Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүх шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж өлсгөлөн зарлаад байгаа билээ. Түүнийг “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөг идсэн хэргээр М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарын хамт АТГ-аас өнгөрсөн долдугаар сарын 29-нд цагдан хорьсон юм. Тэгвэл түүний биеийн байдал муу байгаа гэнэ. Өлсгөлөн зарлаад арав гаруй хонож байгаа бөгөөд хуурай өлсгөлөн зарласнаас болж бие нь муудсан тул хорих ангийн эмч нар үзлэг хийжээ. Үзлэгээр цус нь өтгөрч, цус бүлэлгүй болсон, хоёр бөөр үрэвссэн, зүрхний хэм алдагдсан гэсэн дүгнэлт гарсан байна. Иймээс хорих ангийн эмч нар яаралтай эмнэлгийн тусламж авах ёстой гэсэн боловч АТГ-ын байцаагч нар хариу өгөөгүй гэнэ. Л.Гансүхийн хувьд хуурай өлсгөлөнгөө зогсоохгүй бол бие нь улам муудаж, амь насаа алдаж болзошгүй юм. Гэвч Л.Гансүх өлсгөлөнгөө зогсоохгүй гэсэн бөгөөд тэрээр хэлэхдээ “миний шаардлагыг биелүүлэхгүй бол амь насанд аюултай байсан ч хамаагүй. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад улс төрийн зорилгоор хорьж буй энэ үйлдлээ зогсоо” гэсэн шаардлагыг АТГ-т тавьжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Шударга байгч (October 23, 2014 9:33:38 pm )
МоАХ – Ард түмний хөдөлгөөнийг улстөр албан тушаалд ашиглаж улстөрийн хүчин гэж хууль бус үйл ажиллагаа явуулсан хүн бол Баттулга шүү
1 Comment