antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2014 3 comments

Хятадад хүүхдийн наймаа хийдэг 600 хүн баривчлагджээ

нийтлэсэн Admin

huuhedhudaldaalahgemtheregАав, ээж нар ажилдаа дарагдаад хүүхдүүддээ тэр бүр зохих ёсны анхаарал тавьж чадахгүй явах нь олонтаа. Тэр бүү хэл заримдаа осолтгүй л өглөө ажилдаа явах гээд босоход нь хамт босч, эсвэл унтаж үлдээд царайгаа харуулж байвал барав гэх нь хүн ч таардаг. Энэ байдлыг л хүүхдийн наймаа эрхэлдэг бузар этгээдүүд ашигладаг.

Хятадад хүүхдийн наймаа газар авсан тухай яриа мэр сэр дуулдаад намждаг байсан. Харин энэ удаад Хятадын эрх баригчид дорвитой арга хэмжээ авахаар шийдсэн бололтой. Энэ оны тавдугаар сарын эхээр Хятадын Сычуань мужаас эхэлсэн мөрдлөгийн үр дүнд 11-р сар гэхэд хүүхдийн наймаа эрхэлдэг болох нь тогтоогдсон 608 хүнийг баривчилж, наймаалагдах гэж байсан 178 хүүхдийг сулласан байна.
Энэ аймшигтай тоо шүү. Цаана нь илрээгүй хэд байгаа бол гэхээс тун ч таагүй сэтгэгдэл төрж байна. Манайх шиг цөөн хүн амтай улсын хувьд бол хүүхдийн наймаа хийдэг 600 хүн гэдэг бол гамшиг.
Ингэхэд та хүүхдээ яг одоо хаана, хэнтэй юу хийж явааг мэдэж байна уу? Хүүхдийнхээ хамгийн сайн найз нарын нэрийг мэдэх үү? Хүүхдийнхээ дуртай хоол, дуртай дуу, дуртай өнгө, дуртай кино, дуртай тоглоомыг мэдэх үү? Хамгийн сүүлд ямар хичээл дээр таагүй үнэлгээ авсан бэ? Хүүхэд тань болж бүтэхгүй хүмүүстэй нийлээд байгаа юм биш биз? Хүүхэд тань ямар дамжаа, сургалт, секцэнд явахыг хүсдэг вэ? Энэ мэт маш олон асуултанд хариулан хүүхдэдээ ямагт анхаарал тавьж байсан цагт энэ олиггүй 600 мэтийн этгээдүүдээс бид үр хүүхдээ сэргийлж чадна шүү.
Хүүхэдттэйгээ тайван, амгалан байдалд чөлөөтэй харьцах нэг өдрийг хичнээн ажил ихтэй байсан ч заавал гаргаж байхыг хичээгээрэй.

Эх сурвалж: www.103.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (October 17, 2014 6:42:57 pm )

    Ямар аймаар юм бэ хуу новшнуудийг насаар нь хорь

  • aaaaaaaaaaaaaaaaaaaa (October 18, 2014 8:33:22 am )

    hoolni savnuudiig zugeer l tsaazal

  • munguu (October 18, 2014 10:35:49 pm )

    Taбүхэн хүүхдүүдүү сайн харж хандаж байхгүй бол цаг зэвүүн болж шүү

antalya rent a car