antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2014 1 comment

Монголын Хубилай хааны ашиглаж байсан усан онгоц олджээ /фото/

нийтлэсэн Admin

tuuhЯпоны “Асахи” сонинд тус улсын Такашима арлаас Монголын эзэнт гүрний түрэмгийллийн үед хамаарах усан онгоцны сэг олдсон тухай мэдээлсэн байна. Рюкю их сургууль, Мацуро хотын боловсролын зөвлөлийн архелогичид хамтран далайн ёроолд буй усан онгоцыг тусгай багажаар судалж 700 жилийн тэртээх 1274-1281 онд Япон руу түрэмгийлж байхдаа Монголчуудын ашиглаж байсан зэвсэг мөн гэдгийг тогтоосон байна.
Хубилай хаан 1281 онд Такашима арлын ойролцоо газар 4400 усан онгоц илгээж, Кюүшюү арлын хойд хэсэгт тулалдсан түүхтэй. Мөн Камиказе хэмээх тэнгэрийн салхи хоёр удаа дэгдэж, Хубилай хааны хөлөг онгоцуудыг эвдэлж, хэдэн мянган цэргүүдийг нь хөнөөсөн гэсэн Япон домог бий. Үүнээс гадна дурсгал олдсон газрын ойролцоо шаазан эдлэлийн хэлтэрхий, туйпуу, их бууны сум, чулуун зангуу зэрэг 4000 гаруй эд өлгийн зүйл олдсон гэж CNN мэдээлэв. Хубилай хааны цэргүүд Солонгосоос цааш хөдөлж, Масан, Японы эрэг хооронд 110 бээр аялсан байна.
Рюкю их сургуулийн профессор Иошифуми Икеда хэлэхдээ “Бид үүнийг Монголын усан онгоц гэж үзэж байгаа. Бүтэц, хэмжээг нарийвчлан тогтоож, гарал үүслийнх нь талаар нэмж судална. Маш сайтар хадгалагдаж үлдсэн тул шаазан эдлэл, зэвсэг тээвэрлэхэд онцгой гүүрэг гүйцэтгэдэг байсан гэж дүгнэлээ” хэмээжээ.

1
1
1
1
1
1
1

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • batireedvi (October 19, 2014 8:44:23 pm )

    Delhiid shugaan tarj bui medee

antalya rent a car