antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2014 Comments are off

“ЧӨЛӨӨТ ХОС” насанд хүрэгчидэд зориулсан хилэнт инээдмийн жүжиг нээлтээ хийлээ

нийтлэсэн Admin

10631098_376297845857797_1904156841916316061_o149334703201410100942ХИЛЭНТ ИНЭЭДЭМ ЖҮЖИГ ТЕАТРЫН ТАЙЗНАА

“ЧӨЛӨӨТ ХОС”  /насанд хүрэгчидэд зориулсан хилэнт инээдмийн жүжиг/

ЗОХИОЛЧ: Дарио Фо  НАЙРУУЛАГЧ  Ч.Найдандорж /УГЗ/  ЗУРААЧ С.Ариунболд /СТА/

ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ:  Ж.Эхбаяр  ДҮРҮҮДЭД  АНТОНИЯ  (эхнэр)-Ц.Баясгалан

ЭРЭГТЭЙ (нөхөр)-Э.Тодгэрэл  ПРОФЕССОР (нууц амраг)-Б.Эрдэнэбаяр

Улсын Драмын Эрдмийн Театраас санаачлан хэрэгжүүлж буй бэсрэг жүжгийн төслийн 6-дахь жүжиг “ЧӨЛӨӨТ ХОС” жүжиг 2014 оны 10 сарын 10-12 ны өдрүүдэд тоглогдох гэж байна.

10 сарын 08-ны өдрийн 18:00 цагт Чөлөөт хос жүжгийн уран бүтээлчид театрын уран сайхны зөвлөлдөө жүжгээ шалгуулж өндөр үнэлгээ авсан билээ. Тус жүжгийн жанар нь  Сарказм буюу Хилэнт инээдэм төлийн жүжиг бөгөөд мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн чанартай уран бүтээл болж чадсан.

Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ.

Тэрээр урьдны уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов. Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 95469964, 70128999 

www.Monda.mn

1617 үнэгүй хүргэж өгнө.

PHOTONEWS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car