antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2014 Comments are off

Анхаар: Амин дэмийн ундарга гэх “Шар доктор”-оос жоом гарлаа

нийтлэсэн Admin

2k3e429e91a8Сүүлийн үед энд тэндгүй л хоол хүнсний бүтээгдэхүүнээс элдэв хог хаягдал болон, хамгийн бохир амьтан болох жоом зэрэг шавьжнууд илрэх боллоо.

Хамгийн сүүлд “Живэртийн оргил” ХХК-д үйлдвэрлэдэг “Шар доктор” гэх чацарганы өтгөрүүлсэн ундаанаас жоом гарсан талаар үйлчлүүлэгчээс гомдол ирлээ.

Тэрбээр үйлдвэрлэгч компаний холбогдох хүмүүст утсаар мэдэгдсэн боловч “танайх жоомтой юм уу, хэдэн төгрөг авах гээд байгаан” гэх мэтээр доромжилсон байна. Үйлчлүүлэгчийн зүгээс байнга хэрэглэдэг учраас маш их гомдолтой байгаа гэнэ.

Гомдол гаргасан иргэнээс бид санал гомдлыг нь лавлахад “Иргэд хүйтэн сэрүүний улиралд ханиад томуунаас сэргийлэхийн тулд чацарганы шүүсийг ихэвчлэн хэрэглэдэг . Гэтэл ханиаднаас сэргийлэхийн тулд бусад төрлийн халдварт өвчин тусахгүй гэх баталгаа алга. Иргэд шар доктороос “шар” өвчин тусах магадлал өндөр байна. Миний хувьд тус бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг учраас маш их гомдолтой байна” хэмээлээ.  Эрүүл зөв хооллолт гэж бид үргэлж ярьдаг ч тэр бүр анхааралдаа авч, зөв алхам хийх нь ховор байдаг. Гэтэл энгийн нэг амин дэм нөхөх энэ мэт бүтээгдэхүүнүүд бид бүхний эрүүл мэндэд ихээр заналхийлж байгаа нь харамсалтай.

Гэтэл бүтээгдэхүүнийхээ алдаа оноог анхаарч, хэрэглэгчдийнхээ төлөө анхаарч үзэн хариуцлага үүрэх ёстой “Живэртийн оргил” ХХК-ны ажилчид хэрэглэгчээ үг хэлээр доромжлон басамжилж байгаа нь бас нэгэн эмгэнэл бизээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car