antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 23, 2014 6 comments

Төмөр замын асуудлаар гишүүд санал сэтгэгдлээ хэлэв

нийтлэсэн Admin

chuulУлсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.23/ үдээс өмнөх хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Дамжин өнгөрөх тээврийн урт хугацааны хөнгөлөлттэй нөхцлийг тохиролцох, түүнчлэн “Шинэ төмөр зам” төсөл болон түүнтэй уялдаатай хэрэгжих “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, бусад боловсруулах үйлдвэрийн төслүүдэд БНХАУ-ын санхүүжилтийн хөнгөлөлттэй эх үүсвэрүүдийг ашиглах зэрэг хэлэлцээ үр дүнд хүрсэн тохиолдолд уг боловсруулах үйлдвэрүүдээс БНХАУ-ыг чиглэсэн төмөр замын шугамын царигийн өргөн зэрэг асуудлыг цогцоор харж шийдвэрлэх боломжтой хэмээн Засгийн газрын зүгээс үзэж тогтоолын төсөлд тусгасан байна. Мөн Хятадын талтай хийж байгаа хэлэлцээ эерэг үр дүнд хүрсэн тохиолдолд боловсруулах үйлдвэрээс БНХАУ руу чиглэсэн шинээр барих төмөр замын зарим шугамын царигийн өргөний хэмжээ 1435 мм байх боломжтой. Хэрэв Хятадын талтай төмөр замын тээврийн хамтын ажиллагааны асуудлаар хийж байгаа хэлэлцээ амжилттай болсон тохиолдолд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар тогтоолын төслийг боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга: – Хэрвээ аймаг болгоноор хилээ сэтлээд нарийн цариг оруулж ирэх юм бол боловсруулах үйлдвэрийн тухай мартах хэрэгтэй. Өнөөдөр манай улс далайд гарцгүй улсын хувьд төмөр замын асуудлыг дотооддоо боловсруулах үйлдвэр, экспортлох бүтээгдэхүүн гэсэн эдийн засагтайгаа уялдуулж явуулах ёстой. Түүнээс бус компаниудын лоббигоор хилээ сэтлээд нарийн цариг тавих асуудлыг шийдэж болохгүй. Сая Тээврийн яамыг татан буулгасан. Одоо эзэнгүй байна. Иймд сайд нь, төрийн нарийн бичиг нь , ажлаа мэддэг олон жил явсан хүмүүс нь байхгүй байхад Их Хурлаар яаруу сандруу шийдэж болохгүй. Иймд яам нь байгуулагдаж сайд нь тавигдсаны дараа энэ асуудлыг ярья гэсэн горимын саналтай байна.

BSN_6880Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга: – Эхлээд зарчим барья, асуудлыг дэс дараатай явуулья. Иймд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгээ эхэлж өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Х.Баттулга гишүүний тавьсан саналыг дэмжиж байна. Төр ядаж хэлбэрийн хувьд төр шиг байж асуудлаа хэлэлцдэг байх ёстой. Сангийн сайд нь байснаар төсөвөө хэлэлцдэг, Зам тээврийн сайд байснаар төмөр замын бодлого, төмөр замтай холбоотой асуудлаа хэлэлцдэг байх хэрэгтэй байна. Эхлээд бодлогын бичиг баримтаа оруулж ирье. Дараа нь МАК-ын асуудлаа оруулж ирэх нь зүйтэй гэсэн саналтай байна.

Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг: – Монголын эдийн засгийн хөгжилтэй холбоотой том асуудлуудыг талцаж тойрч ярьсаар байгаад ямар ч асуудал шийдэхгүй улс орныхоо эдийн засгийг хэтэрхий олон жил хойш татаж байна. Дээр нь монголын төрд гадаад бодлого, төрийн бодлого гэж байдаг бол түүндээ үнэнч байх хэрэгтэй. Өнөөдөр төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгээ утга учиргүйгээр гацаах нь өөрсдөө эдийн засгаа хойш нь татаад зогсохгүй хоёр хөрш оронтойгоо ч цаашид юм ярих эрхгүй хүнд байдалд орно. Тийм учраас төрийн бодлого бол жинхэнэ бодлого болж явах ёстой. Гишүүдийн шүүмжлээд байгаа бидний ажлаа зохион байгуулж байгаа арга хэлбэрт үнэхээр асуудал байна гэдэгтэй санал нэг байна.

BSN_6926Ерөнхий сайд Н.Алтанхуяг: – Энэ бол нэлээд дуншсан асуудал. Урагшаа зөвхөн Хятад руу нүүрс гаргах гээд байгаа юм биш. Харин Хятадын нутгаар дамжаад далайн боомтууд руу гаргах, ингэхдээ боломжийн хэмжээний хямдралтай тарифийг Засгийн газрын хооронд тохирч чадсан. Тиймээс энэ асуудлыг дэмжээд шийдээд явья. Одоо маргаад байх зүйлгүй. Далан босчихсон. Иймд нарийн уу, өргөн үү гэдгийг хүлээж байгаа. Үүнийг шууд шийдэх ёстой. Мөн Хөөт гэдэг нь Чойбалсангийн хажуу талаас урагшаа Бичигт рүү явж байгаа чиглэл. Нөгөөх нь Сайншандаас Замын-Үүд. Гэтэл хоёр улсын Ерөнхийлөгч, дарга нарын айлчлалын үеэр бид үндсэн төмөр замдаа модернизаци хийх тухай асуудал хөндөгдсөн учир Сайншанд-Замын-Үүд гэсэн чиглэлийг больё гэж үзсэн. Гурван улсын хэмжээнд энэ асуудлыг ярьж шийдэх учир Засгийн газрын өргөн барьсан төслөөс Сайншанд-Замын-Үүдийн чиглэл хасагдаж, Тавантолгой- Гашуун сухайт, Хөөт-Бичигт гэсэн маршрутаар барья гэсэн. Харин Байнгын хорооны хуралдаанаас гаргасан саналаар хоёр асуудал нэмэгдсэн байна. Нэгд, Сайншанд-Ханги гэж орж ирсэн. Үүнийг заавал оруулж ирэх шаардлага байна уу. Засгийн газраас оруулж ирсэн асуудлаас зөрүүтэй байгаад болгоомжилж байна. Хоёр дахь нь Нарийн сухайт-Шивээ хүрэн. Энэ бол ойрхон 40 гаруй км. Үүнийг бас заавал өнөөдөр оруулах хэрэг байна уу. Саяхан том зам бариад дууссан байгаа. Иймд Засгийн газраас оруулж ирснээс өөр асуудал явж байгаад та бүхэн бодолтой хандаарай. Ялангуяа Сайншанд-Ханги чиглэлд боломж муутай. Иймд та бүхэн анхаарал хандуулаарай.

Гишүүд асуулт асууж дууссаны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нар танилцуулав. Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн асуултаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Нүднээс далд ор (October 23, 2014 4:48:17 pm )

    Энэ Якунины гар хөл болсон ЖЕНКО, ямар ч мэдлэггүй гудамжны хүүхэн Уянга нар эдийн засгийн хөгжилд гай бололгүй зай болоо. МАК-ын асуудал ч гэх шиг. Тэнэг авгай

    • Мэргэжилтэн (October 23, 2014 8:39:00 pm )

      Якунин ба Оросууд Батулга Гансух нар таагуй ханддаг

  • 900 сая (October 23, 2014 5:58:25 pm )

    900 сая хятад ажилчид орж ирж бариад 90 сая нь томор замаа арчилна гээд 4000 жилын хугацаатай улдэнэ дээ,,,

    • Мэргэжилтэн (October 23, 2014 8:36:22 pm )

      Монголын нутаг дэвсгэр дээр үйлдвэрүүд барьж гадаадын хүмүүс суурьших нь аюултай. Дамжин өнгөрүүлэх, хөршүүдийн төмөр замд тэр царигаар нь очиж холбогдоод 100 мянган км сүлжээг нь ашиглаж дэлхий нийттэй худалдаа хийх нь зөв.

  • Мэргэжилтэн (October 23, 2014 8:34:32 pm )

    Монголын нутаг дэвсгэр үйлдвэрүүд барьж гадаадын хүмүүс суурьших нь аюултай. Дамжин өнгөрүүлэх, хөршүүдийн төмөр замд тэр царигаар нь очиж холбогдоод 100 мянган км сүлжээг нь ашиглаж дэлхий нийттэй худалдаа хийх нь зөв.

  • бясалгагч (October 24, 2014 8:59:31 am )

    бясалгагч. хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг хөөрхийлэлтэй монгол биш хангай шиг түшигтэй хөршүүдийн дунд халгиж цалигаж амьдрах жаргалтай монгол болгоход түшээд маань ухааны цараагаа харуулж алтан дундажийг л олох хэрэгтэй дээ.

antalya rent a car