antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 16, 2014 5 comments

Д.Оюунтуулд 3 сар, Ц.Алдармаад 7-10 жилийн ял төлөвлөжээ

нийтлэсэн Admin

2jujigchin481314909201410160911Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.

Энэ хэргийг хуулийн байгууллага хянаж  Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99.1 буюу бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж байгаа бол  Ц.Алдармаад  Эрүүгийн хуулийн  96.2.6 буюу онц хэрцгий аргаар  бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үндэслэлээр  яллах дүгнэлт үйлдсэн байгаа.

Тэгвэл энэ хэргийн шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн  1-р шүүхэд болох юм.  Хоёр удаа хойшилсон шүүх хурлыг  энэ удаад хойшлуулахгүй хуралдах болно гэдгийг шүүгч мэдэгдэж байсан.

Хэрвээ  Д.Оюунтуулыг буруутай гэж үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх юм.  Харин Ц.Алдармааг буруутай гэж үзвэл долоогоос дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ажээ.

Бид энэхүү хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа 

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • bvdvvn miss (October 16, 2014 10:58:14 am )

    bie bieniihee muug yzeh yamar hereg bna hamt ajildag bj

    • монгол ээж (October 16, 2014 12:23:38 pm )

      УУРЫН МУНХАГААС Л БОЛСОН БАЙХДАА ЯЛЛААД ХЭРЭГГVЙ ДЭЭ Х€€РХИЙ БVСГVЙЧVVДИЙГ

  • MONGOL.tcus (October 16, 2014 12:28:32 pm )

    emegte xvnd arai changadsn yl ym bshv

  • Anonymous (October 16, 2014 3:10:11 pm )

    huuli hun burt tegsh uilchleh yostoi

  • Ундармаа (October 16, 2014 6:15:56 pm )

    Боёо ахтайгаа хэн унтах вэ гээд маргалдсан юм ш дээ

antalya rent a car