Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр олон нийтэд мэдэгдэл хийлээ. Тэрээр хэлэхдээ “АН дарга Н.Алтанхуягийн МАХН-ын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсныг АН-ын гишүүд, дэмжигчид цочирдон хүлээн авч байгаагаа хэлсэн юм. Учир нь, Засгийн газрын тэргүүн, АН-ын дарга Н.Алтанхуяг нь мянга мянган гишүүд дэмжигчидийнхээ үзэл бодол, хүсэл сонирхлыг үл ойшоон гэрээ байгуулсныг эрс буруу шаасан юм. Намынхаа дүрмийг мэдхийн дээдээр мэдсээр байж санаатайгаар зөрчиж, жирийн гишүүд дэмжигчдээсээ нуух замаар хийсэн энэ гэрээ нь улс төрийн ёс зүйтэй алхам бус, цэвэр хуйвалдааны шинжтэй үйдэл болох талаар хэлж байлаа.
Энэхүү гэрээнд бичсэнчлэн “нийслэл, хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчинг дэмжиж ажиллана гэсэн заалтыг нийслэлийн нутаг дэвсгэрт дагаж мөрдөхгүй гэдгийг хатуу мэдэгдье.” гэлээ.
Үүл баатрын унтууцыг төрүүлж жирийн мянга мянган гишүүдийнхээ бухимдлыг төрүүлсэн Н.Алтанхуягийн нууцлаг гэрээний эсрэг байгаа Нийслэлийн ардчилсан намын гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь уншигч танд хүргэж байна.
Мэдэгдэл
АН-ын дарга Н.Алтанхуяг 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр МАХН-ын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсныг Нийслэлийн АН-ын гишүүд, дэмжигчид цочирдон хүлээн авлаа. Олон нийтийн мэдээлийн хэрэгслүүдээр цацагдсан энэхүү гэрээг Засгийн газарт хамтарч байгаа “Шударга ёс” эвсэлтэй байгуулсан мэтээр ойлгуулахыг улайран зүтгэсэн боловч ачир дээрээ МАХН-тай далдуур улс төрийн тохиролцоог хийжээ гэж дүгнэхээр байна. Энэхүү тохиролцоог намынхаа дүрмийг санаатайгаар зөрчиж, жирийн гишүүд, дэмжичдээсээ нуух замаар хийсэн нь улс төрийн ёс зүйтэй алхам бус, цэвэр хуйвалдааны шинжтэй үйлдэл юм.
АН-ын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн дүрэм ёсоор бол улс төрийн бусад нам, эвсэлтэй хамтран ажиллах, гэрээ байгуулах тухай асуудлыг намын дарга ҮЗХ-ны хурлаар хэлэлцүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, өөр нам, эвсэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулах эсэхийг шийдэх бүрэн эрх дүрмээр Н.Алтанхуягт бус гагцхүү ҮЗХ-нд бий. Гэтэл АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-тай, олон нийтийн дунд хэдийнээ авилгын “загалмайлсан эцэг” гэгдэх болсон Н.Энхбаяртай 2024 оныг дуустал хүчин төгөлдөр үйлчлэх хатуу заалт бүхий гэрээ байгуулсан нь намын дүрмийг санаатайгаар зөрчиж, гишүүд дэмжигчдийн итгэлийг хөсөрдүүлсэн, манай намын үнэт зүйлсийг уландаа гишгэсэн туйлын хариуцлагагүй үйлдэл боллоо гэж Нийслэлийн АН үзэж байна.
Гарын үсэг зурсан хамтран ажиллах гэрээнд 2016, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН, МАХН-тай түншлэн оролцох, тэр ч бүү хэл тойрогт нэр дэвшигчдийг тохиролцох тухай далд бөгөөд хорон утгатай заалтууд тусгасан нь намын гишүүдийн бухимдлыг дээд цэгт нь аваачиж, намын эв нэгдлийг бусниулж, манай намд итгэх олон нийтийн итгэлийг сулруулж эхэллээ. АН-ын дарга Н.Алтанхуягийн гарын үсэг зурсан энэхүү гэрээнд бичсэнчлэн “УИХ-ын ээлжит сонгуулийн мажоритар тойрогт хоёр намын нэр дэвшигчид бие биенийхээ саналыг хуваалцахгүй байх зарчимд нийцүүлэн хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь зохицуулна”, “…нийслэл, хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчнийг дэмжиж ажиллана…” гэснийг нийслэлийн нутаг дэвсгэрт дагаж мөрдөхгүй гэдгийг Нийслэлийн АН хатуу мэдэгдье. Энэ мэт хэсэг бүлэг хүний дүрэмгүй тоглолт, хуйвалдааны улс төрийг даруй зогсоож, намын дотоод эв нэгдэл, гишүүдийн эрх ашигт харшилсан бусармаг гэрээг даруй цуцалж, гэрээ байгуулсан этгээдтэй хариуцлага тооцохыг ҮЗХ-ны хурлаас шаардаж байна.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл
Холбоотой мэдээ
-
Иргэн (October 23, 2014 2:57:47 pm )
Үүл баатраа Таньд баярлалаа. Хэн нь ч дуугарахгүй байх гэж яасан их айваа. Ардчилаа, Ардчилсан намаа аврая. Гишүүд дэмжигчид чинь хүлээж байна. Одоо хийхгүй бол дэндүү оройтон. А намын дарга ёс зүй, үнэт зүйл гэж байна уу? Арай ч дээ.
-
Anonymous (October 23, 2014 3:02:51 pm )
Vvl baatariig demjijtsgeerei hotiin ongo vzemj bol vvl baatariin hiisen ajil shvv
-
зочин Баатар (October 23, 2014 9:10:48 pm )
Энэ гэрээнд нэг их аюултай юм харагдахгүй л байх шиг байх юм. Харин ч МАХН – ынхан ялалт байгууллаа ч гэсэн 2024 оныг хүртэл төр засгийн эрх барих эрх эдлэхгүй л юм байна шүү дээ. Н.Эхбаяр ийм мунхаг хүн байсан юм гэж үү. .
-
Bold (October 24, 2014 8:49:25 am )
Ene hurtsiin tasagaas orogson hudalch hulgaich abilagch Altanhuyagig zailuultsgaay ATGazar shalagbal taarna
4 Comments