antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 23, 2014 2 comments

Ерөнхий сайд Үндсэн хуулийг зургаа дахь удаагаа зөрчсөнөө өөрөө хүлээн зөвшөөрлөө

нийтлэсэн Admin

altahuyg sdЕрөнхий сайд Н.Алтан­хуягийн гарга­сан алдаатай шийд­вэрүүд өнгөрөн хоёр жилийн хугацаанд зургаан удаа Үндсэн хуулийн Цэцэд дуудагдаж, рекорд амжилт тогтоогоод байгаа. Өнгөрсөн хугацаанд тэр­бээр сонгуулиар намын сур­талчилгаанд ажиллаж байсан, төрийн албанд тэн­цэхгүй хүмүүсийг албан тушаалд хууль бусаар то­милсон олон жишээ бий. Тодруулбал аймгийн Засаг дарга нарыг хууль бу­саар томилж, түр орлон гүй­цэтгэгч гэх хууль бус томилгоог хийсээр ир­сэн. Түүний томилгоо жил дамжин, хууль хя­налтын байгууллагуудад шалгагд­саар өнөөдөртэй золголоо. Тухайлбал, Төв аймаг, Хөвсгөл, Баянхонгор, Дор­нод, Говьсүмбэр гэх мэт айм­гуудын Засаг даргыг то­милохдоо хууль зөрчсөн байдаг.

Эдгээрээс Говьсүмбэр аймгийн Засаг даргын асууд­лыг онцолъё. Ерөн­хий сайд өнгөрсөн оны аравдугаар сарын 9-ний 158 дугаар тогтоолоороо Л.Одсэрийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилсон. Гэвч энэ томилгоо хууль бус байсан гэдэг. Учир нь Говьсүмбэр аймгийн ИТХ 17 гишүүнтэй бөгөөд хуульд зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх­тэй гишүүдийн илүү нь хурал­даанд байлцсанаар шийдвэр хүчин төгөлдөр болох учиртай.

Гэтэл Говьсүмбэр айм­гийн ИТХ-ын хуралдаан АН-ын есөн гишүүнтэйгээр хуралдаж, Засаг даргаа томилж, энэ томилгоог нь Ерөнхий сайд шууд бат­ламжилжээ. Л.Одсэрийг томилох тогтоолыг гаргасан хуралдааны ирц хуульд зааснаас дутуу байснаас гадна хуралдаанд оролцсон гэх есөн төлөөлөгчийн гурав нь ИТХ-ын төлөөлөгчөөр хууль бусаар сонгогдсон байсныг Улсын дээд шүүх тогтоон хүчингүйд тооц­чихсон.

Өөрөөр хэлбэл Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор дээрх гурван хүн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон нь хууль зөрчсөн үйлдэл аж. Нэг ёсондоо хүчингүйд тооцогдсон эрх зүйн чадамжгүй этгээдүүд буюу хурлын төлөөлөгч биш хөнд­лөнгийн этгээдүүд ирц бүрдүүлэн оролцсон хүчин төгөлдөр бус хуралдааны тогтоолыг Н.Алтанхуяг батламжилсан гэсэн үг. Ингэс­нээр түүний захи­рамж хууль зүйн хувьд Үндсэн хуулийн70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, …тө­рийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, …үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг зөрчжээ.

Дараагийн асуудал нь Баянхонгор аймгийн За­саг дарга Дагвадоогийн Амар­санааг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Дамдин­сүрэнгийн Жаргал­сайханыг томилох шийдвэр 2012 оны арваннэгдүгээр сарын 30-нд гарсан байдаг. Энэ томилгоо нь хууль бус томилгоо бо­лохыг аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг удаа дараа­лан анхааруулж байсан бо­ловч ИТХ дахь АН-ын бүлэг олонхоороо хүч түрэн шийд­вэрлэсэн.

Д.Жаргалсайхан нь айм­гийн Засаг даргад нэр дэвшүүлэх наад захын хам­гийн ойлгомжтой шал­гуур болох төрийн албанд гурван жил ажиллаагүй, төрийн ажлын туршлагагүй ч өөрийгөө төрийн албанд ажиллаж байсан эсэхийг тогтоолгохоор анх 2013 оны 12 сард Баянхонгор аймгийн сум дундын 3 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх уг асуудлыг 2014 оны 04 сарын 03-ны өдөр хэлэлцсэн ч шүүх хуралдаанд Д.Жаргал­сайхан өөрийн биеэр хүрэл­цэн ирээгүй гэсэн үндэс­лэлээр асуудлыг шийд­вэрлэхээс татгалзаж гомдлыг өөрт нь буцаасан тул Үндсэн хуулийн Цэц хэргийг сэргээсэн байна.
Гэтэл Д.Жаргалсайхан дахин цаг хожихоор 2014 оны 06 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн сум дундын 3 дугаар шүүхэд хүсэлт гаргажээ. Мөн хоёр ч удаагийн шүүх хуралд өөрийн биеэр оролцоогүй бөгөөд гомдол гаргасан нэ­хэмжлэх нь үндэслэлгүй байсан учраас 2014 оны 08 сарын 18-ны өдрийн 09.00 цагаас Баянхонгор аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд Хүсэлт гаргагч: Дамдин­сүрэнгийн Жаргалсайханы ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэл­тийг хянан хэлэлцжээ.

Сум дундын 3 дугаар шүүхийн ШИЙДВЭР-ээс тоймлон хүргэвэл:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Жаргал­сайханыг 2010 оны 12 сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэл хуга­цаанд Баянхонгор айм­гийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсныг төрийн албанд ажиллаж байсанд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заа­­сан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ” гэж заасан ба Д.Жаргалсайханы 2010-2013 онд ажиллаж байсан Баянхонгор аймгийн Ардчилсан намын орон тоо­ны даргын ажил, алба нь төрийн албанд хамаарахгүй болно.

Д.Жаргалсайханы 2010-2013 онуудад Баянхонгор аймгийн Ардчилсан намын орон тооны даргаар ажиллаж байсан хугацааг 1995 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийг баримтлан төрийн алба хаасан хуга­цаанд оруулж тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул уг хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийд­вэрлэх нь зүйтэй гэж үзжээ.

Дээрх шүүхийн шийд­вэрээс харахад Баянхонгор аймгийн ИТХ, дарга Д.Ширмэн болон ИТХ дахь АН-ын бүлэг төрийн албаны шалгуур хангаагүй Д.Жаргалсайхан гэгчийг аймгийн Засаг даргаар то­ми­луулахаар олонхоороо хүч түрсэн буруу шийдвэрээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хуу­ран мэхлэж хууль бус шийдвэр гаргуулсан нь то­дорхой байна. Ийнхүү хууль бус Засаг дарга Д.Жаргалсайханы гар­­гасан шийдвэрүүд бүгд хууль бус шийдвэр бай­сан гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой болж байна. Энэ асуудал явсаар Үндсэн хуулийн Цэцэд да­хин очсон. Гэвч Цэц асуудлыг хэлэлцэхгүй удсан ч хуульд заасан хугацааны дагуу хэлэлцэхээс аргагүйд хүрч, тэр тусмаа Ерөнхий сайд буруутах нь ч тов тодорхой болоод иржээ. Тэгмэгц Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа “нутгийн дүү” Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Цэцийн хурлын шийдвэрээр та буруутах нь гээд дуул­гачихсан бололтой юм. Учир нь 2014 оны арав­дугаар сарын 15-нд 126 тоот захирамжаараа “За­саг даргаар томилох, аж­лаас чөлөөлөх тухай” Ерөн­хий сайдын 2012 оны арван­нэгдүгээр сарын 30-ны 80 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй бол­сонд тооцсугай” хэмээсэн байна. Өөрөөр хэлбэл Баян­хонгор аймгийн Засаг даргаар Д.Жаргалсайханыг томилсон минь буруу байжээ” гэсэн буултыг Цэ­цийн шийдвэр гарахаас өмнө хийлээ. Гэвч энэ нь Ерөн­хий сайд гэм буруугүй гэсэн үг биш.

Тэрбээр хууль бус шийдвэрээрээ бүтэн хоёр жил Д.Амарсанаагийн оронд Д.Жаргалсайханыг ажил­­­луулсан шүү дээ. Ха­рин баригдахынхаа өм­нө алдаагаа засчихаад “Би гэмгүй” гээд байвал Монголд гэмтэй хүн олдох­гүй. Халаасны хулгайч хүр­тэл бусдын эд зүйлийг хулгайлж аваад ашиглаж хэрэглэж байгаад цагдаад баригдахаараа “Уучлаарай, буцаагаад өгчихье. Одоо би буруугүй” гэдэггүй биз дээ. Учир нь гэм хийсэн л бол хийсэн. Үйлдлээ цайруулсан эсэх­ нь өөр асуудал. Цаа­шид ч Ерөнхий сайдын алдаатай шийдвэрийн эсрэг гомдол гаргах бүрт Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гар­гахаас өмнө Ерөнхий сай­даа хамгаалж урьдчилан мэдэгдэж шийдвэрийг нь засч залруулуулаад байх юм бол Ерөнхий сайд хэзээ ч буруутахгүй нь тодорхой байгаа биз.

Ингэж Үндсэн хуулийг удаа дараа зөрчдөг Ерөнхий сайдтай байх шаардлага байна уу. Ардчилсан пар­ламентат оронд заавал ийм Ерөнхий сайдаар Үндсэн хуулийг удаа дараа зөр­чүүлэн байж, алдаа нь ил­рэхийн өмнө амжиж бул­туулан байж Гүйцэтгэх засаг­лалыг тэргүүлүүлэхээр тогтоон барих ноцтой шалт­гаан байхгүй бол УИХ-ын гишүүд энэ асуудлыг онцгой анхааралдаа авч ха­риуцлага тооцож болохгүй гэж үү.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Ард түмэн (October 27, 2014 3:03:10 pm )

    Улс тѳрийн мѳнгѳнд шуналаар ямар мухай хорон санаатай байдагийн бэ??? огцор!!!

  • Өөрөөр хараач ээ (November 02, 2014 5:25:54 pm )

    Ардчилсан Намын Хэсэг нөхдүүд өөрсдийн байр сууриа хадгалж үлдэхийн тулд намын дотоод сонгууль ҮЗХ-ны сонгуулийг хорьсон нь буруу нь харагдаж байна. ҮЗХ-ийн сонгууль уг нь намын лидер гаргаж ирдэг эрүүл сонгууль байсан. Хуучин кадруудад бол хэцүү байсан байх л даа. Ардчилсан Намын цус уг нь энэ сонгуулиар сэлбэгддэг байсан юм. Одоо бөглөрчихөөд амь тавих гэж байна. Сэлгээгээ хийгээч ээ? Одоогийн ҮЗХ тэртэй тэргүй өөрөө чадамжгүй шүү дээ. Үндсэн дүрмээ өөрсдөдөө тохируулж тоглоод байгаа юм чинь. Энэ байдлаар эрүүл нэг хэсэг нь орилоод л байна. Ихэнх нь албан тушаалаасаа салах айдасдаа хүлэгдэн арчаагүй байдалд орж байна. Ялагдана гээд айгаад эрүүлжих эмчилгээгээ хийхгүй бол ӨӨРСДИЙГӨӨ АЛЬ ЭРТ ӨВЧИНТЭЙГӨӨ ЭВЛЭРСЭН ӨТӨЛЖ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ХҮНТЭЙ адилтга…..
    НАМЫН ИХ ХУРЛАА ЗАРЛА ДААА

antalya rent a car