antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 16, 2014 33 comments

Эх oрoндoo ирсэн Н.Энхбаярыг цагаатгах уу?

нийтлэсэн Admin

-10102014-1412871015-187595670-enhbayar_irlee copyМонгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон, өөр хэнтэй ч хуваалцдаггүй тодорхой тооны онцгой эрх бий.

Эдгээрийн нэг нь ялтанд уучлал үзүүлэх. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалыг хүртсэн хүн хэд байдгийг мэдэхгүй. Энэ талаар хамгийн сайн мэдэх ёстой ШШГЕГ болон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ч “мэдэхгүй” гэх юм билээ. Бидний цээжинд байгаа, ам нийлсэн ганц нэр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр л болов. Тамга, суудлаа солилцсон хоёр Ерөнхийлөгчийн нэг нь нөгөөдөө Монгол төрийн хайр энэрэлийг үзүүлсэн сайхан үйл явдал 2013 оны наймдугаар сарын 1-нд болсон. Биеийн эрүүл мэнд нь сүрхий доройтоод байсан Н.Энхбаяр дарга БНСУ-д эмчлүүлээд эрүүл саруул болоод ирлээ. Үүнээс сайхан зүйл юу байхав. Гэхдээ, тухайн үед Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзүүлсэн уучлалын зарлигийг Н.Энхбаяр дарга хүлээн зөвшөөрөөгүй. Тэрээр суллагдаад “Би уучлал гуйгаагүй” гэж хэлсэн.

Тэр үнэхээр уучлал гуйгаагүй бол Н.Энхбаярыг гэм буруутай гэж үзсэн, баталсан зарлигийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гаргажээ. Харин уучлал хүссэн бол “Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнэ аваргын саналыг хуваах Н.Удвалыг нэр дэвшүүлэх тохироо” үнэн рүү дөхөх гээд байна. За энэ ч яахав.

Н.Энхбаяр даргыг ирсэнтэй холбоотойгоор энэ хүний улстөрийн карьер цааш өрнөх үү гэсэн асуултыг олон хүн сонирхож байна. Улстөрийн карьер гэвэл юу ч байж болно. Далдаас дэмжих, удирдах байдлаар Н.Энхбаяр даргын улстөрийн эрх мэдэл шоронгоос ч, Солонгосоос ч байж л байсан. Харин өөрөө ирэх сонгуульд нэр дэвших болов уу.
 

СОНГУУЛЬ
Н.Энхбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл гараад ирэх боломжтой улстөрч. Гэхдээ тэр гурван шатны шүүхээс ял шийтгүүлж байсан Монгол Улсын иргэн. Шүүхийн шийдвэр эцсийн байдаг. Ял эдэлж байсан нь нэрэнд сэв болохоос биш УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд нь саадгүй. Учир юу гэвэл, Сонгуулийн тухай хуулийн 26.4-т нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна гэж заасан. Үүнд, банк бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл,
барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өргүй байх. Мөн ял шийтгүүлж байгаагүй, эсвэл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх ёстой гэсэн. Н.Энхбаяр хүнд гэмт хэргээр ял шийтгүүлсэн. Ялгүйд тооцох хугацаа дахин гэмт хэрэг үйлдэхгүйгээр найман жил “томоотой” байх. Гэхдээ Н.Энхбаярт Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлсэн учраас энэ хүн 2013 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн ялгүйд тооцогдсон гэж ойлгох хэрэгтэй хэмээн хуульчид ярьж байна. Гэмт хэрэгтэнд уучлал үзүүлэх эрх гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгчид хадгалагддаг бөгөөд уучлал үзүүлсэн иргэний гэм бурууг мартана гэсэн цаад санааг илэрхийлж байдаг гэж тайлбарлалаа. Тэгэхээр Н.Энхбаяр 2016 оны УИХ-ын сонгууль болон түүний дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх нээлттэй байна. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийн уучлалаар эрх чөлөөтэй болсон Н.Энхбаярт сонгогдох эрх нээлттэй гэнэ.

“ХИЛС ХЭРЭГ”
Өөрийгөө улстөрийн ял авсан, хэлмэгдсэн гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлдэг. Харин шүүх түүнд ял өгч, Ерөнхийлөгч ялаас нь бүрэн чөлөөлсөн. Тэгвэл Н.Энхбаярыг цагаатгаж магадгүй гэсэн яриа дахин гарч ирлээ. Манайд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс гэдэг байгууллага бий. Энэ байгууллагыг УИХ-ын дэд дарга даргалдаг номтой. Одоогийн УИХ-ын дэд дарга Л.Цог тус байгууллагын даргаар ажиллаж байсан гэсэн үг. Тэгэхээр МАХН-аас сонгогдсон Л.Цог намын даргынхаа хэргийг хилс хэмээн цагаатгуулах ажил хөөцөлдөхийг үгүйсгэхгүй.

Энэ талаар ч УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, “Н.Энхбаяр дарга уучлалыг хүлээн авчихаад цагаатгалын ажлыг хөөцөлдөхийг үгүйсгэхгүй. Тэр тэгж бодсон байж болох юм” гэж хэвлэлд ярьсан байдаг. Хэрвээ Н.Энхбаярыг цагаатгавал түүнийг буруутгасан хэргүүд хилс хэрэгт тооцох юм.

Гэвч энэ бүгдийг улстөрчид тооцсон уу, эсвэл Н.Энхбаярын үйлдсэн гэх хэргүүд ар араасаа хуулийнхны өмнө илрээд байна уу, бүү мэд. МАХН-ын байртай холбоотой дахин нэг хэрэг цагдаагийнхны өмнө ирээд байна. “МАХН-ын дарга Н-Энхбаяр нь 2011 онд “Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн I хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 ам метр талбай бүхий /одоогийн МАХН-ын байрлаж байгаа/ хоёр давхар байрыг эзэмшил газрынх нь хамт 1.5 сая доллараар худалдан авахаар тохиролцон улмаар өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эскон” компанийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулуулсан.

Улмаар гэрээнд тухайн байрыг худалдан авах үнийг 500 мянган ам.доллар гэж тусган үлдэгдэл нэг сая ам.доллараа өнөөдрийг       хүртэл төлөлгүй АНУ-ын иргэн “Г”-д онц их хэмжээний хохирол учруулсан. Мөн 2008 онд Н.Энхбаяр нь иргэн “Б”-гээс одоо эрэн сурвалжлагдаж буй Б.Хуягаа дамжуулан  “Хар дун” компанийн санхүүжилт болон барилгын засварын ажилд ашиглана гэж зээлййн   гэрээ үйлдүүлсэн. Ингээд нийтдээ 1.2 тэрбум төгрөгийг залилан авсан байна.  Дээрх үндэслэлүүдээр Н.Энхбаяр, Д.Цэнгэл, Н.Энхтуяа, Б.Хуяг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх  газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн” гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч буй юм.

Нэгэн үе мандаж явсан Н.Энхбаяр гэдэг хүний өдүүлсэн хэрэг нь их болоод тэр үү, мэдэхгүй. Ямартай ч ялгүй болсон түүнд дахин нэг ийм эрүүгийн хэрэг үүсгээд байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Магадгүй, Н.Энхбаярыг анх баригдах үед энэхүү хэргийн материал хуулийнханд байсан байж болно л доо. Тэд тэр үедээ дараад, эгзэгтэй үед дахин сөхөж МАХН-ын даргын улстөрийн карьерыг дуусгахыг санаархсан байж болзошгүй. Салбарын сайдаа намнах операци зохион байгуулсан шүү дээ, манай цагдаагийн дарга нар. Харин үнэн бол, Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөнө гэдэг жинхэнээсээ үлгэр болох ч байж мэднэ.
 

 Г.УЛСБОЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Эх сурвалж: undesniishuudan.imedia.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • Anonymous (October 16, 2014 11:39:46 am )

    анхнаасаа л буруугүй хүн ш дээ.тийм учир хурдан цагаатга даа.

    • GG (October 16, 2014 1:31:15 pm )

      CHAMD L BURUUGUI BIZ! ADGIIN MAL GARUUDAD ARIUHAN HARAGDAAD BDIIN BNLDAA! ERUNHIILUGCH ERUNHII SAID BHDAA YAMAR BALIAR LUIVARCHIN MONGOLIIN HOT GAZARIIG SUITGESEN HUN BLAA!! BUUR BOLOVSROLIIN SAID BHDAA SURGUULIIN ZUVSHUURUL ZARJ BUUR SOYLIIN SAID BHDAA MONGOLIIN UNET UV SUDAG BICHGIIG GADAGSHAA GARGAJ BSAN HUNSHD!

      • gongoo (October 17, 2014 3:02:05 am )

        bitgii hutsaa. odoogiin erunhiilugch Elbegdorj mongolin nomer 1 bayan. yaj bayjsan be. erunhiilugchjiin tsalingaar uu.Enhbayaraas aij urgelj umdunduu sheej baaj yavdag tarvagan hun, asar iheer bayjij myanguujingiin ulger zohioj tuuniig hils heregt gutgej baidag.

    • GG (October 16, 2014 1:38:46 pm )

      ODOO ENE AVILGALCH YALTANII BUYANAAR ULSIIN IH HURLIIN SUUDLIIN NAIMAA YAMAR YAMAR HUMUUSIIG TURD GARGASNIIG NI L HARCHIH! ULAAN BAYANSELENGE GEED ZAHIIN HAR AVGAI ESUSCHIN HUNII UL SHAGAIGCH BAASANHUU BUH ENE HOG SHAAR BOLSON HUMUUSIIG TURD SUULGASAN HUN NI ENE UURUU!

  • Зочин (October 16, 2014 12:12:33 pm )

    Улаан луйварчин байсан юм бишүү?

  • zochin (October 16, 2014 12:41:48 pm )

    Enkhbayr ireed hor nairuulj alban tushaaliin naimaa hiinuu gehees bish uls orniig hogjuuleed saihan bolgono gevel tuun shig ulger baihggui.

  • зочин (October 16, 2014 12:45:00 pm )

    Энэ хүнд ганц нэг байр байшингийн асуудал байлаа хэдий ч ард түмний үндсэн хуулиар олгогдсон газрын баялгийг маань гадаадынханд зарж Монголоос зугтсан С.Баяр, У.Хүрэлсүх, Баярцогт нарын луйварчдаас хэдэн мянга дахин Монголоо гэсэн сэтгэлтэй хүн.юугаа мэдэж хэний даалгавраар юу бичээд байдаг юм бэ дээ зайлуул.

  • onoe4rtyuiodfghhh (October 16, 2014 1:14:42 pm )

    үнэн юм ялдаг бол та үнэхээр зогсоолдоо зогссон нь дээр даргаа Өмнөговьд УИХ-д өрсөлдөж өч төчнөөн хөрөнгө зарцуулсан нийгэм хүнд байхад тантай хамт мөрдөгдөж явсан МАХН-ЫН Өмнөговь аймагын хэсэг бүлэг гишүүдийг хог шаар болгосонд харамсаж явдагаа та үүнийг мэдээсэй

  • bi medne (October 16, 2014 1:20:35 pm )

    hamgiin ih uls ornoo gesen shudarga hun uchraas l jinhene luivarchid aigad zamaasaa zailuulah geed bna sh dee, ue ueiin tuuhend l iim baisaar irsen, etseg huu, ah duu, eh ursiin hoorond boldog ene buzar ulamjlal jiriin humuusiig homorgoloh ni hamrah ni yu ch bish yum bishuu, erh medliin tulaanii tuuh iim ajguu. Amii ni avah yu ch bish, harin ch ooroo surhii hun tuldaa horii ni hereglechihelgui, odii zeregtei amid yavaa yumaa

  • onoe4rtyuiodfghhh (October 16, 2014 1:22:00 pm )

    даргаа та Малчин группын ерөнхий захирал Чинзориг хаана явна тэр хүнийг гээдгийн учирийг та юу гэж бодож байнаа наад таныг дагаад инээгээд байгаа масктай нөхдүүд тань ичих булчирхай алгаа даргаа та тэр Чинзоригтой заавал өөртөй нь нэг дуудаж уулзахыг Өмнөговьчууд бид үнэн сэтгэлээсээ хүсье гууяаа

  • Anonymous (October 16, 2014 1:46:45 pm )

    ene muu gemt xeregten uxej dald oroosoi bilee. mongold bainga gai taridag abilgach. chi ex ornoos min xurdan zail…

  • Anonymous (October 16, 2014 1:50:18 pm )

    Ger bul ur xuuxdeeree abilgaliin mongoor amidarch bgaa xumuus, Bugdeereng ni shorond xii. Esbel ex ornoosoo xuux xeregtei. Bidend abilgach xereggui.

  • хэлмэгдэл (October 16, 2014 3:34:06 pm )

    хийсэн хэрэггүй хэрэгтэн гэж энхбаярыг л хэлнэ дээ. яг ийм юм идээд гэж хэлэх ардчилсан хүн байна уу?

  • Зочин (October 16, 2014 4:07:08 pm )

    Uun tsagaatgah ve? Colongos eh orondoo ochigdoo hoorhii! Bagaa avch balagaa tarij eheljee nogooh chine! Sursan zang suraar booj bolohgui ee gej….MAN-iinhan ene huneesee bolgoomjil…

  • Anonymous (October 16, 2014 4:34:49 pm )

    Za yamar hilseer gutgegdsen bish tsagaatgaad baihdaa yahav. Odoo uls turiig dahiad l hutgan uimuulne Ardchilsan nam archaagui bolohoor ene holion bantand iheehen uuregteigeer oroltsono. AN odoo zugeer zaigaa tavij ugsun ni deer.

  • ENHBAYAR-LUIVARCHDIIN HAAN (October 16, 2014 4:49:32 pm )

    ENHBAYAR-LUIVARCHDIIN HAAN

  • Anonymous (October 16, 2014 4:50:32 pm )

    ЭНХБАЯРИЙН ШҮҮХ ХУРЛЫГ МОЛГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ҮЗЭЖ СОНСОЛЖ БАЙСАН
    ЭНЭ ШҮҮХ ХУРАЛ ҮНХЭЭРИЙН ЭНЭЭДЭМТЭЙ ШҮҮХ ХУРАЛ БОЛСОН ХУУЛИЙГ МӨРДӨӨГҮЙ ЗОРИУДААР ЯЛАЛСАН ГЭДЭГ НЬ ҮНЭН ХЭРЭГИЙГ ГЭРЧЛЭХ БАРИМТУУД НЬ ТОДОРХОЙ БИШ МАШ ИХ ДУТУУ ГЭРЧ НЬ ШҮҮХ ХУРАЛД БАЙХГҮЙ
    ЭНХБАЯРИЙН ӨМГӨӨЛӨГЧИЙН ГАРГАСАН ӨМГӨӨЛӨЛ НЬ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭХ МЭТ
    ОЛОН ЗҮҮЛЬ ХАРАГДАЖ БАЙСАН МОНГОЛД ХУЛГАЙЛААГҮЙ ЛУЙВАРДААГҮЙ ЭРХ МЭДЭЛТЭН БАЙХГҮЙ ШҮҮХ ЦӨМИЙГ НЬ МАШ ШУДРАГ ХУУЛИЙН ДАГУУ ХААШААЧ БУЛТАГ АРГАГҮЙ ХЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (October 16, 2014 5:00:06 pm )

    ОУНТОЛГОЙН ГЭРЭЭГ ХИЙСЭН С БАЯР С БАЯРЦОГТ ШҮҮХ ДУУДАЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
    С БАЯРЦОГТ ӨНӨӨДӨР МИНИЙ ХИЙСЭН ГЭРЭЭ САЙН ГЭРЭЭ ХЭМЭЭН ХУДЛАА ДОНГОССООР БАЙНА САЙН ЮМ БОЛ МОНГОЛ ТӨР МОНГОЛЫН ИХ ХУРАЛ ЭНЭ ГЭРЭЭГ
    МУУ ГЭРЭЭ БОЛСОН ГЭЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН НЬ БУРУУ ГЭЖ ҮҮ ЭНЭ ГЭРЭЭГ
    НЭГ ТИЙШ НЬ БОЛГОМООР ЮМ МУУ БОЛ МУУ САЙН БОЛ САЙН ГЭЭД
    ГАЗАРЫН БАЯЛАГ АРД ТҮМНИЙ ӨМЧ САЙН ГЭРЭЭ БОЛСОН ЮМ БОЛ АРД ТҮМЭН ӨМЧӨӨСӨӨ АШИГАА ХҮРТИЙ ҮҮНИЙГ МОНГОЛ ТӨР АРД ОЛОНДОО НЭГ ТИЙШ НЬ БОЛГОЖ ӨГӨӨЧ

  • ЗОЧИН (October 16, 2014 5:55:48 pm )

    монголын жирийн иргэн солонгосд 10-аадхан хоног эмчилгээнд явж ирээд хэдэн арван саяар шатаад байдгаа бараад, өрөнд ороод ирдэг.энхбаяр дарга ийм удаан хугацаанд тийм амьдралын өртөг өндөр оронд өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэнэ гэхээр маш баян хүн юмаа. эсвэл тийм өндөр тэтгэвэртэй юм уу. эсвэл зассгийн газарт байгаа сайд нар нь төсвийн мөнгөнөөс санхүүжүүлдэг юм уу. гайхалтай.

  • Зочин (October 16, 2014 7:08:50 pm )

    Бүтэн жил гэр бүлийн хамт Солонгост өндөр зэрэглэлийн эмчилгээ хийлгээд байна гэдэг энэ хүнийг үнэхээр тамтаггүй баян гэдгийг нь гэрчилж байна. Ядарсан хүмүүс орон байраа зараад 1 сар болоод л ирдэг биздээ? Энхбаяр гэдэг энэ хүний хийсэн луйвар маш их байдаг юм байналдаа. Намынх нь байр, офицеруудын ордны тэнд байдаг байшин, баривчлагдаж байсан байшин энэ тэр гээд нэг нэгээр нь зувчуулсан хөрөнгүүд их л байдаг юм шиг байнадаа. Муу шуналын тулам

  • зочин (October 16, 2014 7:25:39 pm )

    энэ үхэжсэн тарихтай уургын дутагдалтай ясан хэдэргээр монголын улс төр дутлаа гэж үү?

  • Anonymous (October 16, 2014 8:48:39 pm )

    энэ новшын балай шунал

  • unshigch (October 16, 2014 10:01:26 pm )

    Mongol uls zaaval avilgiin zagalmailsan etsgeer uls turuu jolooduulah esgui bzdee.avilgiig eh orond mini tarij urguulj usalj tordoj ur shimiig ni deed zergeer hurtsen hun enkhbayar guai bish gejuu? Ugui ee ter munuus mun.odoo zugeer eruul mendee huusun ni deer bizdee.

  • Гуравдагч хөрштэй ардчилал (October 16, 2014 10:36:47 pm )

    Ардчилал Монгол улсаар тоглосон. Н.Энхбаяр ардчилагчдаар тоглосон. Алтанхуяг одоо Элбэгдожийн үгийг нохой хуцсан чинээ тоохгүй болсон байна. Баабар Оюутолгойн уяаны нохой гэж ардчилалыг дэмжсэн гэнэ. Энэ бүгд манай онцлогтой ардчилал юм гэнээ. Хар машинаар сонгууль явуулж Гуравдагч хөршүүд нь ажиглаад авилгалчдыг төрд оруулахыг ардчилал гэх юм гэнэ дээ.

  • Anonymous (October 16, 2014 11:20:05 pm )

    Enxbayar xonogiin 700 dollariin unetei buudald amidarch tansagladag xun shuu dee…Ene ix mungu xaanaas gardag bnaa.

  • Irgen (October 17, 2014 7:03:29 am )

    Enkhbayar iig yg unen dee mash olon hun uzen yddag ,Zov hogshiroochee Enkhbalag min

  • zochin (October 17, 2014 7:40:38 am )

    Avligalin zagalmailsan eceg mandtugai ireedui n amydral n torni caana gereltenee

  • ZOCHIN (October 17, 2014 7:46:22 am )

    mongol ylsig odoo hen hogjuuleh ve gevel Ene hynees oor hyn baihgyi bysad n asar ih bayjij bn ted nariig yallaj chadahgyi bn ynench ym alga zarim n 2 jileer hyvaaj idej bn odoogin zasagin gazar ard tumnee bodohgyi bn zambraagui bn ard tumen zalhmaar bolj bn ene hyn shig shudrag hun alga bn ard tumen min evtei bol hogjil bn mongol yls hogjihod 3say hun yu ch bish daanch iim arcgaagyi zasgiin gazar garchee solih l heregtei ard tumen min

  • ЗОЧИН В.ВИТЯ (October 17, 2014 9:27:27 am )

    Энхбаяр шиг улс орноо бодсон чин үнэнч сэтгэлгээний удирдагч ойрын 4-жилд л ямарч байсан олдохгүй биздээ,одоо байж байгаа улс төрчид бүгд сүлжээнд холбогдсон ЭХ ОРОН МААНЬ ХӨЛ ДЭЭРЭЭ ,ТЭНХЛЭГ ДЭЭРЭЭ,ЭДИЙН ЗАСГИЙН ИМФЕЛЕЗИЙГ нэг оронтой тоонд барьж явуулж чадамжгүй байгаа нь тэдний онол,мэдлэг мэрэгжил,хариуцлага сахилага бат,шудрага ёстой холбоотой байхаа,энэ бүхэн авилагжилт болон хувирч шунал авангарлаж шүлжээнд орж,баригдсанч хуулиар хамгаалагдаж арагцааж байгаа нь харамсмаар,ЭНЭ БҮХЭН МОНГОЛЫН АРД ТҮМЭНД НЭГЧ НЭМЭР ХАНДИВ БОЛОХГҮЙ,ХАРИН ГАЙ БАРЦАД БОЛОХ АЮУЛ НӨМӨРЛӨНӨ___ЭНЭ АЮУЛААС МОНГОЛ ЭХ ОРНОО АВРАХ ХҮН БОЛ ЯАХЫН АРГАГҮЙ Н.ЭНХБАЯРЫГ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА ТУЛ ямар нэгэн хуйвалдааны аргаар нэр хүндийг дахин сэвтүүлэх зорилгоор элдэв зүйлийг зохиомлоор гаргаж байгаа нь гутамшиг шүү,Н.Энхбаяраас бүү ай????жирийн сэхээтэн улс төрийн том карьяартай л иргэн,бүү тэвд,бүү ай,

  • Amaa (October 17, 2014 11:40:43 am )

    GG,Anonymous ta nar Enhbayrig yasan ih uzen ydna ve? Mongold zahin negen darga,zahiral, tasag heltsiin erhlegch,sum horoo,duureg,aimag,hotin darga nar,Ih hurlinhan,yam tamgiin gazrinhan,toriin alban tushaaltnuud bugd l tsalingaaraa bayjaad bna uu?Toriin banknuudig dampuuruulagch Baabar,Enhbold,Amerik,Aziin tv-eer hahuulichaar zarlagdsan Bayrtsogt,Ene olon Batbayruud bugd l tsalingaaraa l bayjaad bna uu?Ali ch naminhan idej uutsgaasan.

  • Ganaa (October 17, 2014 12:13:27 pm )

    Mongolin ardchilal gej yu um.Ard tumnii horongiig luivardagch oligarhiudin toloo,uls ornig hytdin ogooshind oruulahig husegchid sh dee.Jiriin ard tumen yduurch,zovj yvaa ni Ardchillin gai.Mongol bol Tuvd bish shuu.Zovson ard tumen neg l odor teserne shuu.Tsoohon hun amtai,ontslog tuuhtei ard tumniig delhiigeer neg taraaj huchiig ni taramduulj,orond ni baahan hujaa,gadnihan orj iruulj erliizuudeer duurgeh ni ardchillin gaviya yu?Teneguudee tuuhee neg unsh.Jiriin ard tumen,yduuchuudad Ardchilal ashiggui.Huuchin nam ni eeltei blaa.Jiriin ard tumnii zoblongoor bitgii bahaa hanga hulgaich ardchilagch naraa.Dahin eks eronhiilogchiig goochlohoo boli.Aldaa,onootoi ch ard tumend ene hun heregtei.

  • irgen (October 18, 2014 9:06:20 am )

    elbegdorjl shudarga ursulduhuus aij helmegdvvlj shorond hiisen shvv dee.

  • guest (October 18, 2014 10:59:43 pm )

    enhbayariin tuhaid ter mundag ulstorch. orostoi hariltsaa holboog sergeesend ni mash ih bayarladag. getel elbegdorj yag yu hiisen yum be. ter ooroo toriin terguun bh uydee idej uugaaguigee yugaar batalsiin. hujaag shuteed l. yag uneniig helhed uuj ideegui ulstorchoo gargaad ir. hna bna. uls tolgoilj bsan huniig arail muuhai bolgoson. ene bol tsever uls toriin allaga. enhbayariig dahiad ulstord garch ireesei gj husej bna. tegvel jaahan ch gsn hogjih bh.

antalya rent a car