antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2014 39 comments

Н.Энхбаяр нийгмийн захиалгаар Шадар сайд болно

нийтлэсэн Admin

enhbayarЭнэ засгийн газарт Шадар сайдын алба залгуулж байгаа Д.Тэрбишдагвыг шахах шаардлага байгаагүй мэт. Гэсэн хэдий ч Д.Тэрбишдагва өөрийн хүсэлтээр Шадар сайдын суудлаасаа чөлөөлөгдөх тухай яриа дэгдэж байгаа нь хэний ч сонирхолыг татаж таарна. Гомдогсодын армийг зорьж одсон Д.Тэрбишдагва өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгнө гэхэд хэн ч үнэмшихгүйн зэрэгцээ эвсэл дотор сонирхолтой үйл явдал өрнөж байгааг эндээс харж болохоор.

 Шадар сайдын суудлаас өөрийн хүсэлтээр татгалзаж байгаа нь намынхаа дарга Н.Энхбаярт тал зассан байхыг үгүйсгэхгүй. Тодруулбал, Н.Энхбаяр Шадар сайдын суудалд суух магадлал бий. Өөрөө бол “буцаж явна”, “эмчлүүлнэ, улстөрийн ямар нэгэн нүүдэл хийхгүй” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа. Улстөрийн ийм эгзэгтэй цаг үед тэр хилийн чанад суугаад байхыг хүсэхгүй л болов уу.

Ямар сураагүй биш, “нийгмийн захиалга байлаа. Намын нөхөд маань заавал Шадар сайдын суудалд суу. Улстөрийнхөө ажилд ор гэсэн хүсэлт байсан. Намын эгэл жирийн олон дэмжигчид, гишүүдийн хүсэлтээр би Шадар сайд болохоос өөр арга байсангүй” хэмээн хэвлэлийн хурал зарлаад л болчихно. Үүн шиг амархан зүйл байхгүй. Үүнийх нь дараа З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нараар хэвлэлд ярилцлага өгүүлчихнэ. Тэд нар нь “Бид нар даргыг шахаж байж, ятгаж байж сайд болголоо. Сонгууль дөхөж байна. Манай намын гишүүд дэмжигчид Н.Энхбаяр даргыг Монголд байхыг уриалсан тэдний хүсэлт хэдэн мянгаараа намд ирсэн учраас…” гээд л тууна даа.

 Далайн чанадаас ирэхдээ солонгос улсаас улстөрийн орогнол хүссэн тухай мэдээлэл цацуулж сүр дуулиантайхан монголдоо хөл тавьсан тэрээр юу болоогүй юм шиг буцахгүй нь лавтай. Энэ зохион байгуулалттай төлөвлөгөөний ар талд түүний улстөрийн томоохон нүүдэл нуугдаж байгааг ч үгүйсгэх аргагүй. Улстөрийн байдал ороо бусгаа, ид наймаа тохиролцооны ажил явагдаж буй цагт тэр яаран шилээ харуулчихгүй нь ойлгомжтой.

  Засгийн газарт Шадар сайдын суудал авна гэдэг түүний нэр нөлөөлөл болон намын гишүүд дэмжигчдийн хүрээлэлд ч цоо шинэ уур амьсгал оруулж таарна. Сонгууль угтсан ажлыг солонгосоос биш, бүр Төрийн ордноос Н.Алтанхуягтай тохой залган суугаад эхлүүлэхээ тэр хэнээр ч заалгахгүй. Улстөрийн наймаа тохиролцоо ч энэ цаг дор ид өрнөж таарна. Магадгүй тэр буцаад солонгос руу явбал, Д.Батцогт шиг урваж одох нөхөд ч эвсэл дотор бий. Тэгэхээр Н.Энхбаяр Засгийн газрын бүтэцэд орж суугаад, эвслийн бүлгийн хуралдаанд сууж байхад тэдний хэн нь ч хаашаа ч  явахгүй. Ёстой л “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэдэг шиг л байх болно.

Н.Дөл 

– See more at: http://www.unen.mn/content/41116.shtml?alias=politics#sthash.gczmdr2f.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

39 Comments

  • 666 (October 17, 2014 6:09:31 pm )

    zailaa

  • Anonymous (October 17, 2014 6:17:23 pm )

    арай ч үгүй байлгүй дээ

  • zochin (October 17, 2014 7:20:16 pm )

    Ahiad l salaavch gargaad unana daa,bolii bolii

  • САНАЛ ХҮСЭЛТ (October 17, 2014 7:41:43 pm )

    шаардлага байвал болж л байна юунаас нь жийрхээд муулаад байна л ятар хийж чадахгүйн зовлүн байх биш бие нь дийдж үнэхээр улс намын ард түмний эрх ашиг байвал хийж болно шүүдээ,энхбаяр шиг лидер үнэхээр үгүйлэгдэж байгаа гэж бодож байгаа энэ нийгэмд,хамгийн голнь монгол төрөө төрд зүтэсэн хүмүүсээ хайрлаж эвтэй л байх юумсан ,,,

    • зочин (October 22, 2014 10:42:56 am )

      uls tur hamaagui, nutgiin salhiaraa amisgalj, ard tumenteigee uulzah gej irsen hun biluu, udahgui butsna gesen surag baisan yaasan yum bol doo, enhbayaraa shudraga baigaad alban tushaaliin tuluu hor nairuulah gej irsenee shuud helj sur l daa

  • zogii. (October 17, 2014 10:18:57 pm )

    hudlaa tsuurhal degdeehee boli.

  • irgen (October 17, 2014 11:59:39 pm )

    sanaagar boldog bol jinhene avilagchid eh ornoo hudaldsan olgarhudiig ene hvneer tceverlvvleh yumsan

  • sandui (October 18, 2014 1:41:57 am )

    Enxbayar darga bol aguu Xaan. Ene xuniig guitsex xun Mongold baixgui. Mongoliin ard tumen olon yum yarilgui Xaan Enxbayar dargiigaa dagaj amidrax estoi. Enxbayar darga bol Chinges xaanii xoit dur yum shuu.

  • hi (October 18, 2014 9:49:42 am )

    enhbayar dargaar mongol uls dutaj bna vneheer aguu daichin hvn uls turd zaawal orj ard tvmnee awrah heregtei mongolchuudaa awar tsewer ariun setgeleer handaarai tani shig shudarga hvn dutaj bna

  • Mglk (October 18, 2014 10:31:31 am )

    Энхбаяраас л ийм юм гарна. Самрана даа самрана Арчаагуй улс терчид юмдаа бусад нь

  • ZOCHIN (October 18, 2014 10:39:23 am )

    Odoo uls toriig togloom bolgohoo bolimoor bn hen durtai toglodog togloom bish uu.Ard tumen teneg bish ene bugdiig nam darah heregtei .

  • ZOCHIN (October 18, 2014 10:41:48 am )

    Ard tumnii amidral hetsuu bn .Yum hiih chadaltai zaluuchuudaa tavij oorchlolt hinechlelt hiimeer bn. yagaad ene hogshin humuus hor hairuulj togloj bh geed bgaa yum. Odoo so- shig huuli changatai ard tumnii toloo hun ajillah yostoi. Ene Enkhbayar bas bus heregtei hereggui humuus zugeer bval boloo bzdee.esvel buruu gazaraa suuh heregtei

  • Зочин (October 18, 2014 1:28:12 pm )

    Луйварчин Энхбаярыг нийгэм захиалаад, бас захиалуулаад байгаа хэрэг уу?! Хогийн цэгийхэнээс ухсэн нохойн мах захиалахтай адил санагдаж байна.?!

    • Зочин (October 18, 2014 1:29:36 pm )

      Onoj heljee?!

  • MAHN (October 18, 2014 2:58:52 pm )

    Terbishdagviig turiin mungund oirtuulj bolohgvi hvn shvv. TERBISHDAGVA MUNGUTEI HVND TALTAI gelvv . ymar vnen vg ve. mungugui bol 10 jiliin naiz baisanch toohgvi. mungugui bol aav eej ch hen ch bish

  • MAHN (October 18, 2014 3:03:22 pm )

    Tenderiin zuuchaar ni tuslah ORGIL, ENHTAIVAN nar ajilladag gene shvv ATG anhaaraldaa avaarai. Turiin albanii shalgaltiig niisleliin Mergejliin Niyanaltiin darga bolson Erdenechuluun zadruulj Terbishdagviin tuslah Mungunerdene 300 000 gaar zardag/testiig ni/Turiin albanii shalgailtiin test zarah utas.

  • zochin (October 18, 2014 5:22:19 pm )

    eleg avaad haychih yuma. uls turiin show ni shogloom bolloo l do.harj l baiya.

  • LUIVARCHDIIN HAAN (October 18, 2014 6:36:40 pm )

    LUIVARCHDIIN HAAN-gadaadiin irgen yaalaa gej Mongol turd ajillah ve dee

  • Irgen (October 18, 2014 7:33:29 pm )

    Ene muu ovgon urd n uls orniig maani suiruulcheed odoo Hogshirood yu yriad zonogtood bnaa?

  • bujinlham (October 18, 2014 9:21:12 pm )

    eh orondoo irsend mash ih bayartai bn ta bol aguu hun tsaashdaa ch ih zuil hiine gj naidaj bn tand eruul enh ajliin undruus undur orgil amjilt husie.

  • bujinlham (October 18, 2014 9:22:26 pm )

    eh orondoo irsend mash ih bayartai bn ta bol aguu hun tsaashdaa ch ih zuil hiine gj naidaj bn tand eruul enh ajliin undruus undur orgil amjilt husie…

  • ХМ (October 19, 2014 2:24:53 am )

    7УУЛЫН ЦААГУУР ДАЛД ОР, БОСОО ОРООЛОН БАС ЯМАР ЧӨТГӨР ШҮГЛЭСЭН АЖЛАА ХИЙДГИЙН ЛУЙВАРЧИН ҮХДЭГГҮЙ НҮГЭЛТЭН

  • ЗОЗОЧИЗОЧИННэЗОзозочинчинЗзочинӨВ.зочинЧзочинИНзоззочиночинчинмээЧИзочинНзочинзочинчинзочин (October 19, 2014 11:25:48 am )

    Зөв л байна шүү дээ. Энэ давраад байгаа АН,МАН хоёрыг хазаарлах хүн хэрэгтэй. Ялангуяа АН.,Алтанхуяг. Та бүхэн өөрсдөө муулаад л огуруулъя гээд лбайгаа биз дээ.

    • irgen (October 21, 2014 2:32:25 pm )

      zev

  • zail (October 20, 2014 12:42:19 pm )

    тэнэг

  • иргэн (October 20, 2014 2:25:13 pm )

    энэ одоо хэрггүй дээ, гэртээ суугаач дээ , яасан инээдтэй юм бэ

  • bii (October 20, 2014 8:51:40 pm )

    odoo mongold uls ornoo abaad ybah lideruud heregtei bna.ter nam evsel ene ter hamaaguiuls ornii erh ashig buhnees chuhal bolloo.mongoliin toloo l bol chotgortei ch hamaagui niilj bolno.

  • irgen (October 21, 2014 9:35:35 am )

    namaasaa urvagch cuvdag shunahai eh ornoosoo urvagch mongol said baij herhevch baij bolohgui Naad amitan chini soliorchihood irsen yom bishuu

  • njutynjuty (October 21, 2014 12:25:20 pm )

    Энхбаяр энэ хорвоод эхээс төрсөн нь үнэн,насны эцэст үхэх нь үнэн бусад нь цөм худлаа,анх солонгосоос ирэхдээ би эмчилгээтэй тул буцна,улс төрд орохгүй гээ биздээ,маргааш нь болохоор хөдөө гадаа нар салхинд явна гэсэн,нөгөөдөр нь болохоор гэрээнд гарын үсэг зурсан,ярьсан зүйл нь худлаал байгаа биздээ,энүүний гай мөд дуусахгүй,Энхбаяр бол алсын хараатай биш алсын шуналтай хүн гэж Эрдэнэ гуайн хэлсэн үнэн шүүдээ.

    • АН (November 05, 2014 9:25:02 pm )

      Эх ороны төлөө л бол чөтгөртэй гэрэлсэнч яаахав.АН ын хэдэн малнууд яааж байна

  • Шар жорж (October 21, 2014 3:45:30 pm )

    Хэнд ч муу юм саналгуй явж ирээд Алтанхуягтай хамтран ажиллах гэрээг амжилттай узэглэж байгааг нь харахад унэхээр” хэнд” ч муу юм санаагуй гэлтэй. Ямар ч хяслантай хоржоонтой хорвоо билээдээ???

  • зочин (October 22, 2014 11:21:23 am )

    сайн л байна. энхбаярын үед сайхан л байсан ш дэ.

  • Anonymous (October 24, 2014 2:53:41 pm )

    ene hunees aih hun bna gedeg chini ene hun heregtei bna lgesen ug

  • Anonymous (October 31, 2014 12:36:33 pm )

    ЭНХБАЯР ОДООЛ МОНГОЛ ТӨРД ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭНЭ ХҮН ӨӨРИЙГӨӨ ХЭН ВЭ ГЭДГЭЭН ОДОО ЭНЭ ХЭЦҮҮ ЦАГТ АРД ТҮМЭНД ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
    ЭНХБАЯРИЙГ ШАДАРСАЙДБОЛГОХ НЬ ЗӨВ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ МОНГОЛЫН АРДТҮМЭН АЛДАДГАА ЛУЙВАРЧАН НАРТ АЛДСАН УЛС ОДОО АЛДАХ ЮМ БАЙХГҮЙ ХАРИН ДАРААГИЙН ДӨРБӨН ЖИЛД АРД ТҮМЭНД АЛДАХ ЭРХ БАЙХГҮЙ

  • зочин (October 31, 2014 9:01:27 pm )

    Зайл аа одоо идэж уух зүйл монголд маань байхгүй болсон ханаагүй юу

  • хүнийх (November 05, 2014 9:15:26 pm )

    энэ хүн л хэрэгтэй байна энэ хүний үед арай дээр байжээ.мжндаг хүн шүү энэ хэдэн АН ын хэд самархаас нь өмнө ирээсээ дээ ккк Би АН ийг их дэмждэг байлаа гэж

  • ТОГТВОРТОЙ УЛС ТӨР (November 07, 2014 9:01:07 pm )

    Н.ЭНХБАЯР ШАДАР САЙДЫН АЛБЫГ 76 ГИШҮҮНИЙГ БОДВОЛ ӨЛХӨН НЭР ТӨРТЭЙ ХИЙЧИХ БАЙХАА

  • зочин (November 10, 2014 11:00:48 am )

    Ард түмний 95% нь ЭНХбаяр ерөнхийлөгчийг мөрөөдөн, зүүдлэх нь халаггүй бнашүү, төрд арга залиар гарч ирсэн,энэ хог шааруудаас Энхбаяр л салгаж чадна.

  • svrem (November 10, 2014 11:50:47 pm )

    yu medehgvi yumnuud tord baas bolood suugaad bna shv de

antalya rent a car