Энэ сарын эхээр алга болсон, Холливудын жүжигчин Мисти Апхэмийн цогцос Вашингтон мужид олдсон байна. Түүний мөн эсэхийг одоогоор албан ёсоор баталгаажуулаагүй хэдий ч нас барсан бүсгүйн цүнхэн дотроос Апхэм гэсэн бичиг баримтууд олдсон аж.
“August” /2013/ киноны од жүжигчинг хамгийн сүүлд энэ сарын 5-нд хүмүүс харсан бөгөөд түүнийг эрж хайх ажиллагаанд ойр дотныхон нь бүтэн долоо хоног зарцуулсны эцэст цагдаад мэдэгдсэн байна. 32 настай Мистигийн аавын өгүүлснээр, сүүлийн үед жүжигчин бүсгүйн сэтгэл тавгүйрхэн, өөрийгөө нэг тийш явчихаж магадгүй гэсэн сонин яриаг үе үе гаргаад байсан гэжээ.
Мисти Апхэм “August” /2013/ кинонд нэгэн зарц бүсгүйн дүрийг бүтээсэн ба үзэгчдэд ихээхэн сэтгэгдэл төрүүлж чадсан билээ. Мөн “Frozen River” /2008/, “Django Unchained” /2012/ зэрэг кинонуудад гол ба туслах дүрүүдийг бүтээсэн юм.
Д.Мигаа
Холбоотой мэдээ
Comments are closed.