“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн II шүүхэд болж байна. Тодруулбал, жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд хоорондоо маргалдаж, бие биен рүүгээ буцалсан халуун ус цацаж, гэмтээсэн хэрэг гарсан. Шүүх хурлын явцад сэтгүүлч нарыг оролцуулахгүй байхыг шүүгдэгч нарын өмгөөлөгчид хүссэнээр шүүх хурал хаалттай хуралдаж байна. Шүүх хуралд гэрчээр “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Ганбаяр, н.Цолмон нар оролцож байна. Эдгээр хоёр жүжигчин уг хэргийг гарах үеэр дэргэд нь байсан гэнэ.
Эх сурвалж: Онцлох.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 20, 2014 4:08:16 pm )
наад муу 2 тэнэг дэргэд нь байж салгахад яадаг бнаа
1 Comment