antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2014 20 comments

Л.Гүндалайгийн дараагийн бизнес “Чингис хаан” олон улсын нисэх буудал

нийтлэсэн Admin

gundalai_1021Тэрбээр татваргүй барааны дэлгүүрүүдээс түрээсийн мөнгө нэхэж дарамтлах болжээ

Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд нэлээн асуудал үүсээд байгаа.
Тухайлбал,Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа бололтой.

Ийн хэлэхийн учир нь тэрбээр тус газрын дарга болонгуутаа ашиг сонирхолын зөрчлөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос эхлүүлсэн.

Тэгвэл тэрбээр энэ удаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд байрладаг татваргүй барааны дэлгүүр, төдийгүй тус газрын ажилчдын эрх ашгийг хөндөж эхэлсэн байна.

Тодруулбал, Л.Гүндалай дээрх татваргүй барааны дэлгүүрүүдээс түрээсийн мөнгө нэхэж дарамтлах болсон байна.
Тэрбээр “Энэ бүс чинь манай боомтын бү­сэд хамраагдаж байгаа уч­раас та нар түрээс төлөх ёстой” гэдэг аж. Харин тус газарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захир­гаанд түрээсийн төл­бөрөө төлж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан байна.

Түрээслэгчид энэхүү газарт хууль дүрмийнх нь дагуу ажиллаж байгаа гэдгээ Л.Гүндалайд учир­ласан ч тэрбээр “Түрээсийн төлбөрөө хурдан төл” гэх дөрөвхөн үгийг хэлж сарын түрээсээ тодорхой дансанд тушаахыг шаардсан байна.
Уг нь энэхүү татваргүй барааны дэлгүүр нь боомтын бүсэд хамаарагддаг хэдий ч “Чингис хаан” олон улсын нисэх буудлын мэдэлд байдаг байна. Гэтэл Л.Гүндалай эл татваргүй барааны дэлгүүрүүдийг өөрийн мэдэлд шилжүүлэн авахаар ийнхүү улайрч эхэлсэн аж.

Хамгийн асуудалтай нь дэлгүүрийн эзэд энэ талаарх гомдлыг холбогдох газруудад нь гаргах гэсэн боловч хэл аманд орно хэмээн ихэд айж байгаа аж.

Тодруулбал, “Бид энэ талаарх мэдээллийг заавал өргөдлөөр гаргаж өгөх учраас Боомтын захиргаа биднийг улам ихээр шахах байх. Гэхдээ дан ганц бидний эрх ашиг хөндөгдөж байгаа юм биш.

Өөрөөр хэлбэл, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын 600 гаруй ажилчдын эрх ашиг хөндөгдөж эхэлсэн. Тиймээс тус газрын үйлдвэрчний эвлэл энэ талаар ярина гэж итгэж байгаа учраас бид хүлээж байна.” гэсэн юм.

Л.Гүндалай нисэх буудлын татвар, орлогыг боомтын захиргаанд төвлөрүүл гэж үүрэгджээ

Гэхдээ Л.Гүндалайгийн хийрхэл зөвхөн энэхүү татваргүй барааны дэлгүүр биш аж.

Тэрбээр Хилийн боомтын тухай хуулийг хэрэгжүүлэх нэрийдлээр өнгөрсөн до­лоодугаар сарын 3-нд “Чингис хаан” олон улсын агаарын замын боомтод мөрдөх журам баталж энэхүү журмыг нийт ажилчдыг дагаж мөрдөхийг үүрэгджээ.
Тухайлбал, түүний гар­гасан журмын дагуу нисэх буудлын хамгаалалтыг татан буулгаж, бүхий л зүйлийг хүлээлгэн өгөх ёстой гэнэ.

Уг журам гарснаас хойш өнөөдрийг хүртэл нисэх буудлын 600 гаруй ажилчдын эрх ашиг хөндөгдөөд байгаа юм.
Түүнчлэн Л.Гүндалай нисэх буудлын татвар орлогыг боомтын захир­гаанд төвлөрүүл гэх үүргийг өнгөрсөн сарын 24-нд хүргүүлжээ. Бүр тодорхой хэлбэл, нисэх буудлын ажилчдын цалин, нийгмийн асуудлыг хөлгийн буулт, хөөрөлтийн орлого, татваргүй барааны орлого, зорчигчийн такс зэргээр санхүүждэг аж.

Гэтэл энэ бүхнийг мэдсэн хэрнээ Л.Гүндалай орж ирж байгаа бүхий л орлогыг боомт дээрээ төвлөрүүлэ гэсэн шаардлагыг тавьсан байна.

Товчхондоо Л.Гүндалайн балгаар Монгол Улс олон улсын нисэх буудалгүй болох вий гэж тус нисэх буудлын ажилчид эмээж байгаа юм билээ.

Түүнчлэн агаарын хөл­гийн буулт, хөөрөлтийн хураамж боомтын захир­гаанд огт хамаагүй асуудал гэдгийг албаны хүмүүс хэлж байв.

Мөн тэрбээр ни­сэх буудлын тусгай бүсэд нэвтэрдэг хүмүүст нэвтрэх үнэмлэхийг дотоод ажилч­дад нь 3000, бусад хүмүүст 30 мянган төгрөгөөр ямар ч шаардлага тавилгүй худалдаж байгаа аж. Хууль журмаа зөрчсөн уг үйлдлийг нь “Чингис хаан” нисэх буудлын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Эрдэнэбаатар иргэний нисэхийн системийн бүх байгууллага хороодтой хамтарч Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан байна.

Товчхондоо Хилийн боомтын тухай хуулийг хэрэгжүүлэх нэрийдлээр Л.Гүндалай хуулийг ашиглаж буй нь дээрх үйлдлүүд нотлоод өгч байгаа юм. Тэгэхээр Л.Гүндалай дараагийнхаа мөнгө олох хэрэгслээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг онилсон бололтой.

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (October 21, 2014 11:41:31 am )

    Угаасаа ийм хүн шдээ гүндалай.

  • ........ (October 21, 2014 12:15:57 pm )

    Гүндалай ийм л ХОГИЙН НОВШ.

  • Anonymous (October 21, 2014 12:31:01 pm )

    IM BIZNES XIIJ MUNGUND DURTAI BOLCHIXSON UMNUUD ULS TURD OROOD BUR GAI BOLOX UM. XUVSGULCHUD ANXNAASAA UY BODOJ SONGOSON UM BE ENE NOVSHIIG!!

  • Anonymous (October 21, 2014 12:52:44 pm )

    уг асуудлыг мэддэг ойлгодог юм шиг дураараа ярихаа болчих л хэрэгтэй л дээ чингис хаан оу-ын нисэх буудалд үүрлэсэн нийгмийн бохирдолыг арилгах цаг нэгэнт болсон

  • Батаа (October 21, 2014 1:33:54 pm )

    Яах гэж энэ балайг томилсон юм болоо Бодвол нөгөө Алтанхуяг шайхал л тавьсан байх даа ер Боомтын захиргаа гэн үү энэ нь байхгүй байж болохгүй юм уу татан буулгавал яасан юм бэ улс төр гэж хэн нэгэн улстөрчид орон тоо гаргадагаа болимоор юм

  • loraa (October 21, 2014 1:38:36 pm )

    araichdee gvnbalai mini vvliin vriig chini vr xvvxdvvdin chini xvvxdvvd vvrexwii chi muu monxtengerees aixgvi bn uu adgiin ad zetger mini

  • сонирхогч (October 21, 2014 2:14:19 pm )

    Нэгдсэн боомттой байх л бол бүх юм нь төвлөрч л таараа биз дээ

  • Anonymous (October 21, 2014 2:53:13 pm )

    Гvндалайн тvмэн зub байна.

  • d (October 21, 2014 2:57:54 pm )

    buyant uhaa boomtiin darga hubsguliin hatgal tosgonii zahiragch asan gene lee odoo ter nohoroor tug tahij dee GUN BAA

  • ga;mj (October 21, 2014 3:06:01 pm )

    энэ бол зөв бодлого олон улсын боомт гээд олон жил ноёрхсон хэдхэн хүмүүсийн үйл ажилгааг одоо зогсоох хэрэгтэй энэ бол гүндалайд биш төрийн дансанд орж байгаа шүү дээ боомтын хөгжлийн төв гэж байгуулагдсан боомтоо хөгжүүлэх зорилоготой үүнийг засгийн газар баталсан. бусад улсын боомтуудыг хар даа манай хилээс цааш гараад ямар байдгийг үүнийг бичигч та бүх боомтуудар яв төрийн хуулуудаа судал хэдхэг хүний амбицийн төлөө ингэж ард түмний тархийг бүү угаа гэж хэрмээр байна

  • Anonymous (October 21, 2014 3:11:03 pm )

    Энэ мэдрэл муутай луйварчинг зайлуулахгүй бол хахууль аваад хилээр хятадууд оруулж байж мэднэ шүү. Тэнэг гэхэд дэндсэн энэ тэнэгийг Алтанхуяг яагаад ийм газар томилсон бэ. Шалтгаан нь тодорхой шүү дээ.

  • бббббб (October 21, 2014 3:52:07 pm )

    ЭНЭ БОЛ МАШ ШУУРХАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВ АЛХАМ АНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭР ХАРВААС НҮДНД НЬ НҮГЭЛ ХУГАСАН АЖИЛТНУУД НЬ ХӨЛХӨЛДӨӨД

  • Anonymous (October 21, 2014 4:24:32 pm )

    Gundalai yamar huvidaa ashig olj avah gej bga bish zuv l bodlogo bn da

  • nergui (October 21, 2014 5:44:10 pm )

    khuuliin daguu bol gundalaigiin zuw

  • балай авч байна ааааааа (October 21, 2014 7:25:00 pm )

    ГҮНБАЛАЙ балай авч байна дөө.ДАРГА гэдэг нэрнээсээ салж чадахгүй бол хубвийн компанидаа л ДАРГАА хийгээсэй билээ.

  • gundalai gishuun bolgo (October 21, 2014 11:54:27 pm )

    Ih hurald gishuun bolno gesen demjeerei

  • Anonymous (October 22, 2014 8:15:09 am )

    Gunbalai gej …………………………………………………………………………..

  • gambaa (October 22, 2014 8:57:46 am )

    zamiinuuded xil xoorond 10 orchim prius 20 markiin mahin jbuulj mongiig ni abch baina .ene mongo boomtiin zoblold ordog .gundalai dargiin albatuud.

  • adgiin novshoo (October 22, 2014 9:05:47 am )

    Ene gunbalai uhej dald oroosoi.bidneer ih togloj bnadaa.zaisangaar neg gazar luivardaj avsan hulgaich

  • demjij bna (October 22, 2014 10:54:23 am )

    mash zov buh humuusiig ini solih heregtei ulsiin mongiig idej hanadaggui humuus bgaa yum

antalya rent a car