antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2011 2 comments

З.Алтай: Улстөрчид та нар л бузар булай зүйл хийдэг шүү дээ

нийтлэсэн Admin

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Сонгуулийн үеэр худал мэдээлэл цацсан бол сэтгүүлчдийг арав гаруй сая төгрөгөөр, харин луйвар хийсэн нэр дэвшигчийг сая орчим төгрөгөөр торгохоор хуульдаа тусгаад байгаа. Гэвч өчигдрийн хуралдаанаар үүнийг арай зөөлрүүлэх хандлагатай байгаа нь харагдсан юм. Хэвлэлээр гүтгэлэг тараасан улстөрч, хэвлэлийн байгууллага буруутай бол хариуцлагаа өөрсдөө үүрэх ёстой гэдэг саналыг С.Ламбаа сайд гаргаж, бусад нь дэмжиж байлаа. Тэгэхээр нэр дэвшигч мэдээллийн хэрэгслээр явуулах мэдээллийнхээ үнэн худлыг өөрөө хариуцна. Худал, гүжир гүтгэлгийн мэдээ, нэвтрүүлэг явуулахгүй байх нь хэвлэл мэдээллийнхний ёс зүй, ухамсраас шалтгаална гэсэн үг. Сэтгүүлчдийн ухамсарт найдаж байгаагаа ч Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд хэлж байна билээ.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Нэр дэвшигч тухайн байгууллагад мөнгөө төлчихсөн учраас ямар ч мэдээлэл гаргаж болно гэж ойлгоно. Тэгэхээр нэр дэвшигчид тооцох хариуцлага өндөр байна уу гэхээс биш хэвлэл мэдээллийн байгууллагын торгуулийн хэмжээ их байж болохгүй” гэсэн бол Д.Дондог гишүүн “Нэр дэвшигч хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ байгуулсаны үндсэн дээр сурталчилгаагаа хийх нь зүйтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хариуцлагаа ухамсарлаад гэрээ хийхдээ хууль зөрчсөн, хэн нэгнийг гүтгэн доромжилсон мэдээ мэдээлэл хүлээж авахгүй гэдгээ хэлэх ёстой. Гэрээ хийгээгүй хүний сурталчилгааг явуулахгүй байвал яасан юм бэ” хэмээж байв.

Гэвч Сонгуулийн тухай хуулийн төслийг гишүүд маргаангүй хэлэлцдэггүйн жишгээр хоорондоо ч сөргөөд авсан юм.

Э.Мөнх-Очир гишүүн “Хүнийг гүтгэсэн бол хэвлэл мэдээллийн байгууллагыг хаах хүртэл нь арга хэмжээ авах ёстой. Үүнийг Сонгуулийн хуульдаа оруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэвлэлийнхэн нэг хүнээс 20 саяыг авчихаад нөгөөг нь гүтгэдэг гэхэд Ж.Сүхбаатар гишүүн “Хүн гүтгэх нь Эрүүгийн хуулиар зохицуулагддаг учраас Сонгуулийн тухай хуульд тусгах шаардлагагүй” гэж байв. Тэгэхэд Э.Мөнх-Очир гишүүн “Надад битгий зөвлөгөө өг. Би 1992 оноос хойш гүтгүүлж байгаа хүн. Саналаа бодит амьдралд тулгуурлан хэлж байхад та нар онол ярилаа” хэмээн омогдов. Харин З.Алтай гишүүн “Сэтгүүлчид та нарын ярьж байгаа торгуулиас чинь айхгүй. Ардчилал 20 жил хөгжсөн орны залуу улстөрчид ингэж ярьж байгаад харамсч байна. Улстөрчид та нар л бузар булай зүйл хийдэг шүү дээ. Би ч гэсэн та нарын бузар булайг мэдээллийн хэрэгслээр цацаж явсан болохоор мэднэ. Та нар наад заалтаа оруул л даа. Тэгээд хэвлэл мэдээллийн байгууллагыг хаана гэж хуульдаа тусга. Тэгвэл эсрэгээрээ та нар өөрсдөө шоронд сууна шүү” гэхийг сонсоод Ч.Сайханбилэг гишүүн “УИХ-д сууж байгаа 76 гишүүний нэг нь бусдыг ингэж хэлж болохгүй шүү” гэвэл Э.Мөнх-Очир гишүүн “Хүний амьдралаар тоглосон хүмүүсийг ингэж хаацайлахгүй шүү” хэмээн хэрүүл дэгдлээ. З.Алтай гишүүн “Бузар булай зүйл хийдэг болохоор чамайг тэгж бичиж байгаа юм. Чиний бузар булайг хэвлэлийнхэн дэлгэхгүй яах юм. Чаддаг юм бол тэр бузар булайгаараа гүтгүүлсэн хүнээ олоод Эрүүгийн хуулиараа асуудлаа шийдээд гомдлоо тайлахгүй яасан юм” хэмээн хариу. шидэхэд Э.Мөнх-Очир гишүүн “Та үгээ бодож яриарай. Алтай гишүүнээ би танай телевиз, эсвэл өөр нэг телевизтэй ийм зүйл яриагүй шүү. Бүгдэд нь хамааруулж байна” гэж суув. Ингээд энэ асуудлыг дараа үргэлжлүүлэн ярихаар болсон юм. Сүүлд нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг бүгдээрээ дэмжиж, чуулганы хуралдаанд оруулахаар тогтлоо. Мөн С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр ажлын хэсэг гаргаснаар хуралдаан өндөрлөлөө.

Я.МӨНГӨН

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 05, 2011 3:10:37 pm )

    Altai gishuun c h shudraga shuu oor dugarch baigaa uih gishuun ba uu baihgui sh dee SAihan bileg duugui suuj baival baram Ardchlaliin ner barij ih tenegtej baigaa sh uu chii!!!

  • Anonymous (December 05, 2011 3:12:39 pm )

    Monh-Ochir gej teneg bagi ba aa ichihgui hereldeed etsgiin ner barij end tend heruul hiihee bolioch ard tumnee hundetgeerei mal mini

antalya rent a car