antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2011 5 comments

Улс төрийн тэмцлээр уул уурхайн компаниудыг дээрэмдэх үү?

нийтлэсэн Admin

-Төрийн өмчит уурхайнууд ашиглалтын талбайгаа алдаад дуусчээ- Цаагуур чинь төрийн өмчит уул уурхайн талбайгаас алдагдаж бөөн эрэл болж байна. Хэн авчихав, хэний захиалга байв гээд бөөн хардлага явж байх шиг байна шүү. Сонсох нь ээ төрийн өмчит “Шивээ-Овоо”-гийн ашиглалтын талбайгаас “Шинэ-Шивээ”, “Адуун чулуу”-ны нүүрсний уурхайн талбайгаас “МАК”, “Багануур”-ын нүүрсний уурхайн ашиглалтын талбайгаас “Алтай гоулд” компани авчихсан гэнэ.
Эдгээр стратегийн орд бүхий газраас өмнө Эрдэнэтийн ашиглалтын талбайгаас нэр бүхий компани тууж Засгийн газар хүч хэрэглэн буцааж авсан. Хэдэн жилийн өмнө Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн орд газраас “БЛТ”, мХустайн төмөр” гэх мэт компаниуд авчихсан байв. “БЛТ”, “Хустайн төмөр” компаниуд Сэлэнгэ аймгийн нутгаас төмрийн хүдэр олдворлож БНХАУ руу гаргаж байсан юм. Энэ үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Т.Ганболд хэвлэлээр “Монгол Улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордоос хулгай хийлээ” хэмээн сүр дуулиантай зарласан.
Ингэсний хүчинд Хятадын хөрөнгө оруулалт бүхий хэд, хэдэн компаниудыг хөөн гаргаж эздийг нь шоронд хийж билээ. Төр Засаг ингэж компаниудад хүч чадлаа үзүүлсэн хэрэг. Харин одоо нэр бүхий компаниудад төр засаг хүчирхийлэл үйлдэх гэж байна. Тухайлбал “Шивээ-Овоо” хувьцаат компанийн алдагдсан газар нутгийг буцаах үйл ажиллагааг хөдөлгөөний дэмжлэгтэйгээр Засгийн газар хийх шинжтэй болов. Чухам “Шивээ-Овоо” компани орд газрынхаа 90 шахам хувиа ямар замаар алдсан юм бол. 1997 оны ашигт малтмалын хуулиар шаардлага хангасан өргөдөл гаргасан иргэнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог байсан.
Энэ хуулийн дагуу бөх голдуу нөхдүүд өглөө эртлэн Геологи, уул уурхайн кадастрийн албанаас тусгай зөвшөөрөл авдаг байв. Тэр үед иргэн Н.Мөнх-Эрдэнэ Говь-Сүмбэр, Дорноговь аймгийн Шивээговь, Даланжаргалан сумдын нутагт хайгуулын зөвшөөрөл хүсчээ. ГУУКА түүний өргөдлийг хүлээн авч 2004 оны наймдугаар сарын 26-ны өдөр 1114 дүгээр шийдвэрээр 8294Х, 8296Х, 8297Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон гэнэ.
Мөн иргэн Б.Цэрэндолгорт ГУУКА-ны 1574 дүгээр шийдвэрээр 8829Х, 8830Х тоот хайгуулын зөвшөөрөл олгосон байгаа юм. Үүнээс гадна Дорноговь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нар дэмжсэн санал өгчээ. Хэсэг хугацааны дараа Н.Мөнх-Эрдэнэ, Б.Цэрэндолгор нар хайгуулын тусгай зөвшөөрлүүдээ “Шинэ-Шивээ” ХХК-д шилжүүлж бүртгүүлсэн байдаг юм билээ. “Хувьсгалын эхэн үе” гэдэг шиг хайгуулын лицензийг хэн хүссэнд нь олгодог байсан. Харин төрийн өмчит уурхайнууд хажуу хавирганд нь хэн газар авч байгааг тоосонгүй. Яагаад тоогоогүй вэ гэхээр өөрсдийн нь өмч биш учраас шахааны бизнесээ хийх гээд ухаан жолоогүй байсан биз.
УИХ-аас 2006 онд ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт орж ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг шинэчлэн батлахаар болжээ. Тухайн үед “Шивээ-Овоо”, “Адуунчулуун”, “Багануур” гэх мэт төрийн өмчит уурхайнууд ашиглалтын талбайгаа шинэчлэн бүртгүүлсэнгүй. Харин нөгөө хувийн компаниуд тусгай зөвшөөрлөө шинэчлэн бүртгүүлээд зогсохгүй улсын хөрөнгөөр ашиглалтын хайгуул хийсний төлбөрийг төлөөд эхэлсэн байна. “МАК” л гэхэд улсын хөрөнгөөр хайгуул хийсний төлбөрт хэдэн зуун сая төгрөг төлсөн байдаг юм билээ.
Төрийн өмчит компаниуд гэнэт сэрсэн мэт “Стратегийн орд газраас авчихсан байна” хэмээн орь дуу тавьсан. Ердөө тавхан жилийн нөөцтэй үлдсэнээ сая л мэдэв. Тэгээд шүүхдэж гарлаа. Төсвийн хөрөнгө зарлагадан хувийн компаниудтай Дээд шүүх дээр очтол заргалдаад ялагдсан. Яагаад гэвэл хувийн хэвшлийнхэн нэг ч хууль зөрчөөгүйг Дээд шүүх тогтоосон. Үүнээс цааш хөх тэнгэр байгаа учраас нам зогсчээ. Тэгээд улс төрийн намуудын дэмжлэг авах гэж чармайж эхэлсэн. иШивээ-Овоо”-гийн асуудалд олны анхаарлыг татахын тулд огт хамааралгүй МАН-ын генсек У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын нэрийг хавчуулж үзлээ. Нэмэр алга.
Сонгууль ойртож байгаа учраас “Соотон халтар”-ууд сортосхийж төрийн өмчийг “нийгэмчлэх” ажилд ханцуй шамлан орохоор шийдлээ. Яг ийм үйл ажиллагаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрт явагдсан. Тус үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Нацагдорж хүргэн, дүү нарын хамт Хүдэр, Баянгол, Хараа гэх мэт хэд хэдэн сумдын нутаг дамжсан хүдрийн ордыг 1997 оны хуулийн хүрээнд авчихсан байж. Тэгэнгүүт Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн зүгээс “БЛТ”, “Хустай төмөр” компанийг татвар төлөөгүй гэх үндэслэлээр эрүү үүсгүүлэн хориулсан. Нийтдээ 12 тэрбум төгрөгийн хүдэр татваргүй ачуулсан хэмээн буруутгаад орд газраа буцаан авсан. Тэгэхдээ тавьсан төмөр зам, барилга байгууламжтай нь ил цагаан дээрэмдсэн.
Сонирхуулахад Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захиалгаар иргэний хөдөлгөөний нөхдүүд “Хүнд даацын машинууд газрын хөрсийг эргүүлж байна” хэмээн жагсаж байв. Яг ийм аргаар “Эрдэнэт” үйлдвэр газар нутгаа эргүүлэн авсан түүх бий. Төрийн өмчит уул уурхайн компаниудын хөшүүн, хойрго байдлаас ийм асуудал гардаг аж. Алгын чинээ цаасыг сунгуулчихгүй байсаар хамаг байдаг газраа алдчихсан юм. Зарим нэг уурхайн удирдлага ашиглалтын талбайгаа өөрсдөө зарчихсан мэдээлэл байдаг. Нөгөө талаараа дээрх уурхайнууд ямар ч зорилт, төлөвлөлт үгүй явсан нь харагддаг юм. Зорилт, төлөвлөлтөө арав, хорин жилээр хийдэг төрийн өмчит компани байсан бол “МАК” мэтийн уурхайнуудыг дор нь бариад авах байлаа.
“Багануур” хувьцаат компанийн ашиглалтын газраас “Алтай гоулд” компани авчихсан. Хоёр шатны шүүхээр явсаны эцэст “Багануур”-ын уурхайн удирдлага “Алтай гоулд” компанид эвлэрэх санал тавьсан. Тэгсэн хэрнээ л УИХ-ын гишүүдийг үзэхээрээ “Улс төрийн дэмжлэгтэй компани ашиглалтын талбайг минь авчихсан” гэж ёс мэт үглэнэ. Уг нь манай ашиглалтын талбай гээд пайз ч болохнээ хатгачихсан байсан сан бол асуудал ингэж хүндрэхгүй байв.
“Таван толгой” орд ч гэсэн газар нутгаасаа алдсаан. Тэр нь “Дайцүки” компани. Бас заргалдаад явж байна. Япончуудын хөрөнгө оруулалттай тэрхүү компани Засгийн газарт мянган айлын орон сууц барьж өгье гэж байна. Авлигадах гэж байгаагийн хэлбэр юм болов уу даа. Үүнээс гадна Хөвсгөлийн фосфоритын ордод ч гэсэн ийм асуудал бий. Иргэд, аж ахуйн нэгж орд газраас хулгайлаагүй. Хуулийн хүрээнд л ашиг орлого олох зорилготойгоор “мэдсэн ч мэдээгүй” царай гаргаад дайрсан болов уу. Төр засаг орд газартаа хайхрамжгүй хандсан уул уурхайн компаниудтай хариуцлага тооцохын оронд улс төрийн тэмцлээр дэмжиж эхлэв. “Багануур”, “Шивээ-Овоо”, “Адуунчулуун” гэх мэт уурхайнууд мянга шүүхдээд нэмэргүй учраас нэр бүхий компаниудтай харилцан тохирсны үндсэн дээр орд газраа буцаан авах гарц байгаа юм билээ.
Үүнээс гадна төрийн өмчит уурхайнуудыг хувьчлах жагсаалт гарсан. Тус уурхайг сонирхож буй бүлэглэлүүд томоохон нөөцтэйгээр авахыг хүсч байгаа юм. Тийм учраас олон жилийн дараагаар төрийн өмчит уурхайнуудын алдагдсан газар нутагт санаа тавиад эхэлсэн сураг байгаа юм. Эцэст хэлэхэд Засгийн газар хот суурин болтлоо өргөжсөн уурхайнуудын алдагдсан талбайг яаж буцааж авах нь тодорхойгүй байна.
Т.Цогт-Эрдэнэ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • dalaman airport transfers (February 19, 2014 1:40:08 am )

    I really like it when individuals get together and ***re views. Great website, stick with it!

  • Reviews (February 19, 2014 4:42:00 am )

    I want to to thank you for this good read!! I definitely loved every little bit of it. I’ve got you saved as a favorite to look at new stuff you post…

  • Viagra (February 19, 2014 6:57:22 am )

    Everything is very open with a very clear description of the challenges. It was truly informative. Your site is extremely helpful. Thanks for ***ring!

  • Viagra (February 19, 2014 7:27:00 am )

    people watch these movies? only to see these parts…thanku

  • Mesothelioma (February 19, 2014 8:14:42 am )

    I’m amazed, I have to admit. Seldom do I come across a blog that’s equally educative and amusing, and let me tell you, you’ve hit the nail on the head. The problem is something that not enough folks are speaking intelligently about. Now i’m very happy that I stumbled across this in my search for something regarding this.

antalya rent a car