antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 22, 2014 12 comments

Ц.Оюунгэрэл сайдын амийг аварчээ

нийтлэсэн Admin

unenГүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуяг суудлаа хамгаалахын тулд долоон сайдыг танхимаасаа гаргав. Тэр ч бүү хэл үзэл баримтлал, онол практик гээд аль ч талаараа сүүдэр нь ч нэгсэмгүй МАХН-тай гар барьж, эвийн гэрээнд гарын үсэг зурлаа. Яахав, өөрөө танхимаа бүрдүүлж өөрөө оруулж ирсэн хэдэн сайдуудаа ойлгуулсан байх. Андууд минь хоёр жил идэж уух боломж олгосон. Олон юм ярихгүй юм байгаа биз гээд явуулсан бололтой, цаадуул нь ч Ерөнхий сайдыг тал бүрээс нь дайрч байхад чимээгүй л сууна, нэг муу эрийн шийр зааж байгаа санаатай.

      Анхнаасаа энэ хэдэн сайдын нэр дурдагдаж байсан төдийгүй ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Н.Алтанхуягийн танхимаас туугдах сайд нарын нэгдүгээрт эрэмбэ эдэлж байсан ч санамсаргүй шалтгаанаар үлдчихлээ. Албан ёсоор бол “шинэчлэлийн Засгийн газар Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг байгуулахдаа яамны бодлого, үйл ажиллагаагаар дамжуулан даяаршлын эрин зуун дахь Монгол Улсын соёл, спорт, аялал жуулчлалын салбарт бусдаас ялгарах онцлогийг хамгаалах, тодотгох нэмэгдүүлэх зорилго тавьсан билээ. Тиймээс Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдаж, шинэчлэлийн Засгийн газрын байгуулсан хэд хэдэн яамд чиг үүргийн хувьд төсөөтэй яамдуудад нэгдсэн ч Соёл, спорт, аялал жуучлалын яамыг хэвээр үлдээлээ. Түүнчлэн салбарын сайдыг ч халж, сэлгэсэнгүй. Үүнийг яам болон яамны удирдлагын өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлуудын үр дүн хэмээн соёл, урлаг, спортын олон зүтгэлтэн, мэргэжилтэн, ажилтан, тамирчид хэлж байгаа ажээ” хэмээсэн байна лээ.

      Энэ бол Ц.Оюунгэрэл ба түүний нөхдийн явуулж буй мэдээлэл. Түүнээс бус хамгийн тэргүүнд Монгол Улсын соёл урлагийн нэрийг шалан дээр унагасан хүн бол салбарын сайд хэмээн хэлдэг. Ямар сайндаа л хэдэн хэлхээтэй ясыг “Монголын үндэсний их өв соёл” гээд зогсож байхав дээ. Уг нь ийм сайдыг туухаас өөр арга байгаагүй л дээ.

    Харин Засгийн газар тарах, бүтэцэд өөрчлөлт орох тухай яриа гарах ахуйд л мань сайд маань спортынхонг дагаад туучихсан. Спортын чиглэлд гайгүй анхаарал хандуулаад авсан. Яг энэ мөчтэй дөрөө харшуулаад Жүдо бөхийн дэлхийн аваргын тэмцээн болж, манай тамирчид амжилттай оролцон аварга ч төрүүлэв. Үүний зэрэгцээ хүндийн өргөлтийн дэлхийн аваргаас алт мөнгө, хүрэл медаль хүртлээ. Үүний шилийг дараад чөлөөт бөхийн дэлхийн аваргаас алт болон бусад медаль бас л хүртэв. Өсвөрийн шатарчид ч дэлхийн дэвжээнд шуугиан тарив. Энэ бүх амжилтыг Ц.Оюунгэрэлтэй холбон шуугив. Энэ хэрээр салбарын сайдын нэр хүнд ч Н.Алтанхуягийн танхимаас цойллоо. Аргагүй, салбарынх нь сайд спортын энэ амжилтнуудыг өөртэйгөө наалгаад бичүүлээд байв. Уг нь бол манай тамирчид зарим нэг тэмцээн уралдаанд бараг л хувийнхаа зардлаар явах шахаж байсан. Му унэртэй хувийн хэьшилийнхэн л спортынхны зардлыг залгуулж байсан нь ч баримтаар бий. Түүнээс бус Ц.Оюунгэрэлд огт хамаагүй зүйл л дээ.

     Гэсэн ч их гэгээн шуугиан дундуур салбарын сайд маань Азийн олимпийн баг тамирчидтай Солонгосыг зорилоо. Манай тамирчид ч ёстой л нэг Азийн цээжинд дуулиан тарьсан амжилтыг үзүүллээ. Өнөөх салбарын сайдын маань нэр ч бараг Монголоос хальж, Азийн хэмжээнд түгсэн гэхэд хэтийдэхгүй. Ийм их гэрэлт дуулиан дундуур ССАЖЯ-ыг татан буулгаж, сайдыг нь гудамжинд гаргахгүй л дээ. Ямар ч тэнэг Ерөнхий сайд ийм зүйл хийхгүй нь ойлгомжтой. Хэчнээн татан буулгах, сайдыг нь унагах нийгэм улстөрийн захиалга байсан ч Ерөнхий сайдад спортынхны амжилт шавар хаасан гэхэд болно.

      Яг үнэндээ Ц.Оюунгэрэлийн амийг спортынхны амжилт л аварсан шүү дээ. Тэгэхээр салбарын сайд маань өөрөө ч мэдэж байгаа учраас энэ салбарт ихээхэн анхаарал хандуулах байх. Тэгэхээр сайдыг суудалдаа үлдэхэд гойд үүрэг гүйцэтгээгүй урлаг, утга зохиолын салбар яах билээ.

С.Баяр 

– See more at: http://www.unen.mn/content/41276.shtml?alias=politics#sthash.5IWVwa5X.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Зочин (October 22, 2014 1:39:08 pm )

    Худлаа битгий донгос! Оюунгэрэл хэрэв намайг гаргахын тулд ССАЖЯ-аар оролдвол бух “но”-г чинь дэлгэнэ шуу гэж Алтагхуягийг шантаажилсан гэсэн мэдээ байгаа шуу?! Тэгэхэжр гудэсхэн эрчуудээ золиослосон гэдэг шуу?!

  • зочин (October 22, 2014 2:48:54 pm )

    Эбигийн нарийн бичиг туслахаар маш олон жил ажилласан дотно,ойрийн хүн учраас Эбигийн хүсэлтээр үлдээсэн,тэгээд Эби Алтанхуягийн гарт ороод дугарч чадахаа больсон одоо бүр давхар урт шарын гарт орчихлоо одоо ноён Ерөнхийлөгч минь яанадаа намын нөхөд минь ерөнхий сайд,Ерөнхийлөгч хоёр урт шарын оймсонд намаа аваад орчихлоо тэхээр журмын нөхөд бид намаа авч гарьяа, улс орны билэгдэлийг яаж оймсноос гаргаж авахав гэдэг ССАЖ яамны сайд,америк хатагтайн албан тушаалаас шийдэгдэх болж буйг харах үлдлээ,хэрэв Ерөнхийлөгч зоригтой алхам хийж чадахгүй,дугарахгүй байвал америк хатагтай албан тушаалаас болж,бор оймсонд орсон батлагдана өөр их зүйл бий харж лбайя

  • Батдорж (October 22, 2014 3:09:18 pm )

    Энэ сайтад тавьчихаар өөр арай үнэн бодит юм бичих чадвартай хүн байхгүй юмаа даа. Лениний музейг МАН дээрэмдсэн луйврыг энэ сайд илчилж улсад авч соёлын зориултаарнь хэрэглэж их хорсож ийм хөгийн юм эрээчиж байгааг бид мэднэ. Энэ сайд маш сайн ажиллаж байгаа цаашдаа ч МАН хулгайг сайтар илрүүлнэ гэдэгт а/т итгэж буй.

  • ugui de (October 22, 2014 3:11:10 pm )

    Oyungerel horongo oruulagch olj ogj bgaa ter utgaara

  • зочин (October 22, 2014 3:55:20 pm )

    хэлхээтэй яс ч гэх шиг. чи ер нь юу мэддэг хүн вэ хужаа юу. эх орны сүр сүлд оршин байхын үндэс нь өв соёл маань байдаг юм шүү. Энэ яамыг бүү оролд. түүхийн нугачаанд бүдэрч бүдэрч монгол улс дахин ийм яамтай болсон юм. хэний ч тоглож хэня халдаж болохгүй дархан зүйл гэж улс оронд байдгийн энэ бол яахийн аргагүй өв соёл, зан заншил шүү. Энэ яамыг улам боловсронгуй болгож, улам хүчтэй болгох хэрэгтэй. Ялангуяа хөдөө орон нутгийн соёлын байгууллагыг чадавхижуулах, боловсон хүчнийг бодлогоор бэлдэх хэрэгтэй. Тэгж байж монгол өв соёлоо байгаагаар нь авч үлдэх ёстой шүү.

  • zochinzochin (October 22, 2014 4:11:52 pm )

    GAnsuhiig yagaad avaad haychihsan yum be?Altanhuyagaa,,,chamd unuuh medremj bna uu?
    Arisaa hamgaalah geed Enkhbayar niilj bgaa yum uu? Altanhuyagaa chi ch hugiin shaar yum

  • Anonymous (October 22, 2014 7:52:05 pm )

    oyungerel jenkogoos urvasniiha hariud l hamgiin une tsenetei said bolson gehdee unelsen aagii n urru unhuruh boltoi

  • Anonymous (October 22, 2014 10:11:31 pm )

    энэ засаг сайн ажиллаж байгаа шүү дөрвөн жил сайн ажилуулмаар байна

  • зочин (October 23, 2014 10:30:51 am )

    Энэ нам сайн ажиллаж байгаа. Өмнөх нам юу хийсэн юм бэ?

  • Anonymous (October 23, 2014 4:47:20 pm )

    махн/ хуучин нэр/ маш олон жил төр барьсан юу чхийгээгүй бид одоо ингээд дураараа бичээд сууж байгаа нь ардчилалын буян шүү энэ бол наад захын жишээ

  • Anonymous (October 23, 2014 5:13:57 pm )

    ЗҮГЭЭР НЭГ ХЭЛХЭЭ ЯС Ч БИШ ДЭЭ АН ЯМАРЧ ГЭСЭН МАН ААС ДЭЭР АЖЛАЖ БАЙГАА
    ИДЭЖ УУСАН УУЖ БАЙГАА Г ЯРИХ ЮМ БОЛ МАН Ч АН Ч ХОЁОР АДИЛ МАН ИЙН ИДСЭН УУСАН ХУЛГАЙЛСАН ИХ НУУЦ БАЙДАГ АН ИЙН ХУЛГАЙЛСАН ИДЭЖ УУСАН ИЛ БАЙДАГ НЬ НУУЦ БИШ МАНАН БОЛООД МАНАНТБАЛ АРД ТҮМЭНД ИХ АЮУЛТАЙ
    ХАЛГААТАЙ МАНАНГИЙН ХИЙСЭН ЛУЙВАРЫН ГАЙГААР ОЮУН ТОЛГОЙ ТАВАН ТОЛГОЙ ХҮНИЙ БОЛОЖ МОНГОЛ УЛС ӨРӨНД БАРИГДАЖ ОДООЧ ӨРӨӨ ТӨЛСӨӨР БАЙНА

  • zochin (October 24, 2014 1:28:06 am )

    OYUNGEREL saidaa Nogoon nuden lam gedeg goy nomoo bichee demii ajil buu hii.nom chine unen saihan 2-r devteriig ni hurdan bichrrd ogooch. Altanhuyagaa chi uneheer medremj alga uu.Barilga hot baiguulaltiin said Zam teeveriin yamnii said erchim huchnii said nariig ogtsoruuldag ni unen teneg ajil bolson ene humuus mash sain ajil hiisen shuu dee.

antalya rent a car