antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 15, 2014 33 comments

Сангийн сайдаар заавал Bank of China-ийн тод төлөөлөгч Д.Зоригтыг сонгосны учир юу вэ

нийтлэсэн Admin

e82371bcd7367595originalМонгол Улсад Сангийн сайд болох хүн олдохгүй байна гэнэ. Тэр тусмаа “Эдийн засагчдын фракци гэгддэг МҮДН фракциас шүү. “Монгол шуудан” банкийг дампууруулж тоглосон, “Номаранг”-ийн луйвардсан”, адаг сүүлд нь Өвөрхангайд сонгуулийн тойрог луйвардсан УИХ-ын Д.Зоригтыг Сангийн сайдад нэр дэвшүүлэх болсон нь цаанаа том шалтгаантай аж.

УИХ-д бөөн хэл ам дагуулсаар, найраа наймаа хийж байж бараг гуйж орж ирсэн Д.Зоригтод эдүгээ шинэчлэлийн Засгийн газарт хуучин аргаараа орж ирэх нь тийм ч хэцүү биш. Дээр нь түүний цаана өмнөд хөршийн “том ах” нар нь тусална. Учир нь тэрбээр Bank of China-г илтэд дэмжсэн, бас бусдыг өөртөө хань татан урвуулах үүргээ тун сайн гүйцэтгэж байгаа.

Банкны салбараас хэзээ ч хол байдаггүй, бас хэзээ ч нэмэр тус болдоггүй түүний өсгөж өндийлгөсөн банкийг тоолсноос “оршуулсан”-ыг нь тоолбол амархан. Ардчилсан холбоо эвсэл Засгийн эрхийг гартаа авч байсан тэр цаг үед Төрийн өмчийн хороонд газрын дарга байсан тэрбээр ТӨХ-ны дарга болон дэвшиж  өнгөрсөн арав гаруй жилийн дотор өнгө зүс нь хэвээрээ ч бэл бэнчингийн хувьд танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн.

Өмнөх парламентын үед гэхэд л “Анод” банкны дампууралтай холбоотой хэрэгт “Гермес центер” компанийнхаа нэр дээр хувьцааны луйвар хийсэн гэгдэж эрүүгийн хэрэг үүсгэгдэж байсан. Үүний дараа хувьцаа эзэмшигчдээсээ асуух нь байтугай Төв банкнаас ч зөвшөөрөл авалгүйгээр “Монгол шуудан” банкийг зарчихаад бөөн дуулиан тарьсан.

Монгол орон даяар 300-гаад салбартай “Монгол шуудан” банкийг “Хадгаламж банк”-тай нэгтгэж, хувьцаагаа зарах гэж байгаагаа жижиг хувьцаа эзэмшигчдэд мэдэгдээгүй, хуулийн дагуу худалдан авах давуу эрх олгоогүй, Монголбанкнаас зөвшөөрөл аваагүй байна. Уг нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар хувьцаагаа худалдахаар санал тавьж байгаа хувьцаа эзэмшигч нь саналаа бусад хувьцаа эзэмшигчдэд бичгээр заавал мэдэгдэх ёстой гэдгээ “мартсан” түүнд гомдсон хувьцаа эзэмшигчид СЕХ-ны өмнө өлсгөлөн зарлахаа мэдэгдэж, татвараа нөхөн төлөх шаардлагыг тухайн үеийн ЦЕГ, ТЕГ-аас шаардсаар байсан ч харин төр түүнийг “Алтан гадас” одонгоор шагнасан юм.

Гэвч хоёр жил гаруй сунжирсан дээрх асуудлын шийдвэр 2011 онд гарч УИХ-ын гишүүн Д.Зоригт болон түүний хамтрагчид хувьцаагаа зарахдаа хуульд нийцүүлээгүй болох нь Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр батлагджээ. Эцэст нь Д.Зоригт “Монгол шуудан” банкийг дампууруулаагүй, зүгээр л өөрийн хүсэлтээр зарсан болж Олон овоотын ордын өр тус банкийг худалдан авсан нэртэйгээр Д.Зоригтыг аварч өөрийгөө “алах” шийдвэр гаргасан “Жаст”-ын Ш.Батхүүгийн нуруун дээр ирсэн юм. Хэдийгээр аюул Д.Зоригтоос холдсон ч 380 салбартай 40 гаруй тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй гэгддэг байсан тус банкны жижиг хувьцаа эзэмшигчид түүнд баярлаагүй нь лавтай. Яаж ч бодсон нэгж хувьцааных нь үнэлгээ 16 жилийн дараа хэвээрээ байсан гээд бодохоор Д.Зоригт банкирын “ур чадвар” тун гайхалтай байгаа биз.

Эдүгээ түүний мэдэлд 20 гаруй компанийн хувьцаа байдгаас цөөн хэдээс бусад нь хяналтын багц хувьцаа, тэдгээрийн үнэлэмж нь багаар бодоход 30 тэрбум төгрөгт хүрдэг аж. Түүний мэдлийн олон компани дунд  зугаа цэнгээний газраас эхлээд, сүүний ферм, уул уурхайн чиглэл, бүр үйл ажиллагаа нь тодорхойгүй ч компани цөөнгүй. Харин олны мэдэхээс “Гермес центр” барилгын материалын худалдааны төв, “МИГ” даатгал, International school гэгч Монголын биш “дэлхийн хууль” дагадаг пээдгэр сургуулийг дурдахад л хангалттай.

Тэгээд ч “Номаранг”-аас эхлээд энд тэнд мөнгө угаах, даатгалын болон хувьцааны аргаар боловсон луйвар хийх зэрэгт гаршсан тэрбээр улайран байж УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэд арайхийн багтсаны цаана асар том эрх ашиг нуугдаж байсан нь Bank of China  байжээ.

Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуульд өрсөлдөхдөө “Монгол шуудан” банкныхаа нэрийг барьж сонгогчдод их хэмжээний зээл олгож “Баяжуулна, жаргаана” хэмээн амлаж явсан. Гэтэл “Монгол шуудан” банкаа зарсны дараа тус банкийг худалдаж авсан “Хадгаламж” банк зээлээ эргүүлэн авсан. Энэ бол зарчмын асуудал болохоор “Хадгаламжийн”-хны буруу юу байх вэ. Ингээд “Монгол шуудан” банкаа зарсан Д.Зоригт УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангайд очиход хэдэн малынхаа буянг түүнд итгэж алдсан сонгогчид хэлэх үгээ олж ядан зэвүүцэж байв. Тэр ч байтугай нутгийн нэгэн өвгөн “Хэдэн үеэрээ цадтал идэх байсан хөрөнгөө чамд итгэж хадгалуулаад гуйлгачин болох шахсаныг минь харах гэж ирээ юу” хэмээн нулимс урсган загнах нь дотор сэртэсхиймээр эвгүй дур зургийг үлдээсэн.

Энэ бүхний эцэст Д.Зоригтыг нэгэн намаас нэр дэвшигч Г.Батхүү нь хүртэл тээршааж байсан гэдэг. Учир нь сонгогчид Д.Зоригтын бараанаар чулуу шидэх шахам угтаж байсан болохоор хөөх нь холгүй буцаахаас өөр аргагүй болсон хэрэг.

Ийм үүх түүхтэйгээр УИХ-д орж ирсэн түүнд одоо Монгол төрийн бодлогыг хамгаалах байтугай ядаж АН, Засгийн газрын бодлого ч огт хамаагүй болсон бололтой. Түүнд зөвхөн хувийн эрх ашиг, ганцаараа баяжих хүсэл л үлджээ. Үүнийхээ төлөө “чөтгөртэй ч нөхцөхөд бэлэн” байдгаараа энэ удаад МАХН-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ханьсах болжээ.

Тэд ямар ч үнэ цэнээр хамаагүй Bank of China-ийн салбарыг байгуулах шийдвэр гаргуулж чадвал хийсэн эрсдэлийнхээ алдагдлыг хэд дахин нугалж олох шан харамж авч дансаа зузаатгах болно. Дээр нь Засгийн газрыг ч атгах том хүчийг түүний атганд шингээх увидас хятад түншүүдэд нь бүр цаагуураа бол Хятадын төрд бий. Энэ нь түүнийг албан тушаалд үүрд “хадах” хүч биш гэж үү. Магадгүй Bank of China-ийн нэгэн салбарыг ч бэлэглэчих юм билүү.

Гэтэл Хятадын төрд “Луунд идэш” дөхүүлж өгөхөөс буцахгүй зүрх сэтгэлтэй хүнд Монголын төр сан хөмрөгөө даатгахаар шийдсэн бол тун харамсалтай. Монголын төр, Ардчилсан нам, МҮДН фракци Р.Амаржаргал, Ц.Баярсайхан, Да.Ганболд, До.Ганболд, Б.Мэдрээ гээд олон гишүүн бий. Гэтэл тус фракцийнхнаас Д.Эрдэнэбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар, Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайдаар, “Анод”-ыг дампууруулагчдын нэг Б.Гарамгайбаатарыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилж, Р.Амаржаргалын амыг хаах гэж “элдэвлэсээр” эгдүүцлийг хүргэж “дайсан” болгосон. Энэ нь мэдлэг чадвартай, чадалтай эдийн засагч кандидатуудаасаа “нэр цэвэр, гар цэвэр”-ийг нь сонгож, тэднийг зөв үнэлээгүйгээс болж гомдоосоныхоо горыг амсаж байгаа нь энэ. Ингээд одоо УИХ-аар банк дамууруулсаар байгаад Банк санхүүгийн тэргүүний ажилтан болсон, “Номаранг”-ийг луйвардаж, татвараас зугтсаар “Алтан гадас”-аар шагнуулсан алдар гавьяа бүхий Хятадын төрийн банк Bank of China-ийн тод төлөөлөгч Д.Зоригтыг Сангийн сайдаар батлуулахад бэлэн болжээ. Эрхэм гишүүд мэргэн оюунаараа сонголтоо хийсүгэй.

 

Н.Батнягт

– See more at: http://www.unen.mn/content/40993.shtml?alias=unen#sthash.0HUvPxmd.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • банкир (October 15, 2014 2:11:10 pm )

    Алтанхуяг мааниа уншуулах хүнээ өөрөө олоод иржээ.Уул нь олны жишгээр лам олж ирмээр юм.Луйварчин болсон тул луйварчингаа авчирч дээ. Хайран Ардчилсан нам минь

  • банкир (October 15, 2014 2:11:52 pm )

    Новш

  • чоно (October 15, 2014 2:13:23 pm )

    хараажын xyжаа

  • Anonymous (October 15, 2014 2:48:07 pm )

    Өгөр хужаа хувхай луйварчин

  • 15 (October 15, 2014 3:13:23 pm )

    Төр сөнөлөө Хятадууд ирвээ хөөрхий

  • Anonymous (October 15, 2014 3:19:54 pm )

    чи өөрөө хужаа, жинхэнэ халх зөв хүн шүү … хүнийг ингэж гүтгэж доромжлохоо больж үз

  • Tuya (October 15, 2014 3:44:13 pm )

    altanhuyagiig buudya

  • Tuya (October 15, 2014 3:45:05 pm )

    Hujaag buudya

  • Zol (October 15, 2014 4:06:15 pm )

    Hujaag zailuukaach

  • irgen (October 15, 2014 4:24:16 pm )

    bank china mongold jilahiig ard tumen eserguutsej bgaa tiimees ajilluulah bolmjgui

  • Anonymous (October 15, 2014 4:35:55 pm )

    ene zorigtiin tomilgoo, bas zoljargaliin ogtsordoggui shaltgaanii tsaana Bank of China bgaa, Mongolbanknii Zoljargal tugrugiin hanshigg muujruulsan ogtsroh hangalttai shaltgaan baihad baigaad l bgaa n sonin bish baina gejuu, ene hanshiin unaltaas olon kompani dampuurch uudee barisan, olon hun nemelt uriin daramtad suhursun heveer baihad Zoljargal sain duraaraa ogtsormoor yom

  • Gerlee (October 15, 2014 4:42:04 pm )

    Daanch dee mongolchuud ch ungurch dee

  • Anonymous (October 15, 2014 4:45:42 pm )

    Archaagui Altanhuygiig solih heregtei .

  • zochin (October 15, 2014 5:42:54 pm )

    haraajaar hyjaa zorigoo gdg hun bjee hoorhiii

  • Anonymous (October 15, 2014 7:06:04 pm )

    Orig hujaa

  • gaa noyon (October 15, 2014 7:33:26 pm )

    Хятадын сайт дээр 2045-2050 онд монголыг дотороос нь хүсэлт гаргуулаж хятадад нэгтгэж авна тэр хүсэлт гаргах ноёдын 70% нь их хурал засагын газарт байгаа шүү Хятадын сүүлийн 60жилийн дотор хийх 5 дайны тухай унш

  • b (October 16, 2014 12:41:07 am )

    altanxuyag ogtsor oor ug alga

  • kkkk (October 16, 2014 1:19:41 am )

    Зайлуул үнэндээ хужаа бишээ.Цэвэр халх цусны хүүхэд дээ.Хужаа нартай сүлбэлдсэн л байх.Аргагүй л баян хүн дээ.Гэхдээ цэвэр өөрийнхөө ухаанаар баяжсан.Багаас нь нутаг ус, аав ээжтэй нь мэдэх юм байна.Юу хэрэгтэй гэж ингэж улс төрд холилддог юм бол доо.Хөрөнгө нь аз жаргал биш болчихдог юм болов уу.Гэхдээ өөрийнхөө чадлаар ухаанаараа амьдарч яваа ийм хүмүүсийг элдвээр хэлээд яах вэ.Тийм овсгоотой хүн төрд хэрэ
    гтэй л байж таараа.

  • зочинзочин (October 16, 2014 8:49:42 am )

    энэ чинь харин жинхэнэ цэвэр хор хутгагч уу даа. Алтанхуяг болио. УИХ-ын дарга Энхболд тэргүүтэй 76 үүнийг таслан зогсоогооч. монгол улс сөнөлөө шүү. онцгой анхааралдаа аваач.

  • e (October 16, 2014 11:48:18 am )

    ээ бурхан минь яах гэж ардчилсан наыг сонговдоо энэ орныг хятадад дагаар оруулах ажлыг маш их зохион байгуулалттайгаар хийж байна Би хэдэн жишээ хэлье
    1.Газрын хууль Энэ хууль батлагдвал Хятадууд монголд 100 жилээр газартай болно
    2,Хятадын банк Энэ банк орж ирсэнээр Монголын санхүүгийн салбар хятадын хараат болно

  • Зочин (October 16, 2014 12:52:06 pm )

    Энэ хүн чинь Лүнгийн замтай холбоотой бөөн хэл ам болоод байсан биз дээ. Хүнээ оловоо. Өөрсөндөө урхидуулах хүнээ сонгодог байхаа.

  • Зочин (October 16, 2014 3:31:07 pm )

    ӨВ-д ард түмний саналаар гишүүн болоогүй,шүүхийн шийдвэрийн гишүүн, одоо сайд АН-нь боловсон хүчингүй юмаа Зоригтоо 2017 онд манай СӨХ-ийн дарга болоорой идэх юм гарнаа чи хөгширнө чамд тохирноо

  • Gerlee (October 17, 2014 9:30:30 am )

    Daanch dee

  • Сүхбаатар (October 17, 2014 8:57:00 pm )

    Бас нэг луйварчин алтанхуягийн аманд доллар чихээд сайдын суудал руу мөлхөж байгаа юм

  • зочин (October 18, 2014 8:24:45 am )

    Зоригт мэтийн хужаа хулгайч нар луйвардаж шулж олсон мөнгөө зүгээр идэж чаддагүй юм байхдаа

  • хөх монгол (October 18, 2014 2:04:59 pm )

    за наад нөхрийнхөө нэрийг буцааж татсан дээр байхаа Алтанхуягаа бөөрлүүгээ хутга хийлгэх хүмүүсээ аваад байна даа нямка агаагийнхаа үгэнд орохгүй зөрүүд хүүхэд юмаа ядаж лам хараар сайн яв даа ахиад агаа нар нь чамд сургамж хэлээд хэрэггүй шивдээ

  • mongol (October 23, 2014 8:18:50 pm )

    монголчууд бид энгийн ардууд бид чинь цавуутай цавуугүй ч улаан буудайнхаа гурилыг хайраад монгол малынхаа махыг идээд нэг байтугаа нэлээн хэдэн жил амьдарч чадна.Хятадаас гаднаас мөнгө гуйх нь зөвхөн 76 бас хэдхэн баячуудад л хэрэгтэй байх, УЛС ОРНОО СӨНӨӨВӨЛ УУЛЫН ЧИНЭЭ АЛТААР ЯАХ ЮМ, УРАГ ИРГЭНЭЭ ХӨНӨӨВӨЛ УТСАН ЧИНЭЭ АМИАР ЯАХ ЮМ

  • 555555 (October 29, 2014 7:40:51 pm )

    монголчууд бид энгийн ардууд бид чинь цавуутай цавуугүй ч улаан буудайнхаа гурилыг хайраад монгол малынхаа махыг идээд нэг байтугаа нэлээн хэдэн жил амьдарч чадна.Хятадаас гаднаас мөнгө гуйх нь зөвхөн 76 бас хэдхэн баячуудад л хэрэгтэй байх, УЛС ОРНОО СӨНӨӨВӨЛ УУЛЫН ЧИНЭЭ АЛТААР ЯАХ ЮМ, УРАГ ИРГЭНЭЭ ХӨНӨӨВӨЛ УТСАН ЧИНЭЭ АМИАР ЯАХ ЮМ

  • монгол хүн (November 04, 2014 4:43:34 pm )

    хятадуудын барьцаа шахаанд орчихсон юм биш үү тэгээгүй бол энэ хужааг юу гэж сайд болгох юм бэ ашиг сонирхлын зөрчил гээд л яриад байдаг яг тэр чинь энэ биш үү шударга байгаач алтанхуягаа ингээд дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргээд байгаа юм даа ардчилсан намыхан цус хоилдсон юмнууд их байдаг болохоор яасан их хятад элэгтэй юм бэ үнэхээр айж байна шүү эрдэнэбат гуйа ч бас цэвэр мнгол хүн мөн үү хариулаач

  • монгол хүн (November 04, 2014 4:49:27 pm )

    хужаа аавтай новш шүү дээ муу шуналын микров хужаагийн эрлийзүүднд угаасаа айх ичих гэсэн ойлголт байдаггүй юм биднийг өмдтэй гуталтай нь хамт залгина гэдгийг битгий мартаарай даа хүмүүсээ эрлийз хурлийзууд аймаар хүн муутай мөнгөний төлөө юу ч хийхээс быуцахгүй хүн чанарын тухай ярих юм биш суусан монгол хүнээ амьдаар шарэ иддэг хүмүүс нэн бол хөдлөхгүй үнэн тэдэнд сүнс байхгүй байвал тэр хятадад нь л байдаг байх одоо дээгүүр заларсан холцтой нөхдүүд ямар алгуураар хороо найруулж биднийг газар шороотой нь урагш нь чирж байнаа ойлгомжтой байна биднийг хөх тэнгэр харж баймаар юм яана да ардчиллын нэрээр ямар олон худалч хулгайч гарал үүслээ нуусан новшнууд төрд шураглаа вэ хуучин нийгмийн үед болох болохгүйг ялгадаг байсан юм шүү наад хужаа нар чинь хавчигдажбайсан учир их өш санадаг юм шүү дээ

  • уншигч (November 04, 2014 4:52:33 pm )

    монгол хүнээ олоод их хуралд сонгочихож чадахгүй байгаа ард түмэн болж дээ бид оюунлагын түвшин хэтэрхий доошоо орсон нь хужаа гаралтай юмнуудад их завшаан болж байх шив дээ

  • Ard (November 04, 2014 10:38:22 pm )

    Ehner ni Amerik surguuliin zahiral Oyunsuren jinhen tsever uulderiin hujaa bn lee.

  • гамбаа (November 13, 2014 7:10:24 pm )

    энэ малыг монголын төрөөс хурдан зайлуул цаазал хороо

antalya rent a car