичсэн шүлгээр бусдад ухаарал, бодрол хайрлахыг хүсдэг түүний энэ удаагийн  бүтээл ч мөн л залуучуудад нэгийг бодогдуулахаар сайхан уран бүтээл болжээ.
Энэхүү шинэхэн уран бүтээлийнхээ талаар дуучин Я.Гэрэлчулуун хэлэхдээ “Хүмүүсийг өнгө мөнгөөр нэгнийгээ битгий харж амьдраасай…Нэгнийгээ хүндэлдэг хайрладаг байгаасай гэж хүсдэг. Ер нь бол чин шударга хөдөлмөрлөж яваа залуустаа зориулсан” хэмээжээ.
Дуу бүрийнхээ утга агуулгаар бусдаас ялгарч байдаг Хөвсгөл нутгийн хүү дуучин Я.Гэрэлчулууны цаашдын уран бүтээл, амьдралд нь сайн сайхан, амжилтыг хүсье.

Эх сурвалж: Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • irgen (October 27, 2014 10:59:46 am )

    mash goe duu bn uhaantai huurhun aashtai sain huu bn lee amjilt husie

  • santa (October 27, 2014 8:53:48 pm )

    evropiin ornuudaar togloson togloltiig ni uzsen mundag mundag

  • hishgee (October 28, 2014 5:22:26 pm )

    iim l duunuud mongold herehtei bn daa amjilt

  • moogii (October 28, 2014 10:13:01 pm )

    Saihan duu bna.amjilt husie.

  • nice (October 29, 2014 1:23:13 pm )

    Saihan duu shuu, amjilt

  • kkkk (October 29, 2014 2:17:31 pm )

    Huduunii duu duuldag gehed aygui tsarailag aa. Pop duuchid dund ch iim tsarai nuruu turuutai zaluu hovor doo…

  • 0yn (October 29, 2014 8:15:01 pm )

    amjilt

antalya rent a car