antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2014 10 comments

Н Алтанхуягийн зөвлөх С Отгонбаяр Н Энхбаяр авилгатай тэмцэх газар шүүх прокурорын талаар ноцтой баримт дэлгэлээ

нийтлэсэн Admin

16459Н.Энхбаярын захиалгаар надад хэрэг тохсон. Д.Дорлигжавд хандсан. Хариуцлага тооцохгүй байгаа. Тэгэхээр прокурорын байгууллага одоо ч хууль завхруулдаг хэвээрээ л юм байна.

Эх сурвалж: http://news.zindaa.mn/3ak

Untitled-1

С.Отгонбаяраас дараах зүйлийг тодрууллаа.

-Энэ хүмүүс яагаад танд хэрэг тохох болсон юм бол?

-“Хадгаламж” банкнаас мөнгө завшсан хэрэгт холбогдуулж шалгахаар УИХын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 2007 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн чуулганаар хэлэлцсэн. Тэр үед би “М.Алтанхуяг прокурор оо, тэр гурван гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм уу” гэж асууж, байр сууриа тов тодорхой илэрхийлсэн. Үүний төлөө намайг занасан байсан. Өөр бас бизнесийн холбоотой юм бий.

-Та М.Алтанхуягийг төрийн тэргүүн байсан хүний захиалгаар таныг ялласан гэж хэлсэн. Захиалагчийн нэрийг шууд хэлчихгүй юм уу?

-Захиалагч нь Н.Энхбаяр. Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг сөхөхөд би хамгаалсан. УИХ-ын чуулган дээр гурван гишүүнийг хэн хамгаалах нь вэ гэдгийг хараад сууж байсан юм билээ. М.Алтанхуягтай би уулзсан. Тэгэхэд “Ажил, амьдралаа бодсон юм, уучлаарай. Би чамайг тийм байдалд оруулсандаа сэтгэлдээ хүнд шархтай явж байсан” гэж хэлсэн. Баримт нь надад бий.

-Чуулганы үеэр хэн нэгнийг хамгаалсны төлөө таныг ялламааргүй юм даа. Н.Энхбаяртай өөр асуудалтай байсан юм биш биз?

-Хувийн өс бас байсан юм байна лээ. 2004 оны сонгуулийн үеэр миний нэр дэвшсэн тойрогт Засгийн газрынхан Н.Энхбаярыг дагуулж ирсэн юм. Тэр үед би түүнийг үг хэлэх боломжгүй байдалд оруулсан. Н.Энхбаярыг хүчтэй байхад нь дуугарч чадаагүй байж, одоо юм ярилаа гэж бүү бодоорой. Үнэн мөнийг олох гэж би удаан хөөцөлдсөн. Тэгсээр яваад одоо мэдэж байна.

-Та Ганцхудагт байхдаа хүнд өвчтэй болсон гэж байна. Таны элэг өвчтэй байгаад Ганцхудагт орсны дараа хүндэрсэн гэж тухайн үед ойлгож байсан.

-Өмнө нь миний элэг эрүүл байсан. Ганцхудагт орсноос хойш маш хүчтэй өөрчлөлт илэрсэн. Миний амь насанд зориуд зохион байгуулалттай халдсан гэж би үзэж байгаа. Одоо ч эмчилгээ дуусаагүй. БНСУ-ын “Асан” эмнэлэгт шинжилгээ хийлгэхэд гаднын нөлөөнөөс болж элэг хордсон гэсэн хариу гарсан (бичиг үзүүлэв). Манай хууль хяналтын байгууллага ийм хууль бус сүлжээнд автчихсан юм байна.

Тухайн үед төрийн өндөр албан тушаалтан байсан намайг ингэж хэлмэгдүүлж чадсан юм чинь бусдыг нь бол яаж ч мэднэ. Хуулийг буруу ашигладаг прокурортоо хариуцлага тооцооч гэж би улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавд хандсан. Хариуцлага тооцохгүй байгаа. Тэгэхээр прокурорын байгууллага одоо ч хууль завхруулдаг хэвээрээ л юм байна.

Эх сурвалж “Өнөөдөр” сонин

Н.Энхбаяр, АТГ, Шүүх, Прокурорынхон С.Отгонбаярыг зохиомол хэрэгт золиослох зорилт тавьсан гэж үү?

Эх сурвалж: http://mongol.undesten.mn/wiki/show/name/%D0%9E%D1%82%D0%B3%D0%BE%D0%BD%D0%B1%D0%B0%D1%8F%D1%80+%D0%A1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B1%D1%83%D1%8F%D0%BD%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD

С.Отгонбаярын захиалгаар хийж, интернэтэд тавигдсан “Дуулиант хилс хэргийн мөрөөр

http://mongol.undesten.mn/wiki/show/name/%D0%9E%D1%82%D0%B3%D0%BE%D0%BD%D0%B1%D0%B0%D1%8F%D1%80+%D0%A1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B1%D1%83%D1%8F%D0%BD%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD

”С.Отгонбаяр нэг үе Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр аавын хаалга татсан. Энэ тухай С.Отгонбаярын захиалгаар хийж, интернэтэд тавигдсан “Дуулиант хилс хэргийн мөрөөр” гэсэн хоёр ангит кинонд тэрбээр хийсэн хэргийнхээ талаар тодорхой өгүүлсэн байгаа. Уг кинонд хүү О.Тэнүүнийхээ машиныг Онцгой байдлын газарт 49 сая төгрөгөөр шахсаныгаа цайруулах гэж баримт дэлгэсэн нь өөрийг нь барьж өгсөн. Уг машиныг Д.Намба гэдэг хүнээс худалдаж авсан гэж баримт дэлгэсэн нь Багануурын дулааны станцыг хувьчилж авсан “МААТ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намба бөгөөд өдгөө дархан цаазат Богд уулын бүс дэх Зайсан толгойн арыг ухаж, соёл амралтын төв байгуулахаар лус савдаг хилэгнүүлж буй “Оюуны ундраа”-гийн охин компани “Софт трейд”-ийн захирал Д.Намба юм.

Эх сурвалж: http://tsag.mn/3229-tas1.html

САЙД АСАН С.ОТГОНБАЯРЫГ ЦАГААТГААГҮЙ ГЭВ

Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаяртай холбоотой асуудал сүүлийн хэдэн өдөр хэвлэлийн хуудаснаас салсангүй. Түүний өмгөөлөгч С.Ганчимэг хэвлэлийн хурал хийлгэж янз бүрийн мэдэгдэл хийх болсон.

Монголын шүүгчдийн холбооноос “С.Отгонбаярт холбогдох хэргийг хянаж, хэргийнх нь талаар нэмж шалгах шаардлагатай гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас биш, хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаагүй” гэсэн утгатай хариу мэдэгдэл гаргасан юм. С.Отгонбаярт холбогдох хэргийг дахин шалгаж байх үед Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж Нийслэлийн прокурорын газарт С.Отгонбаярын өмгөөлөгч Ц.Монгол 2009 оны наймдугаар сарын 24-нд 08/24 тоот албан бичигтээ “Гэм буруугийн талаар маргахгүй.

Иймд С.Отгонбаярт холбогдох, Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож, харин 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завшсан гэж зүйлчилсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгуулах” санал гаргажээ. Энэ хүсэлтийг нь үндэслэн НПГ-аас Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон юм билээ.

Гэтэл өмгөөлөгч С.Ганчимэг хэвлэлийн хурал хийлгэж шүүх, прокурорын байгууллагын хуулийн хүрээнд гаргасан шийдвэрүүдийг гуйвуулж тайлбарлан, олон нийтийг төөрөгдүүлэн хуульчийн ёс зүйгээ ноцтой зөрчиж, баримт нотолгоогүйгээр шүүгч, шүүхийн нэр төрд бүдүүлгээр халдсан гэж дээрх холбооныхон үзэж байгаа юм.

http://mongolnews.mn/%D0%90%D1%80%D1%85%D0%B8%D0%B2/1oi

Эх сурвалж: Newsday.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (October 24, 2014 2:42:29 pm )

    Энхтайван гэж цагаан захтай хар солиот үүний үгийг хэнч сонсохоо байсан шүү дээ.
    Сонин хэвлэлд янз янзын гүтгэлгэ биччихсэн явдаг
    Гэвч цагаан солиотог нь мэдээд хэнч хүлээж авдаггүй шуурхай сайт дээр явалддаг хүүхэн дүртэй юм нь байдаг болохлоор л тавьсан юм байх даа

    • zochin (October 27, 2014 9:22:39 am )

      ene shuurhai site gej yuer ni hudlaa unen yum bichdeg unen yumiig bainga daragduuldag baliar gazar bna aa. ter ARIUKA gedeg ch biluu hen ch bilee MARTA gegch yanhan yavaldagchiin talaar yagad unen medeelliig avch hayasniig chini bid medej baigaa shuu. Yanhantai yavaldag BJ tei yu tohirsonig chini

      chamaig udahgui unen bulaig chini bas delgene ee, setguul zuin neriig gutaasan amitan

  • bolor (October 24, 2014 4:54:27 pm )

    turiin alban haagchiig ingej dairj doromjilj boldog yumuu

  • bi medne (October 24, 2014 7:32:39 pm )

    otgonbayaraa chi hen yum be, chamaig alaad hend heregtei yum, yumar ch hereggui, hen ch bish bj, ooriigoo aimaar unetei geed bodchihoj xaaaaaaaxa xa xaaaaaaaaaaaaax xax xa yamar Zorig asan bish, Dashbalbar asan bish, Zenee asan bish kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk, Enkhbayar ereonhiilogch bish kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk ooriig ni horlonoh gj bj geneeeeeeee kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk chi hen ch bish

  • bi medne (October 24, 2014 7:34:08 pm )

    tiim bolohoor ooriinhoo tuhai ooroo yariad l ooroo tshimd gargaad l nadaas oor hun setgegdel bichihgui tegeed l ooroo oorooroo toglood baij bai kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

  • Д.Г (October 25, 2014 12:02:49 pm )

    Энэ Отгонбаяр гэгч ёстой рөгийн амьтан байгаа юм. Алтанхуягаа чи үүнийг Увсын нутгийн л гэж авсан байх. Нямдоржийн хамаатан гэдэг. Ийм юмнуудаар АН-ыг бузарлах хэрэггүй ш дээ. Одоохон аөөж явуул

  • http://news.gogo.mn/r/89253 (October 26, 2014 9:18:59 am )

    http://news.gogo.mn/r/89253

  • Мэдэхгүй юм даа. монголын төр ийм садар, жудаггүй болчих гэж . . . (October 26, 2014 10:47:16 am )

    Энэ хүний хэлж ярьж байгаа бол өөрөө төрд хэрэгтэй зайран юм шиг байна. Ийм хүмүүс төрд хэрэгтэй бол эх орон хөгжих байх. Гэхдээ өдийг хүртэл яагаад ингээд таг жиг дуугүй явав. Ардчилсан нам гарахад албан суудлын төлөө явж өайсныг нь өи мэдэх юм байна. Прок.ын газар гэж угаасаа худал болсон намын системтэй болгосон гэхэд худлаас зөөөд байхгүй байх. Ер нь монголд ил харагддаггүй болохоос мафын бүлэглэл болчихсон байдаг юм билээ. Энэ эх орны ирээдүй хаашаа чиглэж байна вэ гэж бодохоор үнэхээр их айх юм. Монголчууд дэндүү хүлцэнгүй, дэндүү мулгуу юм шиг. Яагаад гэвэл бид нэргэсэн хойно нь буюу юу ч үгүй болсон хойноо хашгирч, орилж, уйлж цурхирч, уухайлан дайрах хүмүүс. Түүнээс нааш юмыг ойлготол хөдлөх хүмүүс биш ээ. Ёстой л сүх далайтал үхэрэ амгалан гэж эртний өвгөдийх ирээдүйг зөгнөсөн үгсийг бодох л цаг иржээ

  • bodol (October 26, 2014 2:10:05 pm )

    Uneniig ni ichleh geheer hench geseen ner hund erh medeliin toloo yuch hj chadahaar humuus shuu de…ooroo l suudal deere uldej bwal busad ni yahan ogt hamaaguil boltson tiim l niigem mongold bna shuu dee.

  • Ц.ОЮУНГЭРЭЛ (November 05, 2014 7:10:20 pm )

    БОЛЬЁ ОО

antalya rent a car